settings icon
share icon
Асуулт

Цар тахал өвчний талаар Библид юу гэж хэлдэг вэ?

Хариулт


Эбола эсвэл коронавирус гэх мэт цар тахал өвчний янз бүрийн гэнэтийн дэгдэлт нь Бурхан яагаад тахал өвчин бий болохыг зөвшөөрдөг, эсвэл үүсэхэд хүргэдэг талаар, мөн ийм өвчин нь эцсийн үеийг дохио мөн эсэхийг талаар олон хүн бодоход хүргэдэг. Библи, тэр дундаа Хуучин Гэрээнд Бурхан Өөрийн хүмүүст болон Өөрийн дайснуудад «хүчээ харуулахын тулд» тахал болон өвчнийг авчирсан тохиолдол их тэмдэглэгдсэн (Гэтлэл 9:14, 16). Тэрээр израильчуудыг боолчлолоос чөлөөлөхийн тулд Египетийн дээрх тахлыг ашиглан Фараоныг хүчилж, ард түмнээ энэ өвчний нөлөөнд автуулахгүй байлгаснаар (Гэтлэл 12:13; 15:26) Өөрийгөө ямар ч өвчин, шаналлыг захирч, хянах төгс чадвартайгаа харуулдаг.

Бурхан мөн Өөрийн ард түмэндээ дуулгаваргүй байдлын үр дагавар нь тахал гэх мэт зүйлс байх болно гэж анхааруулсан (Леви 26:21, 25). Хоёр ч тохиолдолд Бурхан 14,700 болон 24,000 хүнийг дуулгаваргүй үйлдлийнх нь улмаас устгасан байдаг (Тооллого 16:49, 25:9). Бурхан Мосегийн хуулийг өгсний дараа хүмүүст үүнийг дагаж мөрдөх эсвэл хор хөнөөлтэй нүүр тулгарахыг сануулсан бөгөөд энэхүү хор хөнөөл нь Эбола мэт харагдаж байна: "чамайг хатгаа, халуурал, халуун ханиад... хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана" (Дэд хууль 28:22). Эдгээр нь Бурханы үүсэхэд хүргэсэн олон тахал, өвчний цөөн хэдэн жишээ юм.

Хайрладаг, энэрэнгүй Бурхан Өөрийн ард түмэндээ ийм их хилэгнэл, уур үзүүлнэ гэж төсөөлөхөд заримдаа хэцүү. Гэхдээ Бурханы шийтгэл нь үргэлж гэмшүүлэх, сэргээх зорилготой байдаг. 2 Шастир 7: 13-14 багц ишлэлээс харвал Бурхан Соломонд ингэж хэлжээ: “Хэрэв Би бороо оруулалгүй тэнгэрийг хаах эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушаах эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ." Эндээс Бурхан ард түмнээ Өөртөө ойртуулахын тулд, гэмшилд авчрахын тулд, тэнгэрлэг Эцэгтээ хүүхдүүд шиг нь ойртуулахын тулд гамшгийг хэрэглэж байгааг бид харж байна.

Шинэ Гэрээнд Есүс Өөрийн айлчилсан газруудынхаа «бүх төрлийн өвчин эмгэгийг» болон тахлыг нь ч эдгээж байсан (Матай 9:35; 10:1; Марк 3:10). Бурхан Израильд Өөрийн хүчийг үзүүлэхийн тулд тахал, өвчнийг ашиглаж байсантай адил, Есүс Өөрийгөө үнэхээр Бурханы Хүү гэдгийг батлахын тулд яг л адил хүчийг харуулж эдгээсэн. Тэрбээр дагалдагчдынхаа үйлчлэлийг баталгаажуулахын тулд энэ эдгээх хүчээ мөн өгсөн (Лук 9:1). Бурхан Өөрийн зорилгын төлөө өвчнийг зөвшөөрсөөр байгаа гэж хэлж болох авч заримдаа өвчин, тэр ч байтугай дэлхий даяарх цар тахал нь хүртэл энэхүү гэмт ертөнц дэх амьдралын л үр дагавар гэж үзэх боломжтой. Цар тахал нь ямар нэг сүнслэг шалтгаантай эсэхийг тодорхойлох арга байхгүй, гэхдээ Бурхан бүх зүйлийг хянах бүрэн эрх мэдэлтэй байдаг (Ром 11:36) бөгөөд Түүний хайрладаг, Түүнийг мэддэг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйлийг хамтад нь ажиллуулдаг (Ром 8:28) гэдгийг бид мэднэ.

Эбола, коронавирус зэрэг өвчний тархалт нь эцсийн өдрүүдийн нэгээхэн хэсэг болох цар тахлын урьдчилсан шинж юм. Есүс эцсийн өдрүүдтэй холбоотой ирээдүйн тахлуудын талаар дурдсан (Лук 21:11). Илчлэл 11 бүлэгт гардаг хоёр гэрчид "... хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий" (Илчлэл 11: 6) гэв. Илчлэл 16 бүлэгт дүрсэлсэн эцсийн, хүнд цуварсан шүүлтүүдийн үед долоон сахиусан тэнгэр долоон тахлыг эзэмших болно гэдэг.

Цар тахал өвчний илрэл нь Бурханы гэм нүглийн талаарх зарим тодорхой шүүлттэй холбоотой эсвэл холбоогүй ч байж болно. Энэ нь зүгээр л гэмт ертөнцөд амьдарч байгаагийн үр дүн ч байж болох юм. Нэгэнт Есүсийн буцаж ирэлтийн хугацааг хэн ч мэдэхгүй тул дэлхий нийтэд тарж буй цар тахлыг эцсийн өдрүүд болж буйн баталгаа гэж хэлэх талаар бид болгоомжтой байх ёстой. Есүс Христийг Аврагч гэж мэдэхгүй хүмүүсийн хувьд энэхүү өвчин нь дэлхий дээрх амьдрал ямар хэврэг бөгөөд нэг л хоромд алдагдах боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Цар тахал аймшигтайн адил, там улам дор байх болно. Харин Христэд итгэгчийн хувьд Христ цусаа загалмай дээр итгэгчдийн төлөө урсгасан учраас мөнхийн найдвар болон авралын баталгаа байгаа (Исаиа 53:5; 2Коринт 5:21; Еврей 9:28).

Цар тахал өвчинд Христэд итгэгчид хэрхэн хандах ёстой вэ? Нэгдүгээрт, сандрах хэрэггүй. Бурхан бүхнийг хянаж байдаг. Библид "бүү санаа зов" гэсэн утгатай үгсийг 300 гаруй хэлсэн байдаг. Хоёрдугаарт, ухаалаг бай. Өвчинд нэрвэгдэхээс зайлсхийх, гэр бүлээ хамгаалах, тэжээхийн тулд зохих арга хэмжээ ав. Гуравдугаарт, үйлчлэх боломжийг хай. Хүмүүс амь нас нь аюултай, айдаст автсан үедээ үүрд мөнхийн талаар харилцан ярилцах хүсэлтэй болсон байдаг. Сайнмэдээг хуваалцахдаа зоригтой, энэрэнгүй бай, үргэлжид үнэнийг хайраар хэлээрэй (Ефес 4:15).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Цар тахал өвчний талаар Библид юу гэж хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries