settings icon
share icon
Асуулт

Хүний сүнс мөнх бус уу эсвэл үхэшгүй мөнх үү?

Хариулт


Хүний сүнс үхэшгүй мөнх гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Үүнийг Хуучин болон Шинэ Гэрээний аль алинаас буюу Бичвэрээс маш тодорхой хардаг: Дуулал 22:26; 23:6; 49:7-9; Номлогчийн үгс 12:7; Даниел 12:2-3; Матай 25:46; болон 1Коринт 15:12-19. Даниел 12:2 ийнхүү өгүүлдэг: "Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна." Үүний нэгэн адил, ёс бус хүмүүс «... мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм» гэж Есүс Өөрөө хэлсэн (Матай 25:46). "Шийтгэл" ба "амь" гэсэн үгнүүдийг хоёуланг нь тодотгох нэг л Грек үг ашигласан нь хорон муу хийгээд зөвт хүмүүс хоёулаа мөнхийн/үхэшгүй сүнстэй болохыг тодорхой харуулж байна.

Аврагдсан, эсвэл алдагдсан байсан ч хамаагүй бүх хүмүүс диваажинд эсвэл тамд үүрд мөнх амьдарна гэж Библи ямар ч маргаагүйгээр заадаг. Жинхэнэ амьдрал эсвэл сүнслэг амьдрал нь бидний бие махбод үхэлд үрэгдэн одсон ч дуусахгүй үргэлжилсээр байна. Хэрэв бид аврагдах аваас бидний сүнс тэнгэрт Бурханы оршихуйд мөнх амьдрах бөгөөд хэрэв бид Бурханы авралын бэлгийг үгүйсгэх аваас бидний сүнс мөнх шийтгэлд амьдрах болно. Чухамдаа Библийн амлалт нь бидний сүнс л мөнх амьдраад зогсохгүй төдийгүй бие махбод хүртэл амилна гэж хэлдэг. Биеийн амилалтын энэхүү найдвар нь Христэч итгэлийн гол зүрх болдог (1Коринт 15:12-19).

Хэдийгээр бүх сүнснүүд үхэшгүй мөнх боловч бид Бурхантай адил байдлаар мөнх биш гэдгийг санах нь чухал юм. Бурхан л ганцаараа эхлэл ба төгсгөл үгүй, цорын ганц жинхэнэ мөнхийн оршигч мөн. Бурхан үргэлж байсаар ирсэн бөгөөд цаашид ч байсаар байх болно. Бусад бүх ухамсарт бүтээл нь хүн ч бай, эсвэл тэнгэрэлч ч байсан хязгаарлагдмал бөгөөд тэд бүгд эхлэлтэй. Хэдий бид амьд болонгуут бидний сүнс мөнх амьдрах боловч энэхүү сүнс нь үүрд оршин байсаар ирсэн гэсэн үзэл баримтлалыг Библи дэмждэггүй. Бидний сүнс нь яг л Бурхан тэднийг хэрхэн бүтээсэн шиг тийнхүү үүр мөнхийн юм. Гэхдээ энэ нь эхлэлтэй; үүнд байгаагүй цаг хугацаа гэж бий.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хүний сүнс мөнх бус уу эсвэл үхэшгүй мөнх үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries