settings icon
share icon
Асуулт

Нээлттэй тейзм гэж юу вэ?

Хариулт


“Нээлттэй тейзм,” мөн “нээлттэй теологи” болон “Бурханы нээлттэй байдал” гэж хүмүүсийн мэдэх болсон үзэл баримтлал нь хүний чөлөөт хүсэлтэй Бурханы урьдаас мэдэх мэдлэгийн харьцуулж тайлбарлах гэсэн нэг оролдлого юм. Нээлттэй тейзмийн үзлийн гол маргаан нь дараах зүйл байдаг: хэрвээ үнэхээр хүмүүс хувь заяанд баригдахгүй өөрсдөө сонгох эрхтэй, бас Бурхан ирээдүйг нь бүрэн төгс мэддэг юм бол хүнд үнэндээ чөлөөтэй сонгох эрх, боломж яагаад ч байхгүй. Тийм болохоор Бурхан ирээдүйн тухай бүхий л зүйлсийг бүрэн төгс мэдэхгүй. Нээлттэй тейзм нь ирээдүй бол мэдэгдэх боломжгүй гэсэн үзэл баримтлалтай. Тийм болохоор Бурхан мэдэгдэж болох бүхий л зүйлсийг мэддэг, харин Тэр ирээдүйг мэдэхгүй гэдэг.

Нээлттэй тейзм өөрсдийн итгэл үнэмшлээ Бичээс дээр буй “Бурхан санаагаа өөрчилсөн” эсвэл “харамсан, гашуудсан” эсвэл “мэдлэг олж авсан мэт харагдаж байгаа” (Эхлэл 6:6; 22:12; Eгипетээс гарсан нь 32:14; Иона 3:10) багц хэсгүүд дээр үндэслэн Бурханыг дүрсэлдэг. Бурханы ирээдүйн талаарх мэдлэгийг тунхагласан Бичээсийн бусад олон хэсгүүд дээр үндэслэн харвал дээрх Бичээсийн хэсгүүд Бурхан Өөрийгөө бидний ойлгож чадах хэмжээнд л дүрсэлж байгаа мэт харагддаг. Бурхан бидний шийдвэр, үйлдэл ямар байхыг мэддэг боловч бидний үйлдлүүд дээр үндэслэн Өөрийн үйлдэлтэй хамааралтай “Өөрийн санаагаа” өөрчилдөг. Хүний хорон муугийн талаарх Бурханы харамсал, гашуудлыг нь Түүнийг ийм юм болно гэж мэдээгүй байсан гэсэн дүгнэлтээр ойлгож болохгүй.

Нээлттэй тейзм үзэлтэй зөрчилдсөн утгаар Дуулал 139:4, 16 ингэж тунхагласан. “Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө харагтун, Эзэн Та бүгдийг мэддэг... Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн нэг нь ч болоогүй байхад тэд бүгд таны номд бичигдсэн байжээ.” Хэрэв Бурхан ирээдүйн талаар мэдээгүй бол Тэр яаж Хуучин гэрээнд Есүс Христийн тухай маш нарийн эш үзүүллэг өгсөн байж чадах вэ? Хэрэв Бурхан ирээдүйд юу болох талаар мэдэхгүй бол бидний мөнхийн авралын талаар яаж баталгаа өгч чадах вэ?

Эцэст нь дүгнэхэд нээлттэй тейзм Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон хүний чөлөөт хүсэл гэх тайлбарлаж чадахгүй зүйлийг тайлбарлахаар оролдсоноороо алдаанд хүрч байгаа юм. Яг л Калвинизмын туйлширсан хэлбэр нь хүн төрөлхтнийг урьдаас програмчилсан роботоос ялгаагүй гэж үздэгтэй адил нээлттэй тейзм ч Бурханы жинхэнэ бүхнийг мэдэгч чанар болон туйлын эрх мэдлийг эсэргүүцсэнээрээ бурууддаг. Бурхан итгэлээр дамжигдан ойлгогдох ёстой бөгөөд “итгэлгүйгээр Бурханд таалагдах боломжгүй” (Еврей 11:6a). Тийм болохоор нээлттэй тейзм нь бичээсийн бус гэж үзэгдэнэ. Энэ бол хязгаарлагдмал хүн хязгааргүй Бурханыг ойлгох гэж оролдсон бас нэг арга зам. Нээлттэй тейзмийн үзлийг Христийн дагалдагчид эсэргүүцэх хэрэгтэй. Хэдийгээр нээлттэй тейзм нь Бурханы урьдаас мэдэх мэдлэг, хүний чөлөөт хүслийг тайлбарласан ч энэ нь библийн тайлбар биш.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Нээлттэй тейзм гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries