Библийг яаж уншиж эхлэх вэ?


Асуулт: Библийг яаж уншиж эхлэх вэ?

Хариулт:
Эхлэн суралцагчдын хувьд Библи бол нээгээд л дуустал нь уншдаг энгийн ном биш гэдгийг ойлгох нь чухал. Энэ бол үнэндээ 1500 орчим жилийн турш хэд хэдэн хэлээр янз бүрийн бичигчдийн гараар бичигдсэн номууд, цуглуулга эсвэл номын сан гэж хэлж болно. Мартин Лютер Библийг "Христийн манцуй" хэлсэн учир нь Библийн бүх түүх болон эш үзүүлэг нь эцэстээ Есүс рүү зааж байдагтай холбоотой. Тийм болохоор Библийг эхлээд уншиж байгаа хүн Сайнмэдээнүүдийг эхлэн унших хэрэгтэй. Маркын сайнмэдээ нь хурдан бас гүйлгэж унших боломжтой учир эхлэхэд тохиромжтой байна. Тэгээд Есүс Өөрийнхөө тухай олон зүйлсийг хэлсэн дээр төвлөрдөг Иоханы сайнмэдээ рүү орж болох юм. Марк нь Есүсийн юу хийсэн тухай өгүүлж, Иохан нь Есүсийн Өөрийгөө хэн гэж хэлсэн талаар ярьдаг. Иоханы хувьд хамгийн энгийн бас ойлгомжтой багц хэсгүүд болоод хамгийн гүнзгий бас гайхалтай багц хэсгүүдийг ч агуулж байдаг. Сайнмэдээнүүдийг (Maтай, Maрк, Лук, Иохан) унших нь танд Христийн амьдрал болоод үйлчлэлийг ойлгож авахад тусална.

Үүний дараа Захидлуудын заримыг нь (Ром, Ефес, Филиппой) уншаарай. Тэдгээр нь бидэнд Бурханыг хүндэтгэн амьдрах арга замаар хэрхэн амьдрахыг бидэнд заадаг. Хуучин гэрээг уншиж эхлэхдээ Эхлэл номыг уншаарай. Энэ нь Бурхан дэлхийг хэрхэн бүтээсэн, хүн төрөлхтөн хэрхэн гэмд унасан болоод энэ уналтын үр дүн нь дэлхийд ямар нөлөө үзүүлсэн зэргийг бидэнд өгүүлнэ. Гэтлэл, Леви, Тооллого болон Дэд хууль нь Бурхан Еврейчүүдэд амьдрах шаардлагатай бүх хуулиудыг өгсний тухай өгүүлж буй учир уншихад хүнд байх боломжтой. Хэдий эдгээр номуудаас зайлсхийх хэрэггүй боловч тэдгээрийг магадгүй дараа нь судлах зорилгоор үлдээх нь дээр. Ямар ч тохиолдолд тэднийг заавал уншиж дуусгах гэж өөрийгөө хязгаарлах шаардлага байхгүй. Иошуагаас эхлээд Шастир хүртэл уншиж, Израилийн түүхийн талаар мэдлэгтэй болж ав. Дууллуудаас эхлээд Соломоны дуу хүртэл унших нь Еврейн яруу найраг болон мэргэн ухааны талаар сайн мэдрэмж олж авч чадна. Исаиагаас авахуулаад Малахи хүртэлх эш үзүүлэгийн ном нь бас уншихад хэцүү байж мэднэ. Гэхдээ Библийг ойлгох гол түлхүүр нь Бурханаас мэргэн ухаан гуйх (Иаков 1:5) гэдгийг санаарай. Бурхан бол Библийн зохиогч бөгөөд Тэрээр таныг Өөрийн Үгийг ойлгохыг маш их хүсч байгаа.

Хүн болгон Библийн сайн оюутан байж чадна гэдгийг мэдэх нь маш чухал. Дараах шаардлагатай "чухал шалгуурыг" хангасан хүн нь Бурханы ерөөлөөр Түүнийг үгийг судлах чадвартай болдог. Үүнд:

Та Есүс Христэд итгэх итгэлээр аврагдсан уу (1 Коринт 2:14-16)?
Та Бурханы Үгийг мэдэхийн төлөө тэмүүлж байна уу (1 Петр 2:2)?
Та Бурханы Үгийг уйгагүй эрж хайх уу (Үйлс 17:11)?

Хэрэв та дээрх гурван асуултанд "тийм" гэж хариулсан бол та хаанаас ч эхэлж, ямар ч суралцах арга хэрэглэсэн гэсэн Түүнийг Үг болон Түүнийг мэдэх гэсэн оролдлогыг тань Бурхан ерөөх болно гэдэгт бат итгэлтэй байж болно. Хэрэв та Христэд итгэх итгэлээрээ аврагдсан, Ариун Сүнс таны дотор байгаа гэдэгт итгэлгүй, Христитгэгч гэдэг нь тодорхойгүй байгаа бол Бичвэрийн үгсийн утгыг ойлгох боломжгүй байх болно. Христэд итгээгүй хүмүүсээс Библийн үнэн нь нууцлагдсан боловч итгэгчдэд зориулагдсан амь билээ (1 Коринт 2:13-14; Иохан 6:63).

English
Монгол хэл дээрх сайт руу буцах
Библийг яаж уншиж эхлэх вэ?