Яагаад Христийн амилалт чухал вэ?



Асуулт: Яагаад Христийн амилалт чухал вэ?

Хариулт:
Христийн амилалт чухал гэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, амилалт нь Бурхан Өөрөө ер бусын хүчтэй гэдгийг гэрчилдэг. Амилалтад итгэнэ гэдэг нь Бурханд итгэж байгаа хэрэг. Хэрвээ Бурхан байгаад, Тэр ертөнцийг бүтээж түүнийг захирч байгаа бол Тэр үхлээс амилуулах хүчтэй байж таарна. Хэрвээ Түүнд ийм хүч байхгүй бол, Тэр бидний итгэл, үйлчлэлийн хүндлэлийг авах зохисгүй байна. Зөвхөн амьдралыг бүтээсэн Нэгэн л үүнийг үхсэний дараа амьдруулж чадах бөгөөд үхэл гэх аймшигт зүйлсийг Тэр л буцааж, зөвхөн Тэр л булшнаа ялалт авчирч, үхлийг хорыг арилгаж чадна (1Коринт 15:54-55). Есүсийг булшнаас амилуулснаар, Бурхан бидэнд Өөрийн амь ба үхлээс дээгүүр бүрэн төгс эрх мэдэлтэй гэдгээ сануулдаг.

Есүс Христийн амилалт бас яагаад чухал вэ гэвэл энэ нь Есүс Бурханы Хүү бөгөөд Мессиа гэсэн тунхаглалыг нь баталгаажуулдаг. Есүсийн хэлснийг харвал Түүний амилалт нь Түүний үйлчлэлийг бататгасан “тэнгэрээс үзүүлсэн тэмдэг” (Матай 16:1-4) байсан бөгөөд Тэрээр бүр Иерусалимын сүмээс ч илүү эрх мэдэлтэй гэдгийг баталсан баталгаа (Иохан 2:18-22) юм. Есүс Христийн амилалт нь зуу зуун нүдэн гэрч нараар баталгаажсан (1Коринт 15:3-8) бөгөөд Тэрээр ертөнцийн Аврагч гэсэн няцаагдашгүй нотолгоог өгдөг.

Есүсийн амилалт чухал гэх бас нэг шалтгаан нь үүгээр Түүний гэмгүй зан чанар болон Бурхан гэх мөн чанар батлагддаг. Бичвэрт хэлэхдээ Бурхан бол “Ариун Нэгэн” ба хэзээ ч ялзрал үзэхгүй (Дуулал 16:10) гэсэн бөгөөд Есүс үхсэнийхээ дараа ч гэсэн Тэр хэзээ ч ялзрал үзээгүй (Үйлс 13:32-37 хэсгийг үз). Энэ нь Христийн амилалттай холбоотой байсан учир Паул ийнхүү номлосон: “Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжин гэм нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна. Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно” (Үйлс 13:38-39).

Есүс Христийн амилалт нь зөвхөн Түүний Бурхан мөн чанарын дээд зэргийн баталгаа болоод зогсохгүй энэ нь мөн Хуучин гэрээнд Есүсийн талаар урьдаас хэлэгдсэн зовлон болоод амилалтын талаарх эш үзүүллэгийг баталгаажуулж өгдөг (Үйлс 17:2-3 хэсгийг үз). Христийн амилалт нь мөн Түүний Өөрийн гурав дахь өдөрт амилагдах болно гэсэн тунхагыг нь жинхэнэ болохыг баталж харуулдаг (Марк 8:31; 3:31; 10:34). Хэрвээ Есүс Христ дахиж амилаагүй бол бид мөн адил тэгнэ гэх найдвар үгүй байна. Үнэндээ Христийн амилалтаас гадна, бидэнд Аврагч байхгүй, аврал байхгүй, мөн мөнхийн амьдралын найдвар байхгүй байна. Яг л Паулын хэлсэн шиг, бидний итгэл “хоосон”, бас сайнмэдээ нь ч хүчгүй байх ба бидний нүгэл уучлагдаагүй хэвээр үлдэх байсан (1Коринт 15:14-19).

