Бид яагаад Хуучин Гэрээг судлах хэрэгтэй вэ?


Асуулт: Бид яагаад Хуучин Гэрээг судлах хэрэгтэй вэ?

Хариулт:
Хуучин гэрээг судлах маш олон шалтгаан бий. Эхнийх нь Хуучин гэрээний хувьд Шинэ гэрээнд болж буй үйл явдал болон сургаалын суурь болж өгдөг. Библи бол дэвшилтэт (прогрессив) илчлэлт мөн. Хэрэв та ямар нэг сайн номны эхний хагасыг нь алгассаны дараа уншиж дуусгах гэвэл дүрүүд, үйл явдал, төгсгөл зэргийг нь ойлгох гэж нэлээд хэцүү болно. Үүнтэй адил Шинэ гэрээ нь Хуучин гэрээний амлалт, гэрээнүүд, тахилчлалын систем, хуулиуд, дүрүүд, үйл явдлуудын үндэс суурь болохыг олж харах үед л бүрэн ойлгогдохуйц болдог.

Хэрэв бидэнд зөвхөн Шинэ гэрээ байсан бол бид Сайнмэдээнүүдээс эхлэн уншиж, яагаад еврейчүүд Мессиа (Аврагч Хаан) хайж байсныг мэдэхгүй. Бид яагаад энэ Мессиа ирж байгааг (Исаиа 53 хар) ойлгохгүй бөгөөд Назарын Есүсийг Мессиа болохыг Түүний тухай өгөгдсөн олон нарийн эш үзүүлэгүүдээр [Түүний төрөх газар (Мика 5:2), Түүний үхлийн онцлог (Дуулал 22, ялангуяа 1, 7-8, 14-18; 69:21), Түүний амилалт (Дуу 16:10) болон Түүний үйлчлэлийн бусад олон тохиолдлуудаар (Исаиа 9:2; 52:3)] дамжуулан таних боломжгүй байх болно.

Хуучин гэрээг судлах нь бас Шинэ гэрээнд өнгөрч буй хэмээн дурдагдсан Еврейн ёс заншлыг ойлгоход чухал ач холбогдолтой. Фарисай нар Бурханы хуулинд өөрсдийн уламжлалыг нэмж хэрхэн өөрчилж байгааг, Есүс яагаад маш их уурлаж сүмийн хашааг цэвэрлэсэн, бас дайснууддаа Түүний хариулж буй үгсээ хаанаас авсан зэргийг бид ойлгож чадахгүй.

Хуучин гэрээнд маш олон тооны дэндүү нарийвчлалтай эш үзүүлэгүүд бичигдсэн бөгөөд харин Библи нь хүний үг биш Бурханы Үг байж л биелэх боломжтой байсан нь үүгээр харагдана (Даниел 7-р бүлгээс цааш үргэлжлүүлэн хар). Даниелийн эш үзүүлэг нь олон үндэстний сэргэн мандалт болон уналтыг нарийвчлалтай бичиж өгсөн байдаг. Эдгээр эш үзүүлэгүүд нь дэндүү нарийвчлалтай өгөгдсөн учир үл итгэгч хүмүүс нь тухайн үйл явдлыг өрнөсний дараа бичигдсэн гэж үзэхэд хүрдэг.

Хуучин гэрээнд бидэнд зориулж өгөгдсөн тоолох аргагүй их чухал хичээл байгаа учир бид үүнийг судлах ёстой. Хуучин гэрээний баатруудын амьдралыг ажигласнаар бид өөрсдийн амьдралдаа чиг олж авдаг. Бид юу ч тохиолдсон Бурханд даатгах ёстойг ойлгодог (Даниел 3). Бид итгэл үнэмшилдээ бат зогсож (Даниел 1), итгэмжтэй байдлын шагналаа хүлээх ёстойг (Даниел 6) суралцдаг. Гэм нүгэл үйлдвэл тун хурдан бас өөрөөсөө зайлуулалгүй, үнэнээр гэмших нь хамгийн сайн болохыг бид суралцдаг (1 Самуел 15). Бид бас гэм нүглээр тоглож болохгүй, яагаад гэвэл биднийг унагадаг болохыг суралцдаг (Шүүгчид 13-16). Бидний гэм нүгэл нь өөрсдөөр минь зогсохгүй бидний хайртай хүмүүст ч сөрөг үр дагавар авчирдаг (Эхлэл 3) болохыг, эсрэгээр нь бидний сайн зан хандлага биднээр зогсохгүй бидний эргэн тойронд ч бас шагнал авчирдаг (Гэтлэл 20:5-6) болохыг сурдаг.

Хуучин гэрээг судлах нь мөн бидэнд эш үзүүлэгийг ойлгоход тусалдаг. Хуучин гэрээ нь Еврей үндэстэнд Бурханы хараахан биелүүлээгүй байгаа олон амлалтыг агуулдаг. Хуучин гэрээ нь мөн Их зовлонгийн үеийн үргэлжлэх хугацаа, Христийн ирээдүйн мянган жилийн хаанчлал нь Еврейчүүдэд өгөгдсөн Түүний амлалтыг хэрхэн биелүүлж буй байдал болоод Библийн төгсгөл нь цаг хугацааны эхлэлээс илчлэгдсэн зүйлүүдийг хэрхэн дуусгаж байгаа байдал зэргийг илчилдэг.

Дүгнэн хэлэхэд Хуучин гэрээ нь бид Бурханд хэрхэн үйлчилж, Түүнийг хэрхэн хайрлахыг суралцах боломжтой байлгаад зогсохгүй Бурханы зан төлвийн тухай ихийг илчилдэг. Энэ нь мөн давтагдан биелэгдсэн эш үзүүлэгүүдээрээ Библи нь ариун номуудаас яагаад илүү онцгой, яагаад энэ нь ганцаараа өөрийн тунхаглаж буй зүйлс болох онгод оруулагдсан Бурханы Үг мөн болохыг харуулах чадвартайг нь илчилдэг. Товчхон хэлэхэд хэрэв та Хуучин гэрээний хуудсуудыг эргүүлж үзээгүй бол, Бурханы танд илчилсэн олон зүйлсээс хоцорч байна гэсэн үг.

English
Монгол хэл дээрх сайт руу буцах
Бид яагаад Хуучин Гэрээг судлах хэрэгтэй вэ?