Асуулт
Порнограф үзэх талаар Библи юу гэж хэлдэг вэ?
Хариулт
Интернетээр бусад нэр томъёоноос хамаагүй их хайгддаг нэр томъёо нь порнограф буюу садар самуун зураг, видео үзэхтэй холбоотой байдаг. Порнограф өнөөгийн дэлхий ертөнцөд хяналтгүй болж газар авсан. Магадгүй юунаас ч илүүгээр Сатаны амжилтанд хүрсэн талбар нь бэлгийн харилцааг мушгин гуйвуулах, гаж болгох юм. Тэр сайн бөгөөд зөв байсан (нөхөр болон эхнэрийн хооронд байх хайранд үндэслэсэн бэлгийн харилцаа) зүйлийг авч үүнийг хүсэл тачаал, порнограф, завхайрал, хүчин болон гомосекс харилцаа болгон хувиргасан. Порнограф нь энэ дэлхийд ихэссээр байгаа хорон муу, ёс суртахуунгүй үйлдлийн хамгийн анхны халтирах шат болдог (Ром 6:19). Порнографийн донтуулах чанарын талаар маш сайн тодорхойлсон байдаг. Хар тамхи хэрэглэгч илүү ихээр, мөн илүү их хэмжээний хар тамхи хэрэглэх гэж хүсэн тэмүүлдэг тэрхүү “өндөр” мэдрэмжтэй адил порнограф ч хүнийг илүү гүнзгий аймшигтай сексийн дон, цэвэр бус хүсэл тэмүүлэлд хүргэн, татан унагаж, доройтуулдаг байна.
Махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал гэх гэмийн гурван ангилал байдаг (1 Иохан 2:16). Порнограф бол биднийг махан биеийн хүсэл тачаалд өдөөдөг нь тодорхой бөгөөд яах аргагүй нүдний хүсэл тачаал мөн. Филиппой 4:8-г харвал порнограф нь бидний бодох ёстой зүйлсийн нэг биш болох нь тодорхой. Порнограф бол донтолтонд хүргэдэг (1 Коринт 6:12; 2 Петр 2:19), сүйрүүлдэг (Сургаалт үгс 6:25-28; Eзекиел 20:30; Eфес 4:19) зүйл мөн. Порнографийн мөн чанар болох оюун санаандаа бусад хүмүүсийн талаар тачаадан хүсэх нь Бурханыг эсэргүүцсэн хэрэг (Maтай 5:28). Порнограф үзэж зуршил болсон амьдралтай байх нь тухайн хүнийг аврагдаагүй болохыг харуулж байдаг (1 Коринт 6:9).
Порнографтай тодорхой байдлаар холбоотой байсан хүмүүсийн хувьд бол Бурхан түүнийг ялж, даван гарах боломж өгдөг. Та порнографтай холбоотой байсан төдийгүй түүнээсээ салж, чөлөөлөгдөх хүсэлтэй байна уу? Энд ялалтанд хүрэх зарим алхамуудыг дурьдаж байна. 1) Өөрийн гэм нүглээ Бурханд улайн гэмш (1 Иохан 1:9). 2) Оюун санааг минь өөрчилж, шинэчлэн, цэвэрлээч гэж Бурханаас гуй (Ром 12:2). 3) Филиппой 4:8 дээр байгаа зүйлсээр оюун санааг минь дүүргэж өгөөч гэж Бурханаас асуу. 4) Өөрийн биеийг ариун байдал дотор хадгалахад суралц (1 Тесалоник 4:3-4). 5) Сексийн зөв утга учрыг нь ойлгож зөвхөн эхнэртэйгээ л уг хэрэгцээгээ ханга (1 Коринт 7:1-5). 6) Хэрвээ Сүнсээр явах юм бол махан биеийн хүсэл тачаалыг биелүүлэхгүй байх болно гэдгээ ухаар (Галат 5:16). 7) График зурагт өртөн татагдах байдлаа багасгах дараах практик алхамуудыг хэрэглэ. Компьютертээ порнограф хориглогч программ суулгаж, телевиз, видеоны хэрэглээгээ хязгаарлан, таньтай хамт залбирч, бие биендээ тайлагнан, бие биенээ хамгаалах Христэч найзтай болоорой.
Порнограф үзэх талаар Библи юу гэж хэлдэг вэ?