settings icon
share icon
Асуулт

Баптисмын зөв хэлбэр нь юу вэ?

Хариулт


Энэ асуултын хамгийн хялбар хариулт нь "баптисм хүртээх" гэдэг үгийн утгаас харагдана. Энэ нь "усанд шумбах" гэсэн утгатай Грек үгнээс гаралтай. Тийм болохоор цацах юмуу гоожуулж баптисм хүртээх нь шууд хоорондоо зөрчилдөөнтэй нэр томьёо болно гэсэн үг. Тэгэхлээр гоожуулж баптисм хүртээх нь "хэн нэгний дээр ус гоожуулснаар түүнийг шумбуулна" гэсэн утгатай болно. Баптисм бол энэхүү угийн утгаасаа болоод усанд шумбуулах үйлдэл байх ёстой.

Баптисм нь итгэгчдийг Христийн үхэл, оршуулга болон амилалттай нь адилтган жишдэг. "Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм" (Ром 6:3-4). Усанд шумбуулах үйлдэл нь Христтэй хамт үхэж, оршуулагдах үйлдлийг зурагладаг. Уснаас гарч ирэх үйлдэл нь Христийн амилалтыг зурагладаг. Дүгнэн хэлэхэд усанд шумбуулах баптисм нь Христтэй хамт оршуулагдаж, Түүнтэй хамт амилуулагдахыг зураглан харуулдаг цорын ганц баптисмын хэлбэр юм. Цацах юмуу эсвэл гоожуулж хийх баптисм нь нялх хүүхдийн баптисм гэх библийн бус зан үйлийн үр дүнд бий болсон хэлбэр юм.

Шумбуулж хүртээх баптисм нь хэдийгээр Христтэй адилтгагдаж буй хамгийн библилэг хэлбэр боловч авралд заавал шаардлагатай биш. Харин энэ нь Христэд итгэх итгэлээ нийтийн өмнө тунхаглаж, Түүнтэй адилтгагдаж буй дуулгавартай байдлын үйлс юм. Баптисм бол бидний хуучин амьдралаа орхиж буйг болон шинэ бүтээл болж буйг илэрхийлэх зураглал (2Коринт 5:17). Шумбуулснаар хийж буй баптисм нь энэхүү эрс өөрчлөлтийг бүрэн зураглаж буй цорын ганц хэлбэр мөн.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Баптисмын зөв хэлбэр нь юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries