settings icon
share icon
Асуулт

Бид залбиралдаа Бурханаас хэрхэн хариу авч чадах вэ?

Хариулт


Бурханд өргөгдсөн залбирлын хүсэлтийг Тэрээр зөвшөөрсөн гэсэн утгаар залбирал хариулагдсан гэж олон хүмүүс үздэг. Хэрвээ залбиралын хүсэлт зөвшөөрөгдөөгүй бол энэ нь залбирал “хариулагдаагүй” болно. Бурхан Түүнд өргөгдсөн бүх залбиралд хариулт өгдөг. Заримдаа Бурхан “үгүй” эсвэл “хүлээ” гэж хариулт өгдөг. Бурхан бидний залбиралыг тодорхой хариулна гэж амласан зүйл нь бид Түүний хүслийн дагуу асуух юм. “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.” (1 Иохан 5:14-15).

Бурханы хүслийн дагуу залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурханы хүслийн дагуу залбирах нь Бурханыг алдаршуулж, хүндэтгэх зүйлсийн төлөө залбирах юмуу эсвэл Библид Бурханы хүсэл гэж тодорхой илчилсэн зүйлсийн төлөө залбирах юм. Хэрвээ бид Бурханд тааламжтай бус зүйлс, бидний амьдралд тавьсан Бурханы хүсэл биш зүйлсийг гуйх юм бол Бурхан бидний асуусан зүйлийг өгөхгүй. Бурханы хүсэл гэдгийг бид яаж мэдэх чадах вэ? Хэрэв биднийг асуувал Бурхан мэргэн ухаан өгөх болно гэж амласан. Иаков 1:5 “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” гэж тунхагладаг. Бурханы хүсэл гэдгийг сайн мэдэж авах эхлэл нь 1 Tесалоник 5:12-24 бөгөөд бидэнд хандсан Түүний хүслийн талаар олон зүйлийг агуулсан байдаг. Бурханы үгийг илүү их ойлгох тусмаа бид юу залбирах вэ гэдгийг мэдэх болдог (Иохан 15:7). Бидний залбирах зүйлс юу вэ гэдгийг мэдэх тусмаа бидний хүсэлтэнд Бурхан илүү олон удаа “тийм” гэж хариулах болдог.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бид залбиралдаа Бурханаас хэрхэн хариу авч чадах вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries