settings icon
share icon
Асуулт

Сатан хэрхэн, яагаад, хэзээ тэнгэрээс унасан бэ?

Хариулт


Сатаны тэнгэрээс унасан нь Исаиа 14:12–14 болон Езекиел 28:12–18 хэсэгт бэлгэдлийн утгаар дүрслэгдсэн. Эдгээр хоёр багц ишлэл нь Вавилон, Тирийн хаадын талаар онцгойлон дурдсан боловч эдгээр хаадын ард буй сүнслэг хүч, тухайлбал, Сатаны талаар мөн илтгэсэн. Эдгээр багц ишлэлүүдэд Сатан яагаад унасан тухай тайлбарласан боловч уналт яг хэзээ болсныг тодорхой тусгаагүй байна. Бидний мэдэж болох зүйл гэвэл тэнгэрэлчүүд дэлхийгээс өмнө бүтээгдсэн (Иов 38:4-7). Сатан Адам, Ева хоёрыг цэцэрлэгт уруу татахаасаа өмнө өөрөө унасан байв (Эхлэл 3:1-14). Тиймээс Сатаны уналт нь тэнгэрэлч нар бүтээгдсэний дараа, Еден цэцэрлэгт Адам Ева хоёрыг уруу татах үе хоёрын хооронд тохиолдсон байх ёстой. Энэ уналт нь Адам, Ева хоёрыг цэцэрлэгт уруу татахаас хэдэн цагийн, хэдэн өдрийн, хэдэн жилийн өмнө болсон эсэх талаар Бичвэрт тодорхойлон дурдаагүй.

Иов номоос бид Сатан ямар ч байсан, тухайн үед тэнгэрт очиж, Бурханы сэнтийн өмнө нэвтрэх боломжтой байсныг олж харж болно. "Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв. ЭЗЭН, Сатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв" (Иов 1:6-7). Энэ үед Сатан тэнгэр газрын хооронд чөлөөтэй зорчиж, Бурхантай шууд ярьж, өөрийн үйл хэргийн талаар тайлагнаж байсан бололтой. Бурхан энэ харилцааг зогсоосон эсэх нь бидний хувьд маргаантай асуудал. Сатаны тэнгэрт нэвтрэх эрх нь Христийн үхлээр дууссан гэж зарим хүмүүс хэлдэг. Бусад нь Сатаны тэнгэрт нэвтрэх боломж нь тэнгэр дэх эцсийн тулаанаар дуусах болно гэж үздэг.

Сатан яагаад тэнгэрээс унасан бэ? Сатан бардамналаас болж унасан. Тэрээр Бурханы үйлчлэгч биш, Бурхан болохыг хүссэн. Исаиа 14:12–15 хэсэг дэх "Би ...на/но" гэсэн олон тооны мэдэгдлийг анхааралтай үз. Езекиел 28:12-15 хэсэг дээр Сатаныг ер бусын үзэсгэлэнтэй тэнгэрэлч гэж дүрсэлсэн байдаг. Сатан магадгүй бүх тэнгэрэлчүүдийн хамгийн дээд нь, тослогдсон херуб, Бурханы бүтээлүүдийн хамгийн үзэсгэлэнтэй нь байсан ч тэрээр энэ байр сууриндаа сэтгэл хангалуун бус байжээ. Үүний оронд Сатан Бурхан болохыг хүссэн, ерөнхийдөө "Бурханыг сэнтийгээс нь буулгаж," орчлон ертөнцийг захирах гэсэн байв. Сатан Бурхан байхыг хүссэн бөгөөд сонирхолтой нь түүний Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгт уруу татсан санаа нь яг энэ юм (Эхлэл 3:1-5). Сатан тэнгэрээс хэрхэн унасан бэ? Үнэндээ уналт гэж нэрлэх нь тохирсон дүрслэл биш. Бурхан Сатаныг тэнгэрээс хөөн зайлуулсан гэж хэлэх нь илүү тохирсон хэллэг мөн (Исаиа 14:15; Езекиел 28:16–17). Сатан тэнгэрээс унасангүй; харин ч Сатан хөөгдсөн.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Сатан хэрхэн, яагаад, хэзээ тэнгэрээс унасан бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries