Есүс бол Хүний Хүү гэдэг нь ямар утгатай вэ?



Асуулт: Есүс бол Хүний Хүү гэдэг нь ямар утгатай вэ?

Хариулт:
Есүс нь Шинэ Гэрээнд 88 удаа “Хүний Хүү” гэж дурдагдсан байна. “Хүний Хүү” гэх хэлцийн анхны утга нь Даниел 7:13-14 хэсгийн эш үзүүлэгт ийнхүү дурдагсаны дагуу байдаг: “Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.” “Хүний Хүү” гэх дүрслэл нь Мессиагийн нэр цол байсан. Есүс бол эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж буй Нэгэн юм. Есүс энэ хэлцийг хэрэглэх үедээ Хүний Хүүгийн эш үзүүллэгийг Өөртөө биелэгдэхийг харуулж байсан. Тухайн үеийн Еврейчүүд энэ хэлцийг маш тодорхой мэдэж байсан бөгөөд хэний талаар хэлж байгааг ч мэдсэн. Есүс Өөрийгөө Мессиа гэж тунхаглаж байсан байна.

“Хүний Хүү” гэх энэ хэлцийн хоёр дахь утга нь Есүс үнэхээр хүмүүн оршигч байсан гэсэн үг. Бурхан Езекиел эш үзүүлэгчийг “хүний хүү” гэж 93 удаа дуудсан. Бурхан Езекиелийг зүгээр л хүн гэж дуудаж байсан гэсэн үг. Хүний хүү гэдэг бол хүн юм. Есүс бүрэн Бурхан байсан (Иохан 1:1) боловч Тэрээр бас хүмүүн оршигч байв (Иохан 1:14). 1Иохан 4:2 бидэнд ийнхүү тунхагладаг: “Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас.” Тиймээ, Есүс Бурханы Хүү байсан ба Тэрээр мөн чанарын хувьд Бурхан байсан. Тиймээ, Есүс бас мөн Хүний Хүү байсан ба Тэрээр мөн чанарын хувьд хүмүүн оршигч байсан. Дүгнэн хэлэхэд “Хүний Хүү” гэх хэлц нь Есүсийг Мессиа бөгөөд Тэрээр бас үнэхээр хүн байсан гэдгийг заадаг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс бол Хүний Хүү гэдэг нь ямар утгатай вэ?