settings icon
share icon
Асуулт

Христэд итгэгч цэрэгт татагдах, армид хамрагдах талаар Библи юу гэж хэлдэг вэ?

Хариулт


Цэрэгт татагдах, цэрэг армид хамрагдах талаар Библи маш их хэмжээний мэдээлэл агуулж байгаа. Гэвч олон Библийн тайлбар толиудад цэргийн тухайд зарим нэг тайлбарууд, эсвэл энэ асуулттай холбоотойгоор шууд Библийн ишлэл татсан зүйлсүүд л байдаг. Библид үнэндээ хэн нэгэн цэрэгт татагдах ёстой эсэх талаар онцгойлон заасан зүйлс байхгүй. Гэсэн хэдий ч цэрэг байх нь Бичээсийн туршид ихээхэн хүндлэгдсэн нэр томъёо болоод зогсохгүй цэрэгт байх нь библийн ертөнцийг үзэх үзэлтэй нэлээд холбоотой асуудал гэдэгтэй санал нийлж болно.

Хамгийн эхний цэрэгт татагдахтай холбоотой жишээ нь Хуучин гэрээнд (Эхлэл 14) байдаг. Абрахамын ач дуу Лотыг Еламын хаан Хедорлаомер болон түүний хамсаатнууд олзлон авч явдаг. Абрахам өөрийн гэртээ сургасан 318 хүнээ цуглуулж Лотод тусламж үзүүлэхээр яаравчлан явж, Еламчуудыг байлдан дагуулсан. Эндээс бид армийн хүчин гэм зэмгүй сул доройг хамгаалах, аврах сайн үйлсэд хэрэглэгдэж болохыг харж болно.

Энэ түүхийн цаашлаад нэлээд сүүл рүү нь харвал Израиль үндэстэн өөрийн армийг хөгжүүлэн бий болгосон харагддаг. Бурхан Өөрөө Тэнгэрлэг Дайчин байж, тэдний цэргийн хүчнээс хамааралгүйгээр Өөрийн ард түмнээ хамгаалж байсан нь Израильчуудын хувьд цэрэг армиа хожуу хөгжүүлэхэд хүргэсэн байж болох талтай юм. Байнгын цэрэг армийн тогтолцооны хөгжил Саул, Давид, Соломоны захиргаан дор бүрэлдсэн хүчирхэг, төвлөрсөн улс төрийн систем бий болсоны дараа л гарч ирсэн байдаг. Байнгын тогтмол армийг анх Саул бий болгосон (1 Самуел 13:2; 24:2; 26:2).

Саулын эхэлсэн зүйлсийг Давид үргэлжлүүлсэн. Тэр армийг нэмэгдүүлсэн төдийгүй түүний захиргаанд үнэнч байсан бусад бүс нутгуудаас хөлсний хүчнийг авчирч (2 Самуел 15:19-22) үүнийгээ армийн командлагч Иоабын шууд удирдлаганд шилжүүлсэн байна. Давидын удирдлаган дорх Израилийг хамгаалах цэргийн хүч нь илүү байлдан дагуулах шинж чанартай болж, зарим Аммон гэх мэт хөрш нутаг орныг өөртөө нэгтгэсэн (2 Самуел 11:1; Шастирын дээд 20:1-3). Давид ээлжийн цэргийн албаны системийг үндэслэсэн бөгөөд 24000 хүнтэй 12 бүлэглэл жилийн нэг сард бүтэн алба хаах байдалтай болгожээ (Шастирын дээд 27). Хэдийгээр Соломоны захиргаа энх тайванч байсан боловч тэрээр өөрийн армийг улам өргөжүүлж, морьтон болон тэрэгт цэргийг бий болгосон (1 Хаад 10:26). Байнгын арми нь (хэдийгээр Соломоны үхлийн дараа хаанчлал хуваагдсан боловч) цаашаа МЭӨ 586 онд Израиль улс төрийн тусгаар тогтнолоо алдаж нуран унах хүртэл үргэлжилсэн.

Шинэ гэрээнд Есүстэй холбогдсон нэгэн Ромын зуутын дарга Түүнийг гайшхралд оруулсан байдаг. Есүст хариулсан зуутын даргын хариулт нь түүний өөрийнх нь эрх мэдлийн талаарх цэгцтэй ойлголт ухамсар болон Есүст итгэх итгэл нь маш тодорхой болохыг харуулсан (Maтай 8:5-13). Есүс түүний мэргэжлийн байр суурийг нь буруутгаагүй. Шинэ гэрээнд дурьдагдсан олон зуутын дарга, Христэд итгэгчийн хувьд, Бурханаас эмээгч, эсвэл сайн зан чанартайн хувьд магтагдсан байдаг (Maтай 8:5; 27:54; Maрк 15:39-45; Лук 7:2; 23:47; Үйлс 10:1; 21:32; 28:16).

Газар орон, нэр томъёо нь өөр байж болох ч манай цэрэг армийн хүчин яг л Библид бичигдсэн зуутын дарга нартай адил хэмжээнд үнэлэгдэх хэрэгтэй. Цэргийн байр суурь нь өндрөөр үнэлэгдэж, хүндлэгдсэн байдаг. Жишээлбэл, Паул хамтран үйлчилдэг Христэд итгэгч Епафродитийг “хамт байлдагч” гэж дүрсэлсэн (Филиппой 2:25). Библи мөн Эзэний дотор хүчтэй байх тухай дүрслэхдээ Бурханы бүрэн хуяг дуулга (Eфес 6:10-20) гэсэн цэргийн нэр томъёо хэрэглээд зогсохгүй дуулга, бамбай, сэлэм гэх мэт цэргийн хэрэгслийг ч дурьдсан.

Тиймээ, Библи цэрэгт татагдах, цэргийн алба хаах талаар шууд болон шууд бусаар нэлээд хаяглан бичсэн байдаг. Өөрийн хичээл зүтгэл, ёс журам, хүндэтгэлийн улмаас эх орондоо цэргийн алба хааж, үйлчилж буй Христэч эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэдний хийж гүйцэтгэж буй ажил үүрэг нь Бурханы бүрэн эрх мэдлээр хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгддэг гэдэгт сэтгэл хангалуун байж болно. Цэргийн алба хааж, цэрэгт татагдсан хүмүүс бидний хүндэтгэл, талархлыг хүртэх зохистой.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэд итгэгч цэрэгт татагдах, армид хамрагдах талаар Библи юу гэж хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries