settings icon
share icon
Асуулт

Библи гэж юу вэ?

Хариулт


"Библи" гэдэг үг нь "ном" гэсэн Латин, Грек үгийн утгаас үүссэн бөгөөд нэгэнт Библи бол бүх цаг үеийн бүх хүмүүст зориулсан ном учраас энэ нь ч тохирсон утгатай ажээ.

Жаран зургаан номноос Библи бүрддэг. Үүнд нь Леви хийгээд Дэд хууль гэх мэт хуулийн ном, Езра болон Үйлс зэрэг түүхэн ном, Дуулал ба Номлогчийн Үгс гэх мэт яруу найргийн ном, Исаиа болон Илчлэл гэх зэрэг эш үзүүлэгийн номууд, Матай ба Иохан гэх мэт намтрууд, болон Тит ба Еврей зэрэг захидлууд (албан мэдэгдэл) орно.

Зохиогчид
Библийг зохиоход 40 гаруй хүмүүн зохиогчид оролцсон төдийгүй тэд 1500 жилийн өргөн хүрээнд өөр өөр цаг үед амьдарч бичсэн. Зохиогчид нь хаад, загасчид, тахилчид, төрийн түшмэдүүд, тариачид, хоньчид болон эмч нар байв. Энэ их ялгаатай байдал дундаас ер бусын нэгдмэл, нийтлэг сэдэв нь бүхэлдээ сүлжсэн гайхалтай бүтээгдхүүн гарч ирсэн.

Библийн энэ нэгдмэл байдал нь эцэстээ Бурхан Өөрөө ганц Зохиогч нь байсан байна гэх туйлын чухал баримтанд биднийг хүргэдэг. Библи бол "Бурханы амьсгалснаар" (2 Tимот 3:16) юм. Хүмүүн зохиогчид Бурханы тэднээс бичихийг хүссэн зүйлсийг яг таг бичсэн бөгөөд үр дүнд нь Бурханы төгс болоод ариун Үг бий болжээ (Дуулал 12:6; 2 Петр 1:21).

Хуваагдлууд
Библи хоёр гол хэсэгт хуваагдсан: Хуучин гэрээ ба Шинэ гэрээ. Товчхон хэлэхэд Хуучин гэрээ бол нэгэн үндэстний түүх бол Шинэ гэрээ нь нэгэн Хүний түүх. Энэ үндэстэн нь Бурханы дэлхийд Есүс Христ гэх тэр Хүнийг авчирах арга зам болсон юм.

Хуучин гэрээнд Бурхан Израиль үндэстнийг байгуулж бас удаан хугацаанд оршин тогтнуулж байгааг дүрслэн өгүүлсэн. Бурхан бүх дэлхийг ерөөхдөө Израилийг ашиглах болно гэж амласан (Эхлэл 12:2-3). Нэгэнт Израиль үндэстэн болж, байгуулагдмагц Бурхан тухайн үндэстэн дотор ерөөл нь ирээдүйд дамжих нэгэн гэр бүлийг босгосон нь Давидын гэр бүл байв (Дуулал 89:3-4). Тэгээд Давидын гэр бүлд амласан байсан ерөөлөө авчирах нэг Хүнийг амласан (Исаиа 11:1-10).

Шинэ гэрээ нь амласан Хүний ирж буйг нарийвчлан дүрсэлдэг. Түүний нэр Есүс байсан бөгөөд Тэрээр төгс амьдралаар амьдарч, Аврагч болохоор үхэж, үхлээс амилснаараа Хуучин гэрээний эш үзүүлэгүүдийг биелүүлсэн.



Есүс бол Библийн амин гол дүр бөгөөд бүх ном нь үнэндээ Түүний тухай ярьдаг. Хуучин гэрээ нь Есүсийн ирэлтийг урьдаас тайлбарлаж, Түүний энэ дэлхийд орж ирэх тайзыг нь засдаг. Шинэ гэрээ нь Есүсийн ирэлтийг тайлбарлаж, бидний гэмт дэлхийд аврал авчирахаар ажиллаж буйг дүрсэлнэ.

Есүс бол зүгээр түүхэн фигурээс арай илүү. Үнэндээ Тэр бол энгийн хүнээс арай дээд түвшнийх. Тэр бол биеэр ирсэн Бурхан бөгөөд Түүний ирэлт нь дэлхийн түүхийн хамгийн чухал үйл явдал байсан. Бидэнд Өөрийн талаар тодорхой, ойлгомжтой зураглалыг өгөхийн тулд Бурхан Өөрөө хүн болсон. Бурхан ямархуу вэ? Тэр яг Есүс шиг. Есүс бол хүний хэлбэртэй Бурхан (Иохан 1:14, 14:9).

Товч хураангуй
Бурхан хүнийг бүтээж, төгс орчинд байршуулсан. Хэдий тийм боловч хүн Бурханы эсрэг тэрсэлж, Бурханы түүнд зориулан тавьсан байр сууринаас унасан. Гэмээс болоод Бурхан дэлхийг хараал дор тавьсан боловч шууд л хүн төрөлхтөн болон бүх бүтээлийг анх байсан сүр жавхланд нь сэргээх төлөвлөгөөг явуулж эхэлсэн.

Өөрийн золилтын төлөвлөгөөний хэсэг болгож Бурхан Абрахамыг Вавилоноос Канаан руу дуудсан (МЭӨ 2000 оны орчим). Бурхан Абрахамд, түүний хүү Исаакт, болон түүний ач Иаковт (бас Израиль гэж дуудагддаг) хандан тэдний үр удмаар дэлхийг ерөөх болно гэж амласан. Израилийн гэр бүл Канаанаас Египет рүү цагаачилсан бөгөөд тэнд үндэстэн болтлоо өссөн.

МЭӨ 1400 оны үед Бурхан Израилийн үр удмыг Мосегийн удирдлага дор Египетээс гарахад хөтөлсөн бөгөөд тэдэнд амласан газар болох Канааныг өөрсдийнх нь болгож өгсөн. Мосегоор дамжуулан Бурхан Израилийн хүмүүст Хуулийг өгсөн ба тэдэнтэй гэрээ (гэрээс) байгуулсан. Хэрэв тэд Бурханд итгэмжтэй байж, эргэн тойрны улс үндэстнүүдийн шүтээнийг дагахгүй бол тэд өсөн дэвжих байв. Хэрэв тэд Бурханыг орхиж, шүтээнүүдийг дагасан бол Бурхан тэдний үндэстнийг устгах байв.

400 орчим жилийн дараа Давид болон түүний хүү Соломоны хаанчлалын үеэр Израиль агуу хийгээд хүчирхэг гүрэн болж бэхжсэн. Бурхан Давид болон Соломон нарт тэдний үр удам үүрд мөнхийн хаан мэт захирах болно гэж амласан.

Соломоны хаанчлалын дараа Израиль үндэстэн хуваагдсан. Хойд хэсэг дэх арван овгууд нь "Израиль" гэж дуудагдсан бөгөөд тэднийг өөрсдийнх нь шүтээний төлөө Бурхан шүүх хүртэл 200 жил орчим үргэлжлэн оршсон. Ассир Израилийг МЭӨ 721 онд цөллөгт авч явав. Өмнөдийн хоёр овог нь "Иуда" гэж нэрлэгдсэн бөгөөд эцэстээ тэд ч гэсэн Бурханаас эргэх хүртэл арай удаан үргэлжилсэн байна. Вавилон тэднийг МЭӨ 600 оны орчимд цөллөгт авч явсан.

70 жил орчмын дараа Бурхан нигүүлслийнхээ улмаас цөлөгдөгсдийн үлдэгдлийг өөрсдийнх нь газар нутагт буцаан авчирсан. Нийслэл хот Иерусалим нь МЭӨ 444 оны орчимд дахин баригдсан бөгөөд Израиль дахин өөрсдийн үндэстний хэлбэрээ буцаан бий болгов. Ийм байдлаар Хуучин гэрээ хаагддаг.

Шинэ гэрээ нь Есүс Христ Бетлехемд төрснийг тэмдэглэн 400 орчим жилийн дараа нээгддэг. Есүс бол Абрахам, Давид нарт амласан үр удам бөгөөд хүн төрөлхтнийг зольж, бүтээлийг сэргээх Бурханы төлөвлөгөөг биелүүлэх Нэгэн байсан. Есүс ажлаа итгэмжтэй гүйцээсэн нь Тэрээр гэмийн төлөө үхэж, үхлээс амилсан байв. Христийн үхэл бол дэлхийтэй байгуулсан шинэ гэрээний (contract) үндэс юм. Есүст итгэлээ тавьсан бүхэн гэм нүглээс аврагдах бөгөөд үүрд амьдарна.

Амилсныхаа дараа Есүс Өөрийн дагалдагчдаа Өөрийнх нь амьдрал болон аврах хүч чадлын мэдээг хаа сайгүй дэлгэрүүлэхээр илгээсэн. Есүсийн дагалдагчид бүх чиглэлд явж, Есүс болон авралын сайн мэдээг тарааж байв. Тэд Бага Ази, Грек болон бүх Ромын эзэнт гүрнээр аялсан. Шинэ гэрээ нь итгээгүй ертөнцийг шүүхээр Есүсийн эргэн ирэлт болон бүх бүтээлийн хараалаас чөлөөгдөлтийг зөгнөсөн бичлэгээр дуусдаг.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Библи гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries