settings icon
share icon
Асуулт

Би нас бараад Мөнхийн Мөнхийн улсад очино гэдэгтээ хэрхэн итгэлтэй байх вэ?

Хариулт


Та мөнхийн амийг аваад нас барахдаа Мөнхийн улсд очино гэдэгтээ хэр итгэлтэй байдаг вэ? Бурхан таныг үүнд эргэлзэлгүйгээр итгэхийг хүсэж байна! Библи дээр: “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичлээ” (1 Иохан 5:13). Та яг одоо Бурханы өмнө зогсоод, Тэр танаас “Би чамайг яагаад Мөнхийн улсд оруулах ёстой юм бэ?” хэмээн асуувал юу гэж хариулах вэ? Одоогоор та юу гэж хариулахаа мэдэхгүй байж болох юм. Гэхдээ Бурхан бидэнд хайртай бөгөөд Түүнтэй хамт мөнхийн амьдралаар амьдрах замыг өөрөө зааж өгсөн гэдгийг л та мэдэж байх хэрэгтэй. Библи дээр хэлэхдээ: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16) гэсэн байдаг.

Бид юуны өмнө өөрсдийгөө Мөнхийн улсаас тусгаарлаж байгаа асуудлыг ойлгох хэрэгтэй. Энэхүү асуудал нь юу гэвэл – бидний төрөлхийн гэм нүгэлтэй чанар нь биднийг Бурхантай харилцаа тогтоохоос тусгаарлаж байдаг. Бид төрөлхийн гэм нүгэлтэй бөгөөд сонголтоороо ч гэм нүгэлтэй болдог. “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23). Бид өөрсдийгөө аварч чадахгүй. “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно” (Ефес 2:8-9). Үхэл болон там л бидэнд зохистой байсан. “Нүглийн төлөөс нь үхэл…” (Ром 6:23).

Бурхан ариун бөгөөд шударга, Тэрээр нүглийг шийтгэх ёстой боловч бидэнд хайртай учраас уучлалыг өгсөн. Есүс хэлэхдээ: “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) гэсэн байна. Есүс бидний өмнөөс загалмай дээр нас барсан. “Учир нь Христ ч биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бус хүмүүсийн оронд нэг удаа нүглийн төлөө үхсэн” (1 Петр 3:18). Есүс үхлээс дахин амилсан. “Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм” (Ром 4:25).

За тэгвэл, “Би нас бараад Мөнхийн улсд очино гэдэгтээ хэрхэн итгэлтэй байх вэ?” хэмээх эхний асуулт дээрээ эргэн ирье. Тэгвэл хариулт нь энэ байна. Их Эзэн Есүс Христэд итгэвэл та аврагдах болно (Үйлс 16:31). “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв” (Иохан 1:12). Та мөнхийн амийг ҮНЭГҮЙ бэлэг болгон хүлээн авах боломжтой. “Бурханы бэлэг нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан өгөх мөнх амь билээ” (Ром 6:23). Та бүрэн дүүрэн, утга учиртай амьдралаар одооноос эхлэн амьдрах боломжтой. Есүс: “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн” гэсэн(Иохан 10:10). Та Мөнхийн улсад Есүстэй хамт мөнхийн амьдралыг өнгөрөөх боломжтой. Учир нь Тэр: “Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно”(Иохан 14:3) гэсэн.

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би нас бараад Мөнхийн Мөнхийн улсад очино гэдэгтээ хэрхэн итгэлтэй байх вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries