settings icon
share icon
Асуулт

Хүний сэтгэлийг/сүнсийг хэрхэн бүтээсэн бэ?

Хариулт


Хүний сүнс хэрхэн бүтээгддэг талаар библийн дагуу итгэл төрүүлэхүйц хоёр тайлбар байдаг. Традушианизм бол сүнс нь бие махбодын хамт эцэг эхээс төрдөг гэсэн онол юм. Традушианизмийн гол санаа нь ийм байна: (A) Эхлэл 2:7 ишлэлд Бурхан Адамд амин амьсгалыг үлээж оруулахдаа түүнийг "амьд биет" болгосон гэдэг. Бурхан энэ үйлдлийг дахин дахин гүйцэтгэдэг талаар Бичвэрт хаана ч дурдагдаагүй. (B) Адам өөрийнхөө дүртэй адил хүүтэй болсон (Эхлэл 5:3). Адамын үр удам Бурхан тэдэн рүү амьсгалахгүй ч "амьд биет" болсон мэт санагдана. (C) Эхлэл 2:2-3 ишлэлд Бурхан бүтээлч ажлаа зогсоосон болохыг харуулдаг. (D) Адамын нүгэл нь бие махбодын болон сүнсний талаар бүх хүмүүст нөлөөлдөг бөгөөд энэ нь бие махбод болон сүнс хоёул эцэг эхээс гаралтай байж утга учиртай болно. Традушианизмийн сул тал нь бие махбодын үйл явцаар бие махбодын бус сүнс хэрхэн яаж бий болох нь тодорхойгүйтэй холбоотой. Бие махбод ба сүнс салшгүй холбоотой байж л традушианизмийн үзэл үнэн болно.

Креационизм нь хүн бүрэлдэх үед Бурхан шинэ сүнсийг бий болгодог гэсэн үзэл юм. Креационизм үзлийг эртний чуулганы эцгүүд баримталж байсан бөгөөд бичвэрээр мөн тайлбарлах боломжтой. Нэгдүгээрт, Бичвэр сүнсний гарал үүслийг биеийн гарал үүслээс ялгадаг (Номлогчийн үгс 12:7; Исаиа 42:5; Зехариа 12:1; Еврей 12:9). Хоёрдугаарт, Хэрвээ Бурхан хувь сүнс бүрийг хэрэгцээтэй хоромд нь бүтээдэг бол сүнс ба бие махбодын тусгаар байдлыг хатуу баримтлах ёстой. Креационизм үзлийн сул тал бол Бурхан шинэ хүний сүнсийг байнга бий болгодог явдал бөгөөд Эхлэл 2:2-3 ишлэлд Бурхан бүтээхээ больсныг дурддаг. Мөн хүн төрөлхтний бүхэл байдал болох бие, сэтгэл, сүнс нь нүглээр халдварлагдсан ба Бурхан хүн болгонд шинэ сүнс бүтээх үед яаж энэ сүнс нь гэм нүглээр халдварладаг юм бол?

Гурав дахь үзэл нь библийн дэмжлэг байхгүй бөгөөд Бурхан бүх хүний сүнсийг нэгэн зэрэг бүтээсэн учир хүн бүрэлдэх хоромд сүнсийг нь биетэй нь нааж өгдөг гэж ойлгодог. Бурхан сүнснүүдийг хадгалдаг "агуулах" мэт газар тэнгэрт байдаг бөгөөд эдгээр нь хүний биед холбогдохоор хүлээж байдаг гэсэн үзэл юм. Дахин хэлэхэд, энэ үзэл нь библийн дэмжлэг байхгүй бөгөөд ихэвчлэн "нью эйж"-ийн дахин төрөлтийн сэтгэлгээтэй холбоотой байдаг байна.

Традушианизм эсвэл Креационизм үзлийн аль нь зөв эсэхээс үл хамааран сүнс нь бие бүрэлдэхээс өмнө байдаггүй гэдэгтэй хоёул санал нэг байна. Энэ нь Библийн маш тодорхой сургаал юм шиг санагдана. Хүн бүрэлдэх мөчид Бурхан шинэ хүний сүнсийг бүтээх юмуу хүний нөхөн үржихүйн үйл явцад сүнс бий болохыг Бурхан зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч, эцсийн эцэст Бурхан хүн нэг бүрийн сүнсийг бүтээдэг нь тодорхой харагдаж байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хүний сэтгэлийг/сүнсийг хэрхэн бүтээсэн бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries