Монотеизм батлагдах боломжтой юу?



Асуулт: Монотеизм батлагдах боломжтой юу?

Хариулт:
"Монотеизм" гэдэг үг "моно" буюу "ганц", "теизм" буюу "Бурханд итгэх итгэл" гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, монотеизм нь бүх бүтээлийн цорын ганц бүтээгч, дэмжин тэтгэгч бөгөөд шүүгч болох нэг үнэн Бурхан байдаг гэдэгт итгэх итгэл. Монотеизм нь бас олон бурхан оршдог бөгөөд тэр бүгдийн дээр байдаг дээд эрх мэдэлтэй нэг Бурханд итгэх итгэл болох "хенотеизм" үзлээс ялгаатай. Монотеизм нь мөн политеизм буюу нэгээс илүү олон бурхан байдаг гэдэг итгэлийг эсэргүүцдэг.

Монотеизмийг дэмжсэн олон нотолгоо байдаг бөгөөд эдгээр нь онцгой илчлэл (Бичвэр), байгалийн илчлэл (философи) болон түүхэн антропологи зэргээс гарсан байдаг. Энэ бүхнийг дор товч тайлбарлах боловч дээрх жагсаалтийг бүрэн хангалттай гэж авч үзэж болохгүй гэдгийг эхлээд хэлэх хэрэгтэй.

Монотеизмийн талаарх Библийн нотолгоо — Дэд хууль 4:35: "ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм." Дэд хууль 6:4: "Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН." Малахи 2:10a, "Бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү?" 1Коринт 8:6: "бидний хувьд ганц Бурхан Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр агаад бид ч Түүгээр байгаа юм." Ефес 4:6: "нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг." 1Тимот 2:5: "Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна." Иаков 2:19: "Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгнэдэг юм."

Мэдээж хэрэг олон хүмүүсийн хувьд цор ганц Бурхан байгаа гэдгийг зөвхөн Библийн хэлснээр л нотлоход хангалттай санагдахгүй. Яагаад гэхлээр Бурхан байхгүйгээр Библийг Бурханы Үг гэж батлах ямар ч боломжгүйтэй холбоотой. Гэсэн хэдий ч нэгэнтээ Библи зааж буй бүхнийгээ батлах хамгийн найдвартай, ер бусын олон нотолгоо агуулдаг учир монотеизмийг энэ суурин дээр баталгаажих боломж бий гэж бас маргаж болно. Үүнтэй төсөөтэй аргумент бол Есүс Христийн сургаал болон итгэл бөгөөд Тэрээр ер бусын төрөлт, амьдрал болон гайхамшигт Дахин амилалт зэргээрээ Өөрийгөө Бурхан байсан гэдгийг баталсан (эсвэл хамгийн багаар бодоход Бурханаар батлагдсан). Бурхан худал хэлж чадахгүй эсвэл хууртагдахгүй, тийм учраас Есүсийн итгэсэн, заасан бүхэн нь үнэн байна. Тийм болохоор Есүсийн итгэж байсан, заасан монотеизм нь үнэн байж таарна. Энэ аргумент нь Бичвэр болон Христийн ер бусын баталгаажуулалтыг мэдэхгүй хүмүүсийн хувьд тийм сүрхий байж чадахгүй боловч эдгээрийн давуу талыг мэдэх хүний хувьд эхлэх боломжтой сайн тулгуур мөн.

Монотеизмийн талаарх түүхэн аргументууд – олонд алдаршсан боловч гүехэн аргументууд нь сэжиг бүхий явцгүй боловч монотеизм өөрөө олон дэлхийн шашинд ямар их нөлөөлсөн нь сонирхолтой байдаг. Олонд түгсэн шашны хөгжлийн хувьслын онол нь юмсыг харах ерөнхий хувьслын онолын үзлээс урган гардаг бөгөөд хувьслын антропологийн таамаглал нь шашны хөгжлийн эхний үе шатуудыг "балар эртний" соёл гэж харахад хүргэдэг. Гэвч энэ хувьслын онолд хэд хэдэн асуудал байна.

1) Энэ онолын дүрсэлж буй хөгжлийн явц нь хэзээ ч ажиглагдаагүй; үнэндээ ямар ч соёлын дотор монотеизм рүү чиглэсэн дээшээ хөгжил байгаагүй мэт харагддаг. Харин ч үүний эсрэг явц буй мэт ажиглагддаг 2) Антропологи арга барилын "балар эртний" гэдгийн тодорхойлолт нь технологийн хөгжилтэй дүйцүүлсэн нэр томъёо бөгөөд тухайн соёл доторх элементүүд маш их байх учир энэ нь тийм ч хангалттай шалгуур үзүүлэлт болж чадахгүй. 3) Батлан харуулж буй үе шатууд нь заримдаа алгасагдах юмуу эсвэл хаягддаг 4) Эцэст нь хэлэхэд ихэнх политеистик соёл нь өөрсдийн хөгжлийн эхэнд монотеизмийн ул мөртэй харагддаг.

Тэгэхлээр эцэст нь бидний олж харах монотеистик Бурхан бол хувьчилсан, эр хүнлэг, тэнгэрт амьдардаг, агуу мэдлэг ба хүч чадалтай, дэлхийг бүтээсэн, мөн бидний шүүгдэх ёстой ёс суртахууныг зохиогч бөгөөд Түүнд бид дуулгаваргүй байснаар Түүнээс салгагдсан боловч Тэрээр бидэнд бас эвлэрлийн замыг өгсөн байдаг. Үнэндээ бараг л шашин бүр учир замбараагүй холилдсон политейзмд шилжихээсээ өмнө энэ Бурханы зарим шинжийг тээж байдаг. Тэгэхээр ихэнх шашин монотейзмээр эхэлсэн боловч политейзм, анимизм болон ид шид гэх мэт зүйлс рүү "буцан ухардаг" байж мэднэ, үүний эсрэгээр биш (Исламын хувьд бүтэн цикл эргээд монотеистик итгэл рүү хүрч ирсэн маш ховор тохиолдол). Ийм хөдөлгөөн дунд ч гэсэн политейзм нь үйл ажиллагааныхаа хувьд ихэвчлэн монотеистик, эсвэл хенотеистик байдаг. Бурхадын нэг нь бусдынхаа дээгүүр эрхийг хадгалж, илүү бага бурхад нь зөвхөн зуучлагч маягийн үүрэг роль гүйцэтгэдэг гэсэн үзэл байхгүй политеистик шашин их ховор.

Монотеизмын талаарх Философийн/Теологийн ойлголт – Нэг Бурханаас илүү олон бурхан орших ямар ч боломжгүй гэх гүн ухааны олон аргумент бий. Эдгээрийн олонх нь бодит байдлын мөн чанарыг судалдаг метафизикийн ямар үзэл баримтлалтайгаас ихээхэн шалтгаалдаг байна. Гэхдээ энэ богино нийтлэлд эдгээр метафизикийн байр суурийн талаар талаар дэлгэрэнгүй мэтгэж цаашлаад энэ нь монотейзмын талаар юуг батлан зааж буйг нь багтаан бичиж чадахгүй нь харамсалтай. Гэхдээ ингэж батлан заасан үнэн нь мянга гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд маш суурьтай гүн ухааны болон теологийн үндэслэл бий гэдэгт итгэлтэй байж болно (ихэнх нь уншихад маш тодорхой харагддаг). Товчхон хэлэхэд дараах гурван аргументийн талаар цаашид судлан шинжилж болно:

1. Хэрэв нэгээс илүү олон бурхан байсан бол орчлон ертөнц тэрхүү олон бүтээгч болон эрх мэдэл зэргээс болоод эмх замбараагүй байх байв. Харин орчлон ертөнц эмх цэгцгүй биш учир нэг л Бурхан байна.

2. Нэгэнт Бурхан бүрэн хэмжээгээр төгс оршигч учир, хоёрдугаар Бурхан байж чадахгүй. Яагаад гэвэл хоёр дахь нь ямар нэг хэмжээгээр ялгаатай байх бөгөөд бүрэн хэмжээний төгс байдлаас ялгаатай байна гэдэг нь Бурхан байх боломжгүй л гэсэн үг.

3. Нэгэнт Бурхан оршин байгаагийн хувьд Бурханд тасархай хэсгүүд гэж байх боломжгүй (учир нь төгс байдалд хүргэхийн тулд зарим нэг хэсгийг нэмнэ гэдэг нь утгагүй). Хэрэв Бурханы оршихуй нь Түүний нэг хэсэг биш бол Тэрээр төгс оршихуйтай байх ёстой. Тийм болохоор хоёр төгс оршигч гэж байх боломжгүй, яагаад гэвэл нэг нь нөгөөгөөсөө ялгаатай болж хувирна.

Эдгээрийн олонх нь "бурхдын" дэд түвшнийг үгүйсгэхгүй л байна хэмээн хэн нэг нь мэтгэж болох бөгөөд үүнд асуудал байхгүй. Хэдийгээр бурхдын хоёр дахь түвшин байгаа гэх нь Библийн дагуу биш боловч, онолын хувьд буруу гэх зүйлгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөөсөө доогуур хэсэг бүлэг "бурхдыг" бүтээж болох байсан ч Тэр ийм зүйлийг хийсэнгүй. Хэрэв Тэр бүтээсэн байсан бол эдгээр "бурхад" нь хязгаалагдмал, бүтээгдсэн зүйл болох бөгөөд магадгүй тэнгэр элч нартай их адилхан байх биз (Дуулал 82). Ийм байлаа гэхэд монотеизмийн онолыг нураахгүй, яагаад гэвэл энэ нь өөр ямар нэг сүнслэг зүйл гэж байхгүй хэмээн нотолдог бус харин нэг Бурханаас илүү олон байж чадахгүй л гэж үздэг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Монотеизм батлагдах боломжтой юу?