Асуулт
Бүх гэм нүглүүд Бурханд адил уу?
Хариулт
Матай 5:21-28 дээр Есүс завхайрах нь зүрхэндээ тачаадан харахтай, аллага үйлдэх нь зүрх сэтгэлдээ үзэн ядалт тээсэнтэй адил гэсэн. Хэдий тийм боловч бүх гэм нүгэл адилхан гэсэн утгатай биш. Есүсийн Фарисай нарт хэлэхийг хүссэн санаа нь хэрэв тухайн үйлдлийг хийгээгүй боловч зүрх сэтгэлдээ яг тэрчлэн хийхийг хүсдэг байдалтай бол гэм гэдэг гэм л байдаг гэсэн зүйл байв. Есүсийн үед шашны удирдагчид ямар ч зүйлсийн тухай хүсэн тачаадан бодож болох ч бодитой үйлдэл болгон үйлдээгүй л бол зүгээр гэж заасан. Есүс тэдэнд Бурхан зөвхөн хүний үйлдлүүдийг бус бодол санааг нь ч шүүх чадвартай гэдгийг ойлгуулахыг зорисон. Есүс бидний үйлдэл бол бидний зүрх сэтгэлдээ бодож байгаагын үр дүн гэж тунхагласан байдаг (Maтай 12:34).
Тиймээс Есүс тачаадах, завхайрах нь адилхан гэм нүгэл гэж хэлсэн ч тэр нь энэ хоёр яг тэнцүү гэсэн үг биш. Хэдийгээр Бурханы нүдэнд яг л адилхан гэм нүгэл боловч хүнийг зүрх сэтгэлдээ үзэн ядахаас тэр хүнийг алж хороох нь бүр аймшигтай буруу хэрэг мөн. Гэм нүгэлд бас зэрэглэл бий. Зарим гэм нүгэл бусдаасаа бүр аймшигтай муухай. Гэвч үүний хажуугаар хэрвээ үүрд мөнхийн үр дагавар, авралын зүгээс харах юм бол бүх гэм нүгэл адилхан байна. Гэм нүгэл болгон мөнхийн буруутгал, ялд хүргэнэ (Ром 6:23). Бүх гэм, ялангуяа ямар ч “жижиг” гэм нүгэл байсан мөнхийн, хязгааргүй Бурханы эсрэг учир мөнхийн, хязгааргүй шийтгэлийг авах зохистой. Цаашилбал Бурханы уучилж чадахгүй тийм “том” гэм нүгэл гэж байхгүй. Есүс гэм нүглийн шийтгэлийг авч, төлөөсийг төлөн үхсэн (1 Иохан 2:2). Есүс бидний бүх гэм нүглүүдийн төлөө үхсэн (2 Коринт 5:21). Бүх гэм Бурханы өмнө адил уу? Тийм бас үгүй. Уучлалаас таслах уу? Үгүй. Шийтгэл хүртэх үү? Тийм. Уучлагдах боломжтой юу? Тийм.
English
Бүх гэм нүглүүд Бурханд адил уу?