settings icon
share icon
Асуулт

Есүс Бурханы Хурга гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хариулт


Иохан 1:29 болон 1:36 дээр Есүс Бурханы Хурга гэж хэлэгдэхдээ гэм нүглийн төлөөх сүүлчийн мөн төгс тахил болно гэсэн утгаар хэлэгдсэн. Христ яг юу хийсэн бэ гэдгийг мэдэхийн тулд Хуучин гэрээний ямар нотолгоо, эш үзүүллэгүүд нь энэ ялын тахил болохоор ирсэн Христийн ирэлттэй холбоотой вэ гэдгийг эхлээд харах хэрэгтэй (Исаиа 53:10). Үнэндээ Хуучин гэрээнд Бурханы бий болгосон тахилын бүх систем нь Өөрийн хүмүүсийн гэм нүглийн төлөө цагаатгал авчирах Бурханы бүрэн тахил болж буй Есүс Христийн ирэлтэнд бэлтгэх шат нь болдог (Ром 8:3; Еврей 10).

Өргөлд өргөгдөх хурга нь Иудейчүүдийн шашны амьдрал болон тахилын системд их чухалд тооцогддог байсан. Иохан баптист Есүсийг “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” (Иохан 1:29) гэж хэлэх үед түүнийг сонсож байсан Иудейчүүдийн оюун санаанд зарим нэг чухал тахилын талаар бодол орж ирсэн байх ёстой. Алгасал баярын зоогийн үе ойрхон байсан болохоор юуны түрүүнд Алгасалын хурганы тахилын талаар бодсон байх. Алгасал баяр нь Иудейчүүдийн гол баярын нэг бөгөөд Израильчуудыг Египетийн боолчлолоос аварсан Бурханыг дурсан санаж тэмдэглэдэг. Үнэн хэрэгтээ Алгасалын хургыг нядалж цусыг нь байшингийхаа хаалган дээр түрхэх (Гэтлэл 12:11-13) нь Христийн загалмай дээрх цагаатгалын ажлын гайхалтай дүрслэл болдог. Түүний Өөрийн амиа зориулж үхсэн хүмүүс нь Түүний цусаар хучигдагсад бөгөөд биднийг (сүнслэг) үхлийн тэнгэрэлчээс хамгаалдаг.

Бас нэгэн чухал өргөлд хурга оролцуулдаг байсан нь Иерусалимын сүмд өргөгддөг өдөр дутмын тахил юм. Өглөө үдэшгүй хүмүүсийн гэмийн төлөө хурга өргөгддөг байсан (Гэтлэл 29:38-42). Энэ өдөр дутмын тахил нь бусад жишээтэйгээ адил Христийн загалмай дээрх төгс тахил руу хүмүүсийг чиглүүлдэг. Мөн Есүсийн загалмай дээр үхсэн цаг нь сүмд оройн тахил өргөгддөг цагтай яг тохирдог. Тухайн үеийн Хуучин гэрээний Исаиа, Иеремиа эш үзүүлэгчдийн номыг сайн мэддэг Иудейчүүдийн хувьд ч гэсэн “нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг...” (Иеремиа 11:19, Исаиа 53:7) Нэгэний ирэх талаар урьдчилан хэлснийг бодон, Түүний зовлон болоод тахил нь Израилийн төлөөх цагаатгал болно гэдгийг санах байв. Мэдээж хэрэг, энэхүү нэгэн нь “Бурханы Хурга” болох Есүс Христээс өөр хэн ч биш.

Тахилын системийн талаарх ойлголт нь өнөөгийн бидэнд хачин санагдаж мэдэх учир төлбөр эсвэл нөхөн төлбөр гэх ойлголтоор бид илүү хялбар мэдэж болно. “Нүглийн хөлс бол үхэл” (Ром 6:23 ) бөгөөд нүгэл нь биднийг Бурханаас тусгаарладаг гэдгийг бид мэднэ. Бид бүгдээрээ нүгэлтэй ба хэн ч Бурханы өмнө зөвт биш гэж Библи заадгийг бас бид мэддэг (Ром 3:23). Бидний гэм нүглээс л болж бид Бурханаас тусгаарлагдан, Түүний өмнө ялтан болдог. Тийм болохоор бидэнд байж болох цор ганц найдвар нь Бурхан Өөрөө Өөртэй нь эвлэрэх арга замыг бидэнд гаргаж өгөх явдал байсан бөгөөд энэ нь Тэр Өөрийн Хүү Есүс Христийг загалмай дээр үхүүлэхийн тулд илгээснээр үүнийгээ үйлдсэн нь харагддаг. Христ Өөрт нь итгэгч бүгдийн нүглийн төлөөсийг төлж, гэмийн цагаатгал үйлдэхээр үхсэн юм.

Нүглийн төлөө өргөгддөг Бурханы төгс тахил болох Түүний загалмай дээрх үхлээр, мөн гурав хоногийн дараа дахин амилсан амилалтаар дамжуулан хэрэв бид Түүнд итгэвэл мөнхийн амийг авах боломжтой болдог. Бурхан Өөрөө бидний нүглийн цагаатгалыг санал болгосон гэх явдал нь сүр жавхлант сайн мэдээний гол хэсэг бөгөөд үүнийг 1Петр 1:18-21 дээр маш тодорхой ийнхүү өгүүлжээ: “Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн. Ертөнцийн сууриас өмнө Тэр урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө илчлэгдэв. Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм”.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс Бурханы Хурга гэдэг нь юу гэсэн үг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries