settings icon
share icon
Асуулт

Эв нэгдлийн хөдөлгөөн гэж юу вэ?

Хариулт


Эв нэгдлийн хөдөлгөөн бол гаж урсгал бөгөөд, үүнийг Мүүн Сон Мён (1920–2012) гэгч эр 1954 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод анх үүсгэн байгуулжээ. Эв нэгдлийн хөдөлгөөний албан ёсны нэр нь “Дэлхийн Энхтайван Эв нэгдлийн төлөөх Гэр бүлийн холбоо” (анх “Дэлхийн Христийг Нэгтгэх Ариун Сүнсний Холбоо” гэдэг байсан) бөгөөд үүнийг Мүүний бэлэвсэн эхнэр Хан Хаг Жа удирдан явуулдаг.

Библийг өөрийнх нь бичсэн “Ертөнцийн зүй тогтолын тайлал” хэмээх номгүйгээр ойлгох боломжгүй бөгөөд яагаад гэвэл энэ ном нь тэнгэрээс түүнд хэлэгдсэн хэмээн Мүүн Сон Мён ярих болсноор Эв нэгдлийн хөдөлгөөн даруй шуугиан тарьж эхэлсэн. Эв нэгдлийн хөдөлгөөний удирдагчаар ажиллахдаа Мүүн ихээхэн хөрөнгөжсөн нь түүнийг 2012 онд нас барахдаа сая сая долларын хөрөнгөтэй байснаас нь харагддаг. Заримдаа “Мүүнийхэн” хэмээн нэрлэгдэх өөрийн дагалдагч нараа Мүүн удирдаж олон жигтэй, хачин зүйлс хийдэг байв. Эв нэгдлийн хөдөлгөөнийхэн коммунизмын эсрэг кино хийхэд зориулж 48 сая доллар зарцуулсан ч, кинонууд нь амжилтгүй болсон. 1992 онд 3000-н хосын хуримыг нэгэн зэрэг хийснээр уг хөдөлгөөн жигтэй байдлаараа нэрд гарчээ.

Эв нэгдлийн хөдөлгөөн бол хуурамч, гаж урсгал, тэрс үзэл мөн.

Нэгдүгээрт, Библид юу өгүүлснийг Мүүн Сон Мёны амьдралтай харьцуулж үзье. Бурханаас ирсэн сургаал хүнийг ариун, зөвт амьдрал руу хөтөлдөг хэмээн 1Тимот 6:3-т тодорхой заадаг. Харин Мүүн олон удаагийн садар самуун, бэлгийн ёс бус үйлдлээрээ буруутгагдаж байснаас гадна, татвараас зайлсхийсэн хэргээр шоронд хүртэл ял эдэлж байжээ. Сүсэг бишрэлгүй хүмүүс шургалан орж ирэн, нигүүлслийг садарлал, гаж буруу үйлдэл болгон гажуудуулах талаар элч Иуда чуулганд онцгойлон анхааруулсан байдаг (Иуда 4).

Хоёрдугаарт, худал хуурмаг, Библийн эсрэг онол сургаал нь Эв нэгдлийн хөдөлгөөний гол мөн чанар. Хүн бол нүдэнд харагддаг Бурхан, Бурхан бол нүдэнд харагддаггүй, хүний нэг хэлбэр юм гэж Мүүн заадаг (Еврей 2:6-8-т үүнийг хэрхэн няцаасныг тодорхой харж болно). 2004 онд Мүүн өөрийгөө “Энхийн Хаан” хэмээн өргөмжилж, улмаар дэлхийд ирсэн Аврагч, Мессиа хэмээн зарлаад, өөрийн эхнэрийг Ариун Сүнс хэмээн тунхагласан байдаг. Эв нэгдлийн хөдөлгөөний өмнөө тавьдаг, хачирхалтай нэг зорилго бол “жинхэнэ гэр бүлүүд”-г бий болгосноор дэлхий дахинд энх тайвныг тогтоох ажээ. Мүүн ба түүний эхнэр өөрсдийгөө “Жинхэнэ Эцэг Эх” гэх ба анхны, нүгэлгүй хүүхдүүд төрүүлсэн гэж үздэг. Мөн, нас барсан хүмүүс өөрсдийн гэм нүглээ цагаатгах зорилгоор хоёр дахь боломжтой болохын тулд дэлхийд эргэн ирж болно гэж Эв нэгдлийн хөдөлгөөн заадаг.

Эв нэгдлийн хөдөлгөөний нэг гол буруу онол сургаал бол Бурханы Гурвалын тухай Библийн онолыг үгүйсгэх явдал юм (Тит 2:13-г үз). Мөн үүнээс гадна, тэд Есүсийг үхлээс махан биеэр амилаагүй гэж үзэх бөгөөд (1Коринт 15-р бүлгийг үз), Түүний бурхан чанарыг нь (Еврей 1:1-3-г үз) үгүйсгэдэг. Эв нэгдлийн хөдөлгөөний онолоор бол, хүн үйлсээрээ, хичээл зүтгэл гаргаснаараа нөхөн төлөх дахин сэргээлт хийнэ гэж заадаг нь Ефес 2:8-9-д “Та нар нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үйлсээр чинь ирээгүй тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй” гэсэнтэй шууд зөрчилдөж байна. Хүн үйлсээр аврагдана, Христ бол тэнгэрлэг мөн чанартай (бурхан) биш гэдэг нийтлэг тэрслүү, гаж буруу хоёр онол сургаалаараа Эв нэгдлийн хөдөлгөөн тоо томшгүй олон гаж урсгал буюу хуурамч шашнуудын тоонд зүй ёсоор багтаж байгаа юм.

Эв нэгдлийн хөдөлгөөнийхний хүнийг хуурч мэхлэх нарийн арга барил, оюун санааг эзэмдэн захирах, тархи угаах овжин зан үйлээс гадна, Библийн үнэний эсрэг илт буруу, тэрслүү сургаал заадаг явдал нь аюулын харанга дэлддэг юм. Мүүн Сон Мёны дагалдагч нар түүнийг Аврагч хэмээн итгэж, Бурханы тухай, Есүсийн тухай, үхлийн дараах амьдралын тухай түүний тэрс үзэл, гаж буруу сургаал, хуурамч номлолд нь гүн гүнзгий итгэж урхидуулсан байдаг. Есүс хүн төрөлхтний бүх гэм нүглийн шийтгэлийг загалмай дээрх үхлээрээ нэгмөсөн төлсөн байхад, хүн диваажинд орохын тулд хөлсөө урсган байж зүдэж зүтгэнэ гэдэг юутай харамсалтай хэрэг вэ. Өөрийгөө бусдын төлөө харамгүй өргөсөн (ба амилсан) Христийг биш, харин хар амиа хичээж, өөрийнхөө шунал хүслийнхээ төлөө амьдарсан (тэгээд үхсэн) удирдагч Мүүнийг үнэнчээр дагана гэдэг юутай эмгэнэлтэй хэрэг вэ!

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Эв нэгдлийн хөдөлгөөн гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries