Асуулт
Хүн Бурхангүйгээр амьдрах нь боломжтой юу?
Хариулт
Олон зууны турш атейстүүд болон агностикууд зарлан тунхаглаж бай гаргасан нэхэмжлэлийн эсрэгээр хүн Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Хүн Бурханыг хүлээн зөвшөөрөхгүйгээр мөнх бус орших боломжтой авч Бурханы тухай баримтгүйгээр байж чадахгүй.
Бүтээгчийн хувьд Бурхан хүний амьдралыг анх санаачилсан. Хүн Бурханаас тусдаа оршин байж чадна гэж хэлэх нь цаг нь цаг зохион бүтээгчгүйгээр эсвэл зохиол түүх нь зохиогчгүйгээр бий болж чадна гэсэн үг юм. Биднийг Өөрсдийн дүр төрхөөр бүтээсэн Бурханд бид оршин байгаагийн төлөө өртэй (Эхлэл 1:27). Бидний Түүний оршин байгааг хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран бидний амьд байх нь Бурханаас хамаардаг.
Тогтоон баригчийн хувьд Бурхан амьдралыг тасралтгүй тэтгэж байдаг(Дуулал 104:10-32). Тэр бол амь (Иохан 14: 6) учраас Христийн бүх бүтээл хамт оршин тогтнож байдаг (Колоссай 1:17). Бурханы оршин буйг няцаадаг хүмүүс ч гэсэн Түүний тэтгэмжийг хүртэн амьдардаг: "Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм" (Матай 5:45). Хүн Бурхангүйгээр амьдарч чадна гэж бодох нь наран цэцэг гэрэлгүйгээр, эсвэл сарнай усгүйгээр амьдарч болно гэж үзсэнтэй адил.
Аврагчийн хувьд Өөрт итгэдэг хүмүүст мөнх амийг Бурхан өгдөг. Христ дотор амь байх ба энэ нь хүмүүсийн гэрэл юм (Иохан 1:4). Есүс биднийг амьтай болгох гэж, "бялхсан амьтай байлгахын тулд ирсэн" (Иохан 10:10). Түүнд итгэлээ тавьдаг бүх хүмүүст Түүнтэй үүрд хамт байхыг амладаг (Иохан 3:15-16). Хүн амьдрахын төлөө, үнэхээр амьдрахын тулд Христийг мэддэг байх ёстой (Иохан 17: 3).
Бурхангүйгээр хүнд зөвхөн бие махбодын л амьдрал байна. Бурхан Адам, Ева хоёрт Түүнээс татгалзвал, тэд нэг өдөр "зайлшгүй үхнэ" гэж анхааруулсан (Эхлэл 2:17). Бидний мэдэж байгаагаар тэд дуулгаваргүй загнасан боловч тэр өдөр бие махбодоороо үхээгүй; харин тэд сүнслэг байдлаар үхсэн. Тэдний доторх ямар нэгэн зүйл — тэдний мэддэг сүнслэг амьдрал, Бурхантай харилцах харилцаа, Түүгээр сэтгэл хангалуун байх эрх чөлөө, гэм зэмгүй байдал, тэдний сүнсний цэвэр байдал бүгд үхэж байхгүй болсон.
Бурхантай хамт амьдарч, нөхөрлөхөөр бүтээгдсэн Адам харин бүхлээрээ махан биеийн амьдралтай байхаар хараагдав. Бурханы тоос шорооноос сүр жавхлан руу аваачихаар бодож байсан бүхэн одоо тоосноос тоос болж хувирав. Яг л Адамтай адил, Бурхангүйгээр хүн өнөөдөр дэлхийлэг байдлаар оршин тогтносоор байна. Ийм хүн аз жаргалтай мэт санагдаж магадгүй; ер нь эцсийн эцэст амьдралд сэтгэл хангалуун байдал, таашаал ханамж байх ёстой шүү дээ. Гэвч эдгээр бүх хангалуун байдал, таашаал ханамжийг хүртэл Бурхантай харилцахгүйгээр бүрэн хүлээн авах боломжгүй юм.
Бурханыг үгүйсгэдэг зарим нь зугаа цэнгэл хөөцөлдөж амьдардаг. Тэдний мах биеийн аз жаргалын эрэл нь хэнэггүй, сэтгэл ханамжтай амьдрал мэт санагдана. Гэм нүгэл үйлдэхэд тодорхой зугааг мэдэрдэг талаар Библид дурдсан байдаг (Еврей 11:25). Гол асуудал бол энэ нь түр зуурынх бөгөөд энэ дэлхийн амьдрал богинохон (Дуулал 90:3–12). Хэзээ нэгэн цагт сургаалт зүйрлэлд гардаг төөрсөн хүү шиг дэлхийн таашаал зугаа нь байнгын биш гэдгийг олж мэднэ (Лук 15:13–15).
Бурханаас татгалздаг хүн бүр энэхүү хоосон таашаал зугааг хүсдэг гэж ойлгож болохгүй. Сахилга баттай, эрүүл саруул, аз жаргалтай, бүрэн бүтэн амьдралтай боловч аврагдаагүй хүмүүс олон байдаг. Шударгуу байдал, үнэнч зан, биеэ барих чадвар гэх мэт энэ дэлхийд амьдрах хэн бүхэнд ашиг тустай ёс суртахууны тодорхой зарчмуудыг Библи бас танилцуулдаг. Гэхдээ, дахин хэлэхэд, Бурхангүйгээр хүн л зөвхөн энэ дэлхийд л амьдарна. Энэ амьдралыг ямар ч асуудалгүй туулах нь дараачийн амьдралд биднийг бэлэн болгох баталгаа болж чадахгүй. Лук 12:16-21 хэсэгт буй баян хүний тухай сургаалт зүйрлэл болон Матай 19:16-23 хэсэгт гарах Есүсийн баян (боловч өндөр ёс суртахуунтай) залуутай ярилцсан талаар үз.
Бурхангүйгээр, энэ биеийн амьдралдаа ч гэсэн хүн ер нь бүрэн дүүрэн байж чадахгүй. Хүн өөртэйгөө эвлэрч, амар тайван байдаггүй шиг өөр хүнтэй амар тайван байж чадахгүй. Хүн Бурхантай эвлэрч, амар тайван байхгүй учир өөртэйгөө эвлэрч, тайван байдаггүй. Таашаал зугааны төлөө л зугаа цэнгэлийг хөөх нь дотоод үймээнтэй байдлын шинж тэмдэг мөн. Түүхэнд байнга дурдагдаж байсан зугаа цэнгэл хайгч бүхнээс харахад амьдралын түр зуурын таашаал зугаанд автах тусам улам гүн цөхрөлд орох замд орж байгааг батлан харуулсаар байсан. "Ямар нэг юм буруу байна" гэсэн түгшүүрт мэдрэмжээс салахад хэцүү. Соломон хаан энэ дэлхийн бидэнд санал болгох бүхий л зугаа цэнгэлийг эдэлж үзээд, амсаж мэдэрснээ Номлогчийн үгс номд тэмдэглэсэн.
Соломон мэдлэгийг олж аван, мэдлэг нь өөрөө үр ашиггүй болохыг ухаарсан (Ном 1:12–18). Тэрээр таашаал цэнгэл, эд баялаг нь дэмий (2:1-11), эд материалыг шүтэх тэнэглэл (2:12-23), баялаг нь агшин зуурынх болохыг ухаарсан (6-р бүлэг).
Тэгээд Соломон амьдрал гэдэг Бурханы бэлэг (3:12-13) учир ухаалаг амьдрах ганц арга бол Бурханаас эмээх хэмээн ийнхүү дүгнэжээ: "Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно" (12:13-14).
Өөрөөр хэлбэл, амьдралд бие махбодын хэмжээснээс илүү өөр зүйл байгаа гэсэн утгатай. Есүс "Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна" гэж хэлэх үедээ энэ талаар тодорхой онцолсон байдаг (Матай 4:4). Талх биш (бие махбодын талаар) харин Бурханы Үг (сүнслэг) биднийг амьд байлгадаг. Өөрийн бүхий л зовлон зүдүүрийг эмчлэх аргыг өөрсдийн дотроос хайх нь ямар ч хэрэггүй ажил. Хүн зөвхөн Бурханыг хүлээн зөвшөөрч байж амьд болон бүрэн утга учрыг олж авдаг.
Бурхангүйгээр, хүний хувь тавилан нь там юм. Бурхангүй хүн нь сүнсээр үхсэн төдийгүй бие махбодын амьдрал нь дуусах үед тэр Бурханаас үүрд мөнх салах шийтгэлтэй тулна. Есүсийн хүүрнэсэн баян хүн ба Лазарын тухай түүхэнд (Лук 16:19-31) баян хүн Бурханы тухай бодолгүйгээр зугаатай амьдрах боловч Лазар Бурханы мэдэж, өөрийн амьдралаа зовлонтой өнгөрүүлдэг. Тэд нас барсныхаа дараа өөрсдийн амьдралдаа гаргасан сонголтууд нь ямар үр дүнд хүргэж байгааг хоёул бүрэн ухаардаг. Баян хүн баяжихаас илүү амьдралд өөр чухал зүйл байсныг ухаарсан нь хожимдсон байлаа. Харин тэгтэл Лазар диваажинд тайвшрал хүртэж байна. Хоёуланд нь дэлхийд амьдрах богинохон хугацаа нь тэдний сүнсний үүрд байх тавиланг хэрхэн шийдсэн нь харьцуулахад илт.
Хүн бол өвөрмөц бүтээл. Бурхан бидний зүрх сэтгэлд мөнхийн мэдрэмжийг тавьсан (Номлогчийн үгс 3:11) бөгөөд цаг хугацаагүй хувь тавилангийн хүсэл нь зөвхөн Бурхантай хамт байж л биелэгдэх болно.
English
Хүн Бурхангүйгээр амьдрах нь боломжтой юу?