settings icon
share icon
Асуулт

Өнөөдөр бидний амьдралд Ариун Сүнсний үүрэг юу байх вэ?

Хариулт


Бурханаас хүн төрөлхтөнд өгсөн бүх бэлэгний дунд Ариун Сүнсний оршихуйгаас илүү агуу бэлэг ер байхгүй. Сүнс нь маш олон функц, дүр, үйл ажиллагаа агуулдаг. Юуны түрүүнд Тэр хаа сайгүй байгаа бүх хүмүүсийн зүрхэнд ажиллаж байдаг. Есүс дагалдагч нартаа Ариун Сүнсийг энэ дэлхийд “нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэх” зорилгоор илгээх болно гэсэн (Иохан 16:7-11). Зарим нь байгаа, зарим нь байхгүй гэж хэлэх нь бий боловч бүх хүнд “Бурханы ухамсар” гэж бий. Бурханы үнэнийг Сүнс хүмүүсийн оюун ухаанд авчирч, тэднийг хангалттай бөгөөд шударга нотолгоонуудаар гэм нүгэлтэн гэх ухааралд хүргэж, хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүсийн энэхүү ухаарлын хариу үйлдэл нь тэднийг авралд авчирдаг байна.

Нэгэнт бид аврагдаж, Бурханд харъяалагдах үед Сүнс бидний зүрхэнд үүрд гэрээ засаж, биднийг Бурханы хүүхдүүд гэх мөнхийн байр сууринд баталгаажуулан, нотлох, болон итгүүлэх ам тангараг болж биднийг сийлдэг. Есүс Сүнсийг бидэнд Туслагч, Тайвшруулагч болон Газарч болгохоор илгээх болно гэсэн. “Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна” (Иохан 14:16). Энд “Туслагч” гэж орчуулагдсан грек үг нь “хамт дуудагдсан нэгэн” гэсэн утгатай бөгөөд урамшуулж бас ятгадаг нэгэн гэх санааг агуулдаг. Ариун Сүнс нь итгэгчдийн зүрхийг байнгын орших газраа болгодог (Ром 8:9; 1Коринт 6:19-20, 12:13). Есүс Сүнсийг Өөрийн байхгүйд “орлогч” байлгахаар өгсөн нь хэрэв Тэр бидэнтэй хувьчлан хамт байсан бол хийх ёстой байсан үүрэг ролио бидэнд гүйцэтгүүлэхийн тулд гэсэн үг юм.

Тэрхүү үүрэг ролийн дунд үнэнийг илчлэгч гэж байгаа. Бидний дотор буй Сүнсний оршихуй бидэнд Бурханы Үгийг тайлбарлаж, ойлгох боломжыг нээдэг. Есүс Өөрийн дагалдагчиддаа “Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана” (Иохан 16:13) гэсэн. Тэрээр бидний оюун ухаанд Христэч амьдрал, мөргөл, онол сургаальтай холбогдох Бурханы бүхий л төлөвлөгөөг илчилдэг. Тэр бол өмнө явж, зам заан, саадыг арилгаж, ойлголтыг нээн, бүх зүйлсийг энгийн болон тодорхой болгодог жинхэнэ газарч. Тэрээр бүх сүнслэг зүйлсийн хувьд явах ёстой замаар биднийг удирддаг. Ийм газарч байхгүйгээр алдаанд унахаас өөр аргагүй болох байв. Түүний илчилдэг үнэний хамгийн амин чухал хэсэг бол Есүсийг Өөрийнх нь хэлсэнчлэн гэрчлэх юм (Иохан 15:26; 1 Коринт 12:3). Сүнс бидэнд Христийн бурхан чанар, биежилт болоод Түүний хэрхэн Мессиа болох, Түүний зовлон ба үхэл, амилалт, өргөгдөлт хийгээд Бурханы баруун гарт өргөмжлөгдөлт, бүхний шүүгчээр ирэх Түүний үүрэг ролийн талаар ятган үнэмшүүлдэг. Тэр бүх зүйлсийн хувьд Христэд алдрыг өргүүлдэг (Иохан 16:14).

Ариун Сүнсний үүргийн бас нэг нь бэлэг өгөгч юм. 1Коринт 12 бүлэгт итгэгчид энэ дэлхий дээр Христийн бие болж үйл ажиллагаа явуулахад туслах зорилгоор итгэгч нэг бүрт сүнслэг бэлэг өгөгддөг тухай дүрсэлдэг. Энэ бүх бэлэг, ялангуяа агуу болоод жижиг байна уу хамаагүй бүгд Сүнснээс өгөгддөг бөгөөд ингэснээр бид дэлхийд Түүний элчин сайд нар болж, Түүний нигүүлслийг харуулан, Түүнийг алдаршуулах юм.

Сүнс мөн бидний амьдралд үр жимс гаргуулагчийн үүрэг роль гүйцэтгэдэг. Тэрээр бидний дотор орших үедээ, бидний амьдралд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй гэх Өөрийн үр жимсээ гарган хураах ажлаа эхлүүлдэг (Галат 5:22-23). Эдгээр нь ийм үр жимс гаргах ямар ч боломжгүй махан биеийн үйлсүүд биш харин бидний амьдрал дахь Сүнсний оршихуй байсны бүтээгдхүүн юм.

Бурханы Ариун Сүнс бидний амьдралд орших газраа бий болгосон бөгөөд Тэрээр эдгээр бүхий л гайхалтай үүрэг ролио гүйцэтгэж байгаа, Тэрээр бидний дотор үүрд мөнх оршино, Тэрээр бас биднийг хэзээ орхиж, хаяхгүй гэх мэдлэг нь бидэнд маш их баяр хөөр, тайвшрал авчирдаг. Ариун Сүнс болон Түүний ажил нь бидний амьдралд байгаа гэх энэ гайхалтай бэлэгний төлөө Бурханд талархаж байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Өнөөдөр бидний амьдралд Ариун Сүнсний үүрэг юу байх вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries