Нефилим гэж хэн байсан бэ?


Асуулт: Нефилим гэж хэн байсан бэ?

Хариулт:
Нефилим ("унасан хүмүүс, аваргууд") гэж Эхлэл 6: 1–4 хэсэгт дурдагдсан Бурханы хөвгүүд ба хүний охидын дундаас төрсөн үр удмыг хэлдэг байна. "Бурханы хөвгүүд" гэж хэн болох талаар их маргаан өрнөсөн. "Бурханы хөвгүүд" гэдгээр хүний охидтой харилцсан унасан тэнгэрэлчүүд (чөтгөрүүд) эсвэл хүний хөвгүүд чөтгөрт эзэмдүүлээд, дараа нь хүний охидтой унтсан гэж бид таамаглаж байна. Эдгээр харилцаа нь Нефилим гэх үр удмыг бий болгосон бөгөөд тэд "нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ" (Эхлэл 6: 4).

Чөтгөрүүд яагаад ийм зүйл хийсэн юм бол? Библи энэ талаар тодорхой хариулт өгдөггүй. Чөтгөрүүд бол ёрын, бас завхарсан оршигч, тиймээс тэдний хийдэг зүйлс нь биднийг гайхшруулахгүй. Хол ирээдүйнх нь талаар таамаглаж болох нэг зүйл бол чөтгөрүүд Мессиа ирэхийг хориглон сэргийлэхийн тулд хүний цусыг бохирдуулахыг завдсан гэж бодож болох юм. Мессиа нэг өдөр Сатан болох могойн толгойг бяцална гэж Бурхан аль хэдийн амласан (Эхлэл 3:15). Эхлэл 6-р бүлгийн чөтгөрүүд могойн толгойг няцлахаас сэргийлж, нүгэлгүй "эмэгтэйн үр" төрөх боломжгүй болгох гэж оролдсон байж магадгүй юм. Дахин хэлэхэд, энэ нь яг тодорхой библийн дагуух хариулт биш, гэхдээ библийн хувьд тохирох оновчтой байж мэдэх юм.

Нефилим гэж юу байсан бэ? Еврейн болон бусад эртний домгийн (Енох ном болон библийн бус бусад эртний зохиол) дагуу тэд их ёрын мууг үйлддэг аварга биетэн, супер баатруудын төрөл байв. Тэдний аварга бие, хүч чадал нь чөтгөрийн "ДНХ" болон хүний генетиктэй холилдсоноос болсон байж мэднэ. Рассель Кроугийн тоглосон Ноа киноноос харвал Нефилим нь чулуулгаар бүрхэгдмэл унасан тэнгэрэлчүүд болж гардаг. Тэдний тухай Библи шууд хэлж болох зүйлс нь тэд "хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс" (Эхлэл 6:4) гэжээ. Нефилим нь харь гаригийнхан, тэнгэрэлчүүд, "Харуулууд (Watchers)", эсвэл хадны мангасууд биш, шууд утгаараа л Бурханы хөвгүүд ба хүмүүсийн охидын нэгдлээс төрсөн бодитой биетэй оршигчид (Эхлэл 6:1–4) байсан.

Нефилимд юу тохиолдсон бэ? Нефилим нь Ноагийн үеийн агуу үерийн гол шалтгаануудын нэг байсан. Нефилимийг дурдсаныхаа дараахан Бурханы үгэнд ийнхүү хэлжээ: "ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв" (Эхлэл 6:5-7). Бурхан дэлхий даяар үерлүүлж, Ноа, түүний гэр бүл, авдар дээрх амьтдыг эс тооцвол бусад хүмүүсийг бүгдийг нь устгасан. Бүгд сүйрсэн, Нефилим ч ялгаагүй (Эхлэл 6:11–22).

Үерийн дараа Нефилим байсан уу? Эхлэл 6: 4 дээр "Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас" гэж хэлдэг. Үерийн дараа ч бас чөтгөрүүд өөрсдийн нүглээ үргэлжлүүлсэн мэт харагддаг. Гэсэн хэдий ч энэ нь үер болохоос өмнөхөөс хамаагүй бага хэмжээнд болсон шиг байна. Израильчууд Канаан нутгийг тагнах үедээ тэд Мосед ингэж мэдэгдэв: "Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв" (Тооллого 13:33) Энэ ишлэлд нефилим үнэхээр тэнд байсан гэж хэлдэггүй, зөвхөн тагнуулчид өөрсдөө Нефилим харсан гэж бодсоноо хуваалцсан. Тагнуулууд Канаан дахь аварга биетэй хүмүүсийг хараад, айсандаа болж, тэднийг Нефилим гэж үзсэн байж болох юм. Эсвэл үерийн дараа чөтгөрүүд дахин хүний охидуудтай нийлж, ахиад Нефилим гаргасан байх ч боломжтой. Цаашлаад Нефилимийн зарим зан чанар нь Ноагийн бэрүүдийн нэгний удмаар дамжсан байх гэж ч таамаглаж болно. За аль нь ч байлаа гэсэн эдгээр "аваргууд" нь израильчууд Канааныг байлдан дагуулах (Иошуа 11:21–22) үеэр удахгүй гарах түүхэнд нь устгагджээ (Дэд хууль 3:11; 1Самуел 17).

Өнөөдөр чөтгөрүүд яагаад Нефилим бий болгохгүй байна вэ? Бурхан ийм үйлдэл хийсэн бүх чөтгөрүүдийг тусгаарлан байрлуулснаар хүмүүстэй нийлэх боломжгүй болгосон мэт харагдаж байна. Иуда 6-р ишлэлд ингэж дурджээ: "Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлтэд мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ." Мэдээжийн хэрэг, бүх чөтгөрүүд өнөөдөр "шоронд" байхгүй, тиймээс анхны уналтаас цаашлаад бүр ноцтой нүгэл үйлдсэн чөтгөрүүдийн бүлэглэл л байх ёстой. Хүний охидуудтай нийлсэн чөтгөрүүд л "мөнхөд хүлээстэй" байх ёстой. Энэ нь дахиж чөтгөрүүдийг ийм нүгэл хийхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Нефилим гэж хэн байсан бэ?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав