settings icon
share icon
Асуулт

Долоон үхэлд хүргэх гэм гэж юу вэ?

Хариулт


Долоон үхэлд хүргэх гэм гэх жагсаалт нь анхандаа эртний Христэч сургаалуудад завхарсан хүний гэм нүгэл үйлдэх хандлагын талаар дагалдагчдаа сургаж, зааварлахын тулд хэрэглэж байжээ. Энэ долоон “үхэлд хүргэх” гэм нүглийг Бурханы уучлахгүй гэм гэж үзэх буруу ойлголт байдаг. Библид Бурханы уучлахгүй байх ганц гэм нүгэл нь үргэлжилсэн итгэлгүй байдал гэж дурьдсан бөгөөд энэ нь уучлал олж авах цор ганц боломж болох Есүс Христ буюу Түүний золилтын загалмай дээрх үхлийг эсэргүүцэж буй үйлдэл юм.

Долоон үхэлд хүргэх гэм нүглийн санаа нь библийн дагуу юм уу? Тийм бас үгүй. Сургаалт үгс 6:16-19 “ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог. Эдгээр нь гэвээс 1) Ихэмсэг харц, 2) Худалч хэл, 3) Гэм зэмгүй цусыг урсгагч гар, 4) Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, 5) Хорон муу уруу түргэн гүйгч хөл, 6) Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон 7) Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой” гэж тунхагласан. Гэвч энэ жагсаалт нь хүмүүсийн ихэвчлэн боддог үхэлд хүргэх долоон нүглийн жагсаалт нь биш.

VI зууны Пап Аугаа Грегори үхэлд хүргэх долоон гэм нүглийг ийнхүү жагсаан бичсэн. Бардамнал, атаархал, ховдог байдал, тачаал, уур хилэн, шунал, болон залхуурал. Хэдийгээр эдгээр зүйлс нь гэм нүгэл гэдэг маргах аргагүй боловч Библид “үхэлд хүргэх долоон нүгэл” гэж жагсаасан нь ер байхгүй. Уламжлалт үхэлд хүргэх долоон нүглийн жагсаалт нь бусад гэм нүглүүдийг ангилах хамгийн сайн арга зам болон хэрэглэгдэх боломжтой. Бараг л бүх төрлийн гэм нүгэл энэхүү долоон ангилалын нэгэнд хамаарч болох юм. Хамгийн чухал нь эдгээр долоон гэм нүгэл нь бусад ямар ч гэм нүглээс илүү “аймшигтай юмуу үхэлд хүргэх” биш юм. Бүх гэм нүгэл эцсийн дүнд үхэлд хүргэнэ (Ром 6:23). Есүс Христээр дамжуулан бидний бүх гэм нүглийг, ялангуяа “үхэлд хүргэх долоон гэм нүглийг” ч уучлагдах боломжтой болгосон Бурханд талархъя (Матай 26:28; Үйлс 10:43; Eфес 1:7).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Долоон үхэлд хүргэх гэм гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries