settings icon
share icon
Асуулт

Сүнсээр алхах гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хариулт


Итгэгчдэд Христийн Сүнс байгаа бөгөөд тэдний дотор алдрын найдвар бий (Колоссай 1:27). Сүнсээр алхдаг хүмүүс нь өдөр бүр, хором хоромд ариун байдлыг харуулан амьдардаг. Энэ нь Ариун Сүнс бодол санаа, үг болон үйлсийг удирдахад найдан санаатайгаар итгэлийг сонгосноор бий болдог (Ром 6:11-14). Ариун Сүнсний удирдлаганд найдахгүй байх алдаа нь итгэгчдийг өөрсдийнх нь аврал нь хангаж өгч буй дуудлага, байр сууринд хүртэл амьдрахгүй байх нөхцөлд хүргэнэ (Иохан 3:3; Eфес 4:1; Филиппой 1:27). Хэрэв бидний амьдрал Сүнсний үр жимс болох “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй” зэргийг харуулан гаргаж байгаа бол бид Сүнсээр алхаж байгаа гэдгээ мэдэж чадна (Галат 5:22,23). Сүнсээр дүүрэн байх (алхах) гэдэг нь Христийн үг (Библи) бидний дотор дүүрэн оршихийг зөвшөөрч буйтай адил юм (Колоссай 3:16).

Үр дүнд нь талархал, магтан дуулах болон баяр хөөр зэрэг байна (Eфес 5:18-20; Колоссай 3:16). Бурханы хүүхдүүд нь Бурханы Сүнсээр удирдуулж байх болно (Ром 8:14). Христитгэгчид Сүнсээр алхахгүй байхыг сонгож, тэгснээр гэм нүгэл үйлдэн, Түүнийг гомдоосон бол буруу зүйл хийснээ улайснаар сэргээлт рүү буцан ирэх боломж олгогдсон (Eфес 4:30; 1Иохан 1:9). “Сүнсээр алхах” нь Сүнсний удирдамжыг дагах юм. Энэ нь үндсэндээ Сүнстэй “хамт алхах” бөгөөд Түүнд өөрийн алхамыг зааварчлах боломж өгч, оюун санаандаа нийцүүлэх юм. Дүгнэн хэлэхэд бид Христийг итгэлээр хүлээн авсан шиг бас Тэрээр биднийг итгэлээр Түүнтэй хамт алхахыг урьдаг бөгөөд ингэснээр Эзэн маань “сайн байна” гэж хэлэхийг сонсож тэнгэрийн улс руу аваачигдах хүртлээ үүнийгээ давтах ёстой болно (Колоссай 2:5; Матай 25:23).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Сүнсээр алхах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries