Хэн нэгэн Бурханыг ер нь харсан уу?



Асуулт: Хэн нэгэн Бурханыг ер нь харсан уу?

Хариулт:
Библи хэлэхдээ Эзэн Есүс Христээс өөр хэн ч Бурханыг харж байгаагүй гэдэг (Иохан 1:18). Гэтлэл 33:20-д Бурхан “Намайг хараад амьд үлдэж чадах хүн байхгүй тул чи Миний нүүрийг харж чадахгүй гэж айлдав” гэжээ. Энэ Бичвэр нь зарим хүмүүс Бурханыг “харсан” гэх Бичвэрийн өөр хэсгүүдтэй зөрчилдөж байгаа мэт санагдана. Жишээлбэл Гэтлэл 33:11 дээр ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээ харан ярьдаг байсныг дүрсэлжээ. Тэгэхээр хэн ч Бурхантай нүүр тулаад амьд үлдэж чадахгүй гэж бичигдсэн байхад Мосе яаж Бурхантай “нүүр нүүрээрээ” тулж ярилцсан байх вэ? Энэ тохиолдолд “нүүр нүүрээрээ” ярилцсан гэх энэ хэлц нь тэд маш дотно харилцаж байсан гэдгийг заасан хэллэгийн дүрслэл болдог. Бурхан болон Мосе нар хоорондоо яг л хоёр хүн дотночилон ярилцаж байгаа мэт ярьж байсан аж.

Эхлэл 32:30-д Иаков Бурханыг шууд харсан бус харин тэнгэрэлчийн хэлбэрээр харагдсан Бурханыг харжээ. Самсоны эцэг эх Бурханыг харсан байсан гэдгээ ухамсарлаад гүн айдаст автсан (Шүүгчид 13:22) боловч тэд Түүнийг зөвхөн тэнгэрэлчийн дүрээр ирснийг нь харсан байдаг. Есүс бол махан биеэр ирсэн Бурхан (Иохан 1:1,14) байсан ба хүмүүс Түүнийг харахдаа Бурханыг харж байсан. Ийм болохоор, тиймээ, Бурхан “харагдах” боломжтой бөгөөд олон хүмүүүс Бурханыг “харсан.” Үүний хажуугаар хэн ч Өөрийн бүх алдраараа илчлэгдэх Бурханыг харж чадаагүй. Хүмүүн бидний гэмд унасан хүмүүний нөхцөлд байдалд Бурхан Өөрийгөө бидэнд бүрэн илчилж харуулсан бол бид тэр дороо сүйрч, устгагдах байсан. Тийм болохоор Бурхан Өөрийгөө халхалж, бидний “харж” чадах хэлбэрээр л Өөрийгөө харуулсан. Хэдий тийм ч энэ нь Бурханы бүх алдар, ариун байдал нь дүрслэгдсэн байдлаар харахаас ялгаатай. Хүмүүс Бурханы үзэгдлүүдийг, Бурханы төрхүүдийг, Бурханы харагдац зэргийг үзсэн байж болох авч Бурханыг бүхэл дүүрнээр нь ерөөсөө хараагүй (Гэтлэл 33:20).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Хэн нэгэн Бурханыг ер нь харсан уу?