settings icon
share icon
Асуулт

Антихрист гэж хэн бэ?

Хариулт


Антихристийн хэн болох талаар олон таамаглал байдаг. Олон нийтэд ингэж харагддаг зарим хүмүүс нь Владимир Путин, хунтайж Уильям, Махмуд Ахмадинежад, Ромын пап Францис I зэргийг зарим нь хэлдэг бол АНУ-д Ерөнхийлөгч асан Барак Обама, Ерөнхийлөгч Доналд Трамп нар хамгийн гол бай болцгоодог. Тэгэхлээр Антихрист гэж хэн бэ, бид түүнийг хэрхэн таних вэ?

Библи үнэндээ Антихрист хаанаас гарах талаар ямар нэг тодорхой зүйл юу ч хэлээгүй байна. Библийн олон судлаачид түүнийг арван улс орны нэгдлээс бий болох юмуу эсвэл Ромын эзэнт гүрэн дахин бий болоход гарна гэж таамагладаг (Даниел 7:24–25; Илчлэл 17:7). Бусад нь түүнийг Мессиа гэж тунхаглуулахын тулд еврей байх ёстой гэж үздэг. Библид Антихрист хаанаас гарах, ямар угсаа гаралтай болохыг тодорхой заагаагүй тул энэ бүхэн нь зөвхөн таамаг төдий юм. Антихрист нэг л өдөр илчлэгдэх болно. 2Тесалоник 2:3-4 нь Антихристийг бид хэрхэн таних талаар ийнхүү өгүүлдэг: "Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна."

Антихрист илчлэгдэх үед амьд байх хүмүүсийн ихэнх нь түүний хэн болохыг мэдээд маш их гайхшрах аж. Антихрист өнөөдөр амьд байж магадгүй эсвэл үгүй ч байж болно. Мартин Лютер тухайн цаг үедээ пап лам нь Антихрист байсан гэдэгт итгэлтэй байв. 1940-өөд онд олон хүн Адольф Гитлерийг Антихрист байсан гэж үзсэн. Сүүлийн хэдэн зуун жилийн туршид амьдарч байсан бусад хүмүүс Антихристийн хэн болохыг яг адилхан баталж байсан байгаа юм. Өнөөг хүртэл тэд бүгд буруу байсан. Бид таамаглалаа орхиж, Антихристийн талаар Библид үнэндээ юу гэж хэлсэнд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Илчлэл 13:5–8 ийнхүү тунхагладаг: "Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж. Тэр амаа нээн Бурханыг доромжилж, нэрийг нь, асрыг нь мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов. Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа. Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө."

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Антихрист гэж хэн бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries