Яаж аврагдах вэ?



Асуулт: Яаж аврагдах вэ?

Хариулт:
Энэ хялбар мэт асуулт нь үнэндээ хамгийн гүнзгий, гайхалтай, хамгийн чухал асуулт гэж хэлж болно. ”Яаж аврагдах вэ?” гэх асуулт нь бидний энэ дэлхий дэх амьдрал дуусах үед үүрд мөнхийг хаана өнгөрөөх вэ гэдэгтэй холбоотой. Үүрд мөнхөд байх хувь тавилангийн асуудлаас илүү чухал зүйл байхгүй. Библи хүн яаж аврагдах талаар маш тодорхой хэлсэн нь завшаантай хэрэг. Филиппой хотын харгалзагч Паул, Силас нараас “Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?” (Үйлс 16:30) гэж асуусан. Үүнд Паул, Силас нар “Эзэн Есүст итгэгтүн. Чи … аврагдана” (Үйлс 16:31) гэв.

Яаж аврагдах вэ? Яагаад би аврагдах ёстой гэж?

Бид бүгд гэм нүглээр өвчилсөн (Ром 3:23). Бид гэмтэй төрдөг (Дуулал 51:5) бөгөөд бид бүгд гэм нүглийг үйлдэхээр сонголт хийцгээдэг (Номлогч 7:20; 1 Иохан 1:8). Гэм нүгэл нь бидний аврагдахгүй байх үндсийг бий болгодог. Гэм нүгэл нь биднийг Бурханаас салгадаг зүйл. Гэм нүгэл биднийг мөнхийн сүйрлийн замд гаргадаг зүйл.

Яаж аврагдах вэ? Юунаас аврагдах гэж?

Гэм нүглээс шалтгаалаад бид бүгд үхлийг хүртэх зохистой болдог (Ром 6:23). Хэдий гэм нүглийн бодит үр дагавар нь физик (бодит) үхэл боловч энэ нь гэмээс шалтгаалдаг үхлийн нэг бас биш юм. Бүх гэм нүгэл нь туйлын байдлаар үүрд мөнхийн, бас төгс Бурханы эсрэг гэж үзэгдэнэ (Дуулал 51:4). Үүнээсээ шалтгаалаад бидний гэм нүглийн зөв шийтгэл нь бас үүрд мөнхийн, төгс байх учиртай. Бидний аврагдах шаардлагатай зүйл нь энэ мөнхийн сүйрэл болж хувирна (Матай 25:46; Илчлэл 20:15).

Яаж аврагдах вэ? Бурхан хэрхэн авралыг бий болгов?

Гэм нүглийн зөвт шийтгэл нь төгс мөн үүрд мөнхийн болж буй учир зөвхөн Бурхан л шийтгэлийг нь төлж чадна, яагаад гэвэл Тэр л төгс, мөнхийн юм. Харин Бурхан Өөