Серафууд гэж юу вэ? Серафууд тэнгэрэлчүүд үү?


Асуулт: Серафууд гэж юу вэ? Серафууд тэнгэрэлчүүд үү?

Хариулт:
Серафууд (галт, шатаж буй нэгэн) нь Бурхан Өөрийн сүмдээ байгаа үзэгдлээр Исаиаг эш үзүүлэгийн үйлчлэлдээ дуудах үед тэнд байсан тэнгэрэлч мэт оршигч юм (Исаиа 6:1-7). Исаиа 6:2–4 багц хэсэгт: "Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв. Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа." Серафууд нь Бурханд тасралтгүй мөргөл өргөдөг тэнгэрэлчүүд юм.

Исаиа 6-р бүлэг нь Серафын онцгойлон дурдсан Библийн цорын ганц газар юм. Сераф бүр зургаан далавчтай. Тэд хоёрыг нь нисэхэд, хоёрыг нь хөлөө, хоёрыг нь нүүрээ халхлахад ашигладаг (Исаиа 6:2). Серафууд Бурханы заларч буй сэнтийн өмнө нисэж, Бурханы алдар суу, сүр жавхланд онцгой анхаарал хандуулан, Түүний магтаалыг дуулдаг. Эдгээр оршигчид мөн цэвэршүүлэлтийн агентууд болох нь Исаиа өөрийн эш үзүүлэгийн үйлчлэлээ эхлэх үеийн үйлдлээр харагддаг. Нэг нь Исаиагийн уруул дээр шатам нүүрс тавиад, "—Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний хилэнц авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв" (Исаиа 6:7). Бусад өөр төрлийн ариун тэнгэрэлчүүдтэй адил тал бол серафууд Бурханд бүрэн төгс дуулгавартай байдаг. Херубуудтай адилаар серафууд нь онцгойлон Бурханы мөргөлд анхаарлаа төвлөрүүлдэг.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Серафууд гэж юу вэ? Серафууд тэнгэрэлчүүд үү?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав