settings icon
share icon
Асуулт

Хэл ярихуйгаар ярих нь Ариун Сүнстэйн нотолгоо болох уу?

Хариулт


Үйлс ном дээр Ариун Сүнсийг хүлээн авахтай зэрэгцэн хэл ярихуй дагалдаж байгаа тохиолдол хэд хэд бий—Үйлс 2:4, 10:44-46, болон 19:6. Гэвч эдгээр тохиолдлоос өөр хэл ярихуй нь Ариун Сүнс хүлээн авсны баталгаа болж байгаа талаар Библид дурдагдсан зүйл байхгүй. Үйлс номын туршид мянга мянган хүн Есүст итгэсэн боловч тэдний хэл ярихуйгаар ярьж байгаа талаар юу ч бичигдээгүй (Үйлс 2:41, 8:5-25, 16:31-34, 21:20). Шинэ гэрээний хаана ч хэл ярихуйгаар ярих нь тухайн хүн Ариун Сүнс хүлээн авсаны цор ганц баталгаа гэж заасан зүйлс байхгүй. Үнэндээ Шинэ гэрээ үүний эсрэгээр заадаг. Бидэнд хэл ярихуйгаар ярьж байгаа итгэгчдэд л бус (1Коринт 12:29-31), харин Христэд итгэсэн хүн болгонд Ариун Сүнс байгаа гэж заасан (Ром 8:9; 1Коринт 12:13; Eфес 1:13-14).

Тэгвэл яагаад Үйлс номын энэ гурван багцлал дээр хэл ярихуй нь Ариун Сүнсний баталгаа болж байгааг харуулж байна вэ? Үйлс 2 бүлэг элч нар Ариун Сүнсээр баптисм хүртэж, сайнмэдээг тунхаглахдаа Түүгээр хүчирхэгжүүлэгдэж байгааг бичсэн. Элч нарт өөр хэлүүдээр (хэл ярихуй) ярих чадвар нээгдэж, ингэснээр тэд үнэнийг бусад хүмүүст тэдний хэлээр хуваалцаж чадсан. Үйлс 10 бүлэгт элч Петр еврей бус хүмүүст сайнмэдээг хуваалцахаар илгээгдэж байгааг бичсэн. Петр болон бусад эртний Христитгэгчид нь еврей хүмүүс учир чуулганд харь хүмүүсийг (еврей бус хүмүүс) хүлээж авах гэж нэлээд бэрхшээлтэй тулгарсан. Бурхан харь хүмүүст хэл ярихуйгаар ярих чадвар нээн өгснөөр тэд ч гэсэн элч нарын хүлээн авсантай адил Ариун Сүнсийг хүлээн авсан гэдгийг харуулсан юм (Үйлс 10:47, 11:17).

Үйлс 10:44-47 үүнийг ийнхүү дүрсэлсэн: “Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув. Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярихуйгаар ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ.“ Петр дараа нь энэ тохиолдлыг эргэн дурсаж Бурхан үнэхээр харь үндэстнийг аварсны нотолгоо болгосон гэж хэлдэг (Үйлс 15:7-11).

Хэл ярихуйгаар ярих нь бүх Христитгэгчид Есүс Христийг Өөрсдийн Аврагчаар хүлээн авах үедээ хүсэн хүлээх зүйл, яагаад гэвэл ингэснээр Ариун Сүнсээр баптисм хүртдэг гэж дүрсэлсэн нь Библийн хаана ч байхгүй. Үнэндээ Шинэ гэрээнд дурдагдсан хүмүүс итгэж байгаа бүх түүхүүд дундаас зөвхөн хоёр тохиолдолд хэл ярихуйгаар ярьж байгаа нь бичигдсэн. Хэл ярихуй нь маш онцгой цагт, онцгой зорилгоор өгөгдсөн гайхамшгийн бэлэг байсан. Тэгэхлээр энэ нь Ариун Сүнсийг хүлээж авч байгаа цор ганц нотолгоо биш бөгөөд хэзээ ч тийм байгаагүй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хэл ярихуйгаар ярих нь Ариун Сүнстэйн нотолгоо болох уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries