settings icon
share icon
Асуулт

Библийн алдагдсан ном гэж ямар нэг юм байна уу?

Хариулт


Библиэс "алдагдсан ном", эсвэл Библиэс хассан юмуу Библиэс алга болсон ямар ч ном байхгүй. Бурханы Библид байлгах гэсэн ном болгон нь Библид байгаа. Хэдий Библиэс алдагдсан ном гэх мэт янз бүрийн домог, цуу яриа байдаг авч үнэн хэрэгтээ тийм зүйл байхгүй. Харин тийм зүйлс байвал Библид оруулахаас татгалзсан гэж үзэж болно. Библийн номууд бичигдэх тэр үед бичигдсэн хэдэн зуун шашны утга зохиолын ном байдаг. Эдгээрийн зарим нь бодитой тохиолдсон зүйлсийг сайн, зөв бичсэн номууд байдаг (1 Маккаби гэх мэт). Зарим нь сайн сүнслэг сургаал агуулсан байх нь бий (Соломоны Мэргэн Үгс гэх мэт). Гэвч эдгээр номууд нь Бурханы онгод оруулалт байхгүй. Хэрэв бид дээр дурдагдсан Апокрифа гэх эдгээр номны аль нэгийг нь унших бол тэднийг алдаа гаргах боломжтой шашны эсвэл түүхийн бусад номуудтай адил үзэх ёстой, түүнээс онгод оруулагдсан, алдаа мадаггүй Бурханы үг (2 Тимот 3:16-17)-тэй адил үзэж чадахгүй.

Тухайлбал Томасын сайнмэдээ нь МЭ 3 юмуу 4-р зуунд бичигдсэн боловч элч Томас бичсэн гэсэн хуурмаг нэрийг авсан. Томасын гараар бичигдээгүй гэсэн үг. Эртний Христитгэгчид бараг бүхэлдээ Томасын сайнмэдээг тэрс үзлийн гэж эсэргүүцэн орхисон байдаг. Үүний дотор Есүс хэлсэн бөгөөд хийсэн гэж олон тэрс, хуурмаг зүйлсийг бичиж үлдээсэн. Юу нь ч, эсвэл тийм гэж үзлээ гэхэд маш бага зүйлс нь үнэн байж таарна. Барнабын сайнмэдээ ч гэсэн Библид байгаа Барнаб бус түүний нэрийг дууриагчаар бичигдсэн байна. Филипийн сайнмэдээ болон Петрийн апокалипс зэрэг номуудын талаар ч ийм зүйлсийг хэлж болно. Эдгээр бүх ном болоод түүнтэй адил олон номуудыг псюдопиграфа (pseudepigrapha) гэж дууддаг бөгөөд "бичигчийн нэрийг дууриан, хуурмагаар авсан" гэсэн утгатай.

Нэг л Бурхан байдаг. Библи ч гэсэн нэг л бүтээгчтэй. Энэ бол нэг ном. Энэ нь нигүүлслийн нэг төлөвлөгөөг агуулсан бөгөөд хэрхэн санаачлагдаж, хэрхэн гүйцэтгэгдэн, хэрхэн бүрэн дуусаж байгааг бичсэн. Урьдаас тогтоосноос авахуулаад алдаршуулагдах хүртэл Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг Өөрийн алдрын магтаалын төлөө аварч байгаа тухай түүхийг Библи өгүүлдэг. Бурханы авралын зорилго болон төлөвлөгөө нь Бичвэрт хэрхэн дурдагдаж байгаагаас харахад давтагдаж буй сэдвүүд нь Бурханы зан чанар, гэм нүгэл ба дуулгаваргүй байдлын шийтгэл, итгэл ба дуулгавартай байдлын ерөөл, Эзэн болон Аврагч хийгээд Түүний гэмийн төлөөх золиос болон ирж буй хаанчлал, сүр жавхлан зэрэг гардаг. Бидний эдгээр сэдвийг мэдэж, ойлгох явдлыг Бурхан хүссэн бөгөөд үүнээс бидний амьдрал, үүрд мөнхийн хувь тавилан хамаардаг. Тэгэхлээр ийм чухал ач холбогдолтой мэдээллийн зарим нь "алдагдах" явдлыг Бурхан зөвшөөрөхгүй нь тодорхой. Библи бол бүрэн төгс бөгөөд уншиж, ойлгож буй биднийг "аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн" (2 Тимот 3:16-17) байлгах зорилготой.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Библийн алдагдсан ном гэж ямар нэг юм байна уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries