Асуулт
Өөр өөр арьс өнгөний угсаа гарал нь юу вэ?
Хариулт
Хүн төрөлхтөнд байдаг өөр өөр “арьс өнгө”-ний эх сурвалж, гарал үүслийн талаар Библид тодорхой дурьдаагүй. Үнэндээ энэ дэлхийд ганцхан л арьс өнгө бүхий үндэстэн байдаг. Тэр бол хүн төрөлхтөн бүхэлдээ. Харин энэ хүн төрөлхтөн арьсны өнгө болон бусад гадаад онцлог шинжээрээ олон янзын хэлбэртэй. Зарим эрдэмтэд Бурхан Бабелийн цамхагт хүмүүсийг өөр хэлтэй болгон төөрөлдүүлэхдээ (Эхлэл 11:1-9), Тэр бас арьс өнгөний ялгааг бүтээсэн гэж үздэг. Мөн Бурхан хүн төрөлхтөний дотор генийн өөрчлөлтийг хийж ялгаатай экологид амьдрах чадвартай хүмүүсийг бий болгосон байх боломжтой. Жишээлбэл Африкчуудын харавтар арьс нь Африк тивийн хэтэрхий халуун орчинд генийн хувьд илүү сайн тохирсон байдаг. Дээрх үзлийн дагуу харвал Бурхан хэлийг нь төөрөлдүүлж, тэднийг тусдаа салан амьдрах нөхцлийг бүрдүүлээд дараа нь тухайн үндэс угсааны суурьших газар орчинд зохицуулан арьс өнгөний ялгааг бий болгосон гэдэг. Хэдий боломжтой байж болох ч энэ үзлийг дэмжсэн библийн үндэслэл байхгүй. Хүн төрөлхтөний арьсны өнгөний талаар Бабелийн цамхагтай холбон дурьдсан ямар ч зүйл байхгүй.
Үерийн дараа янз бүрийн хэлүүд бий болж нэг хэлтэй байсан хүмүүс бие биенээсээ холдон нүүсэн. Ингэснээрээ бүх хүн төрөлхтөн холилдон оршиж байсан бүлэглэл байхгүй болсноос зарим нэг онцгой бүлэглэлийн генийн сан хурц байдлаар ширгэсэн байдаг. Илүү дотно нөхөн үржилт явагдаж цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр өөр өөр бүлэглэлүүдэд тодорхой онцлог шинжүүд давамгайлан бүрэлдэн тогтсон (генийн кодод бүх зүйл нь бүрэлдэх боломжтой). Үе үеийн турш нөхөн үржилт нь явагдаж нэгэн, адил онцлог шинжтэй байсан нэг хэлт гэр бүлийн хүмүүсийн генийн нэгдсэн сан улам багассан.
Адам болон Ева нар хар, бор, цагаан арьстны үр удам (тэдний дундах бүх өнгөт арьстай хүмүүсийг ч бас) төрүүлэх боломжтой генийг агуулж байсан гэсэн бас нэг тайлбар бий. Энэ нь заримдаа өөр арьсны өнгөтэй хосууд өнгөний хувьд ялгаатай хүүхдүүдтэй болдогтой адилхан байх боломжтой. Нэгэнтээ Бурхан хүн төрөлхтөнийг үзэгдэх төрх байдлын хувьд ялгаатай байхыг хүссэн учир Адам Ева хоёрт өөр өнгийн арьстай хүүхдүүдийг төрүүлэх чадвар өгсөн байж ч болох юм. Дараагаар нь түүний үр удмаас амьд үлдсэн сүүлчийн хүмүүс нь Ноа болон түүний эхнэр, гурван хөвгүүн, тэдгээрийн гурван эхнэрүүд бүгд найман хүн байсан (Эхлэл 7:13). Магадгүй Ноагийн бэрүүд өөр өөр арьсны өнгөтэй байсан. Түүнчлэн Ноагийн эхнэр ч Ноагаас өөр арьс өнгөтэй байх боломжтой. Тиймээс энэ найман хүн бүгд холилдсон арьс өнгөтэй байсан учир өөр өөр арьс өнгөтэй хүүхдүүдийг төрүүлэх боломжтой генийг агуулсан байж болно. Тайлбар нь ямартаа ч байлаа энэ асуултын хамгийн чухалд авч үзэх ёстой тал нь бид бүгдээрээ нэг гаралтай төдийгүй нэг л Бурханаар нэг зорилгын төлөө бүтээгдсэн. Тэрхүү зорилго нь Түүнийг алдаршуулах юм.
English
Өөр өөр арьс өнгөний угсаа гарал нь юу вэ?