Есүс “Амилал ба амь бол Би байгаа юм” (Иохан 11:25) гэж хэлсэн ба энэ мэдэгдэлд хоёулангийнх нь эх сурвалж гэж Өөрийгөө зарласан байна. Христээс тусдаа амилалт байхгүй, мөнх амьдрал ч гэж үгүй. Есүс зөвхөн амь өгөхөөс ч илүүг хийнэ; Тэр бол амь амьдрал өөрөө бөгөөд тийм учраас л үхэл Түүнийг захирах хүчгүй. Есүс Өөрт нь итгэгч бүхэнд Өөрийн амь амьдралыг олгох бөгөөд ин гэснээр бид үхлээс дээгүүрх Түүний ялалтыг хуваалцаж чаддаг (1Иохан 5:11-12). Есүс Христэд итгэгч бид амилалтыг хувьчлан амсах болно, яагаад гэвэл Есүсийн өгсөн амь амьдралтай байгаа болохоор бид үхлийг ялчихсан байна. Үхэл ялалт байгуулах ямар ч боломжгүй (1Коринт 15:53-57).

Есүс бол “Нойрсогсдоос анхны үр жимс юм” (1Коринт 15:20). Өөр үгээр хэлбэл Есүс үхлийн дараах амьдралын замд хөтөлнө. Есүс Христийн амилалт нь хүмүүн оршигчийн амилалтын гэрчлэл буюу Христэч итгэлийн үндсэн сургаал учир маш чухал. Бусад бүх шашин хүмүүс юмуу эш үзүүлэгчдээр байгуулагдсан бөгөөд тэдний төгсгөл нь булш байв. Христитгэгчдийн хувьд бид Бурхан хүн болж ирээд, бидний нүглийн төлөө үхсэн ба гурав дахь өдрөө амилсан гэдгийг мэднэ. Булш Түүнийг тогтоон барьж дийлээгүй. Тэр амьд бөгөөд өнөөдөр тэнгэрийн улсад Эцэгийнхээ баруун гар талд заларч байгаа (Еврей 10:12).

Есүс Христ чуулганаа авахаар ирэх үед итгэгчид амилалт бий болно гэж Бурханы үг баталдаг Ийм баталгаа нь Паул 1Коринт 15:55 ишлэлд бичсэн ялалтын агуу дууг дуулахад хүргэдэг: “Үхэл ээ өргөс чинь хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, хатгуур чинь хаана байна вэ?” (Хосеа 13:14 харьцуул).

Христийн амилалтын ач холбогдол нь бидний одоогийн Эзэнд үйлчлэх үйлчлэлд нөлөө үзүүлдэг. Паул өөрийн амилалтын талаарх сургаалаа эдгээр үгсээр дуусгасан: “Тиймээс хайрт ах дүү нар минь, Та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай” (1Коринт 15:58). Бид шинэ амьдралд хүрч амилах болно гэдгээ мэддэг учраас Христийн төлөө ямар ч аюул, хавчлагыг (30-32 багц ишлэл) Эзэн тэвчсэн шиг тэвчиж чаддаг. Есүс Христийн амилалтаас болж мянга мянган Христитгэлт гэрчлэгчид түүхийн туршид өөрсдийн энэ дэлхий дээрх амьдралаасаа сайн дураараа татгалзаж, мөнхийн амьдрал болон амилалтын амлалтын төлөө явцгаасан.

Амилалт бол итгэгч бүхэнд ялгуулсан бөгөөд сүр жавхлант ялалт юм. Есүс Христ үхээд, оршуулагдаж, тэгээд бичээсийн дагуу гурав дахь өдөртөө амилсан (1Коринт 15:3-4). Бас Тэр дахин ирж байгаа! Христ дотор үхэгсэд нь амилуулагдах ба Түүнийг дахин ирэх үед амьд байгсад нь өөрчлөгдөж, алдрын шинэ биеийг хүлээн авна (1Тесалоник 4:13-18). Яагаад Есүс Христийн амилалт чухал вэ? Энэ нь Есүс хэн бэ гэдгийг нотолдог. Энэ нь Бурхан бидний өмнөөс хийсэн Есүсийн тахилыг Бурхан хүлээн авсан гэдгийг харуулдаг. Энэ нь Бурхан биднийг үхлээс амилуулах хүчтэй гэдгийг үзүүлдэг. Энэ нь Христэд итгэх хүмүүсийн биес нь үхсэн хэвээр үлдэхгүй, харин мөнхийн амь руу амилуулагдах болно гэдгийг баталдаг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Яагаад Христийн амилалт чухал вэ?