Аврагдахын тулд би Библи алдаа мадаггүй гэдэгт итгэх ёстой юу?


Асуулт: Аврагдахын тулд би Библи алдаа мадаггүй гэдэгт итгэх ёстой юу?

Хариулт:
Библийн алдаа мадаггүй байдал юмуу онгод оруулалтанд итгэснээр бид аврагдаагүй. Бид Эзэн Есүс Христийг гэм нүглээс биднийг аварсан Аврагч гэж итгэснээрээ аврагдсан (Иохан 3:16; Eфес 2:8–9; Ром 10:9–10). Гэвч нэмж хэлэхэд зөвхөн Библиэр дамжуулан Есүс Христийн тухай болон бидний төлөөх Түүний үхэл ба амилалтын талаар бид мэдэх болдог (2 Коринт 5:21; Ром 5:8). Бид аврагдахын тулд Библи дээрх бүх зүйлсэд итгэх хэрэггүй боловч Библийн тунхаглаж буй Есүс Христэд итгэх ёстой. Бид Библийг алдаа мадаггүй Бурханы үг гэж үзэх хэрэгтэй бөгөөд Библийн зааж буй бүх зүйлсэд бүрэн итгэх хэрэгтэй боловч энэ нь аврагдсаны дараа итгэх ёстой зүйлс болохоос түүний өмнө биш.

Хүмүүс анх аврагдах үедээ Библийн тухай ерөнхийдөө маш бага мэдлэгтэй байдаг. Аврал бол Библийн алдаа мадаггүйг ойлгохоос илүүтэй бид өөрсдийн гэмт чанараа ойлгосноор эхэлдэг үйл явц юм. Бид Ариун Бурханы өмнө өөрсдийн үйлдэл, гавъяагаар шагнагдах боломжгүй гэдгийг бидний мөс чанар харуулдаг. Тиймээс бид ийм зүйл хийх зөвт бус гэдгээ мэддэг болохоор Түүн рүү эргэж, бидний гэм нүглийн төлөөс болгон загалмайд гарсан Түүний Хүүгийн тахилыг хүлээж авдаг. Бид өөрсдийн бүрэн итгэлээ Түүнд тавьдаг Тэрхүү үеэс хойш, бид гэм нүглээр бохирлогдоогүй, цэвэр, бүрэн шинэ мөн чанартай болдог. Бурханы Ариун Сүнс бидний зүрхэнд амьдарч, үүрд мөнхөд биднийг тамгалдаг. Бид тэр үеийг өнгөрч, өдөр бүр Бурханд илүү дуулгавартай байж, түүнийг хайрлахад урагшилдаг. Энэхүү "урагшлах"-н нэг хэсэг нь Түүний Үгээр өдөр дутам тэжээгдэж, Түүнтэй хамт алхах явцаа улам хүчирхэгжүүлж, өсөх юм. Энэ гайхамшгийг бидний амьдралд гүйцэтгэх хүч нь зөвхөн Библид л бий.

Хэрэв бид Библид заасан шиг Эзэн Есүс Христийн мөн чанар ба үйлсэд өөрийгөө даатгаж, итгэх юм бол бид аврагдсан. Биднийг Есүс Христэд итгэх үед Ариун Сүнс бидний зүрхэнд ажиллаж эхлэх бөгөөд Библи бол үнэн төдийгүй итгэх боломжтой гэж ятгадаг (2 Тимот 3:16-17). Хэрэв Бичвэрийн алдаа мадаггүй байдлын талаар бидний оюун санаанд эргэлзээ байвал, үүнийг хамгийн сайн зохицуулах арга зам нь Бурханаас Түүний Үгэнд итгэлтэй байх, Түүний үгийн талаар бат итгэл өгөөч гэж асуух хэрэгтэй. Тэрээр Өөрт нь илэн далангүй байж, бүх зүрхээрээ эрэлхийлж байгаа хүмүүст хариулахад бэлнээс бэлэн байдаг (Матай 7:7-8).

English
Монгол хэл дээрх сайт руу буцах
Аврагдахын тулд би Библи алдаа мадаггүй гэдэгт итгэх ёстой юу?