Даяар чуулган болон нутгийн чуулганы ялгаа нь юу вэ?


Асуулт: Даяар чуулган болон нутгийн чуулганы ялгаа нь юу вэ?

Хариулт:
Нутгийн чуулган болон даяар чуулганы ялгааг ойлгохын тулд хүн тухайн чуулган бүрийн үндсэн тодорхойлолтыг мэдэж авах ёстой. Нутгийн чуулган нь нэг газарт, байнга уулздаг Есүс Христэд итгэдгээ зарласан итгэгчдийн бүлгийг хэлдэг. Даяар чуулган нь дэлхий даяар байгаа Есүс Христэд итгэдэг бүхнээс бүрддэг. Чуулган гэдэг нэр томьёо нь хамтдаа цуглах уулзалт юмуу "цуглаан" гэх Грек үгийн орчуулга (1Тесалоник 2:14; 2Тесалоник 1:1). Энэ үг нь "дуудагдсан хүмүүс" гэх итгэгчдийг аварч, ариусгах Бурханы ажилд хамаарагдана. Өмчлөх эрхийн тухай ярьдаг өөр нэг грек үг нь чухамдаа "Эзэнд хамаарагдах" гэсэн хадмал утгатай боловч чуулган гэж галигчлан буулгадаг бөгөөд Шинэ Гэрээнд зөвхөн хоёр удаа л хэрэглэгдэж, чуулгантай шууд хамааралтай буугаагүй байна (1Коринт 11:20; Илчлэл 1: 10).

Нутгийн чуулганыг Христэд итгэдгээ зарласан, Түүнд үнэнч бүхний тухайн нутаг дахь цуглаан гэж тодорхойлдог. Гол төлөв экклесиа гэдэг Грек үгийг нутгийн цуглаан гэсэн утгаар хэрэглэдэг (1Тесалоник 1:1; 1Коринт 4:17; 2Коринт 11: 8). Аль нэг бүс нутагт ганцхан тодорхой нутгийн чуулган гэж байх шаардлагагүй. Томоохон хотуудад олон нутгийн чуулганууд байдаг.

Даяар чуулган гэдэг нь дэлхий даяарх чуулганд өгсөн нэр юм. Энэ тохиолдолд чуулган гэх санаа нь цугларалт, цуглааны тухай бус, харин чуулганыг бүрдүүлж буй бүхнийг хэлдэг. Чуулган гэдэг нь албан ёсны цуглаан хийгээгүй байсан ч чуулган байна. Үйлс 8: 3-д чуулганы гишүүд нь гэртээ байсан ч чуулган байсаар байгааг бид харж болно. Үйлс 9:31-г зарим англи библид чуулганууд гэж олон тоогоор орчуулсныг Монгол библи чуулган гэж бичсэн нь зөв бөгөөд энэ нь зөвхөн нутгийн чуулганыг бус, даяар чуулганыг дүрсэлсэн. Заримдаа даяар чуулганыг "үл үзэгдэгч чуулган" гэж нэрлэдэг нь гудамжны хаяг, байр солбицол, бодит барилга зэрэг байхгүй гэсэн үл үзэгдэгч шинжийг хэлдэг төдийгүй хэн жинхэнэ аврагдсан гэдгийг зөвхөн Бурхан л харж чадна гэсэн утгаар ойлгодог. Мэдээж хэрэг чуулган Бичвэрт "үл үзэгдэгч" гэж хэзээ ч дурдагдаагүй бөгөөд уулан дээрх хот шиг бүх хүнд гарцаагүй харагдана гэдэг (Матай 5:14). Даяар чуулганы тухай ярьдаг 1Коринт 12:28; 15:9; Матай 16:18; Ефес 1:22-23; Колоссай 1:18 гэсэн олон ишлэл бий.

монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Даяар чуулган болон нутгийн чуулганы ялгаа нь юу вэ?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав