settings icon
share icon
Асуулт

Ландмарк үзэл гэж юу вэ? Баптист Сүйт Бүсгүй теологи гэж юу вэ?

Хариулт


Зарим бие даасан Баптист чуулгануудад байдаг Ландмарк (Шав тэмдэгт) теологи, эсвэл Өвийн теологи гэх итгэл үнэмшил бол нутгийн, бие даасан Баптист чуулганууд л Шинэ гэрээний утгаараа жинхэнэ “чуулган” гэж нэрлэгдэж чадна гэсэн үзэл юм. Бусад бүх бүлгүүд, тэр ч бүү хэл ихэнх баптистууд хүртэл ландмарк үзлийн гол үндсээс холдсон тул жинхэнэ чуулганууд байж чадахгүй гэж тэд хатуу итгэдэг.

(орч. энэхүү хуудсаны нэр томьёо болон монгол Библийн эшлэлүүдийг “Ариун Библи: Жеймс Хааны Хувилбар” 2018-аас авсан болно. Шүтээн-Бурхан, Иоаннис-Иохан, Жүүд-иудейчүүд г.м.)

Тэдгээр ландмарк үзлийн гол үндсүүд нь: 1) Чуулганы залгамж халаа — ландмарк Баптист чуулганууд өөрсдийн “угшил”-ыг Шинэ гэрээний үеэс, ерөнхийдөө Есүс дагалдагч нараа Галилд байхдаа дуудсан үеэс гаралтай гэж үздэг. 2) Нүдэнд харагдах чуулган – цор ганц чуулган бол зөвхөн орон нутгийн итгэгчдээс бүрдсэн (Баптист) чуулган юм. Дэлхийн бүх итгэгчдээс бүрдсэн Христийн бие гэсэн юм байхгүй. 3) “Нялх хүүхдийн баптисм” (ус цацах баптизм) болон “өөр баптизм (ландмарк Баптист чуулганы хүрээнд хийгдээгүй өөр бусад баптизм)” зэргийг үгүйсгэх бөгөөд иймэрхүү бүх баптизмыг хүчингүй, хоосон гэж үзнэ.

Тэдний бас нэгэн уршигтай итгэл үнэмшил бол зөвхөн итгэмжтэй ландмарк Баптистууд л Христийн Сүйт Бүсгүйг бүрдүүлнэ гэх үзэл юм. Бусад (Баптист бус) Христитгэгчид Хурганы хуримын зоогон дээр зочид, эсвэл үйлчлэгчийн л үүргийг гүйцэтгэх болно. Эдгээр бусад Христитгэгчдийг “Шүтээний гэр бүл”, эсвэл заримдаа “Шүтээний хаанчлал” хэмээн дуудна. Тиймээс, бүх аврагдсан хүмүүс (“Шүтээний гэр бүл”) тэнгэрийн улсад орох боловч, зөвхөн (бие даасан Баптист чуулганд) булхах баптизм хүртсэн хүмүүс л Христийн Сүйт Бүсгүй болох онцгой эрхийг хүртэх болно. Христийн Сүйт Бүсгүйг Шүтээн хэрхэн сонгодгийг Исаак эхнэрээ сонгосон үйл явдлаар зүйрлүүлэн тэд тайлбарладаг (Эхлэл 24).

Чуулганы гишүүн байх нь хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг гэж ландмарк Баптистууд үздэг. Тэр дундаа ландмарк Баптист чуулганы гишүүн байх нь хүний амьдралын хоёр дахь чухал зүйл (Христтэй харилцах харилцаа нэгдүгээрт орно) гэж үзнэ. Ландмарк Баптистууд Эзэний зоогийг барихдаа хаалттай хэлбэрээр, өөрөөр хэлбэл зөвхөн чуулганыхаа албан ёсны гишүүдийг оролцуулан барьдаг. Энэ нь орон нутгийн чуулганы гишүүнчлэлийг (мөн дэлхий дахины итгэгчдээс бүрдсэн Христийн бие байхгүй гэж үздэгээс) ихэд чухалчлан үздэгтэй нь холбоотой. Хэн ч, тэр бүү хэл баптист итгэгч ч өөрийн чуулганаас гадуур Эзэний зоогонд оролцож болохгүй.

Урсгал чиглэлд нь либерализм шургалан орж буйг эсэргүүцсэн хэсэг бүлэг АНУ-н Өмнөд Баптистууд 1851 онд хуралдах үеэр ландмарк үзэл үүсчээ. Тэр үеэр “нээлттэй” болон “хаалттай” индрийн талаарх асуудлыг хэлэлцэж байв. Бусад урсгал чиглэлийн баптисм хүртээгүй зочин номлогчдыг бид хүлээн авч, индэр дээрээсээ номлуулах нь зөв үү? Тэд “Шинэ Гэрээний загвараар баптизм хүртээгүй, нигүүлслээр ба итгэлээр ирэх авралыг заадаггүй чуулганаар томилогдсон номлогч нарыг сайнмэдээний жинхэнэ христитгэлт үйлчлэгчид мэт бид хүлээн авч, чуулгандаа номлохыг нь зөвшөөрч байна шүү дээ!” хэмээн шүүмжилж байв. Ландмарк үзлийн ягшмал зарчмуудын анхны дүгнэлтүүд болох Коттон Грүүвийн Шийдвэрүүдийг энэ хурлаас хэлэлцэж гаргасан юм.

Ландмарк гэдэг үг “Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний шав тэмдгийг (landmark) бүү хөдөлгө” (Сургаал үгс 22:28) гэдэг эшлэлээс үүсэлтэй. Ландмарк Баптистууд онол сургаалаа хамгаалахдаа Леви 25:23-34-г ашигладаг. Израйлчууд “эртний шав тэмдгийг хадгалах” буюу эд хөрөнгөө зарах, үл тоох, бусдад өгдөггүй байсан шиг, өнөөгийн Баптистууд чуулганыг дэлхийгээс тусгаарлах гол үүргийг гүйцэтгэдэг “теологийн шав тэмдэг”-г сахин хамгаалах ёстой. “...ариун хүмүүст хүргэгдсэн тэрхүү итгэл...” (Иуда 3) бол тэдний үнэт өв. Ландмарк Баптистууд өөрсдийгөө анх Шинэ гэрээнд өгөгдсөн чуулганы ариун байдлыг сахин хамгаалж байна гэж үздэг. Энэхүү ариун байдлынхаа шагнал болгон Сүйт Бүсгүйгээр сонгогдох болно гэж тэд итгэдэг.

Ландмарк Баптистуудын анх чуулганд орж ирж буй либерализмыг зоригтой эсэргүүцэж байсан нь магтууштай. Асуудалтай тэмцэх гэж оролдож байсан тэд өөрсдөө Бичвэрийг буруу тайлбарласан бүр урхагтай, өөр төрлийн асуудал болж хувирсан байна. Энд ландмарк теологийн хүлээн зөвшөөрч чаддаггүй зарим алдааг дурдаж байна. Үүнд:

1) Ефес 4:5-д гардаг “нэг баптизм” бол усан биш, харин сүнслэг баптизм юм.

2) Чуулганыг Баптист Иохан үүсгээгүй, харин Пентикостын өдрийн Сүнсний баптизмаар үүсгэгдсэн юм (Үйлс 11:15-16).

3) Иоханы баптизм Шинэ Гэрээний чуулганы хувьд хангалттай биш (Үйлс 18:24-28; Үйлс 19:1-7).

4) Зөвхөн орон нутгийн чуулганыг л чуулган гэхгүй. Дэлхийн бүх итгэгчдээр бүрдсэн бие ч чуулган гэж үзэгдэх бөгөөд Христ үүний Тэргүүн нь юм. (Ефес 1:21-22).

5) Бичвэрт хүмүүсийг гурван төрөлд хуваадаг: аврагдаагүй иудейчүүд, аврагдаагүй иудей бусчууд, чуулган (1Коринт 10:32). Тиймээс, “Шүтээний гэр бүл” бол чуулганаас тусдаа биш юм.

“Баптист Сүйт Бүсгүй” чуулганууд нь баптисмын талаарх онцгой үзэл баримтлалтайгаа 1Коринт 1:10-17-д гарч буй утга санааг зөрчиж байна. Хэн нь хэнд баптисм хүртээх талаарх маргааныг элч Паул энд зэмлэж байна. Паул “Учир нь Христ намайг баптисм хийлгэхээр биш... харин сайн мэдээг номлуулахаар илгээсэн” гэсэн нь ихийг үгүйлнэ. Хэрэв усан баптисм хүнийг Христийн Сүйт Бүсгүйн нэг хэсэг болгодог бол Паулын энэ үг үнэхээр хачин сонсогдох болно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Ландмарк үзэл гэж юу вэ? Баптист Сүйт Бүсгүй теологи гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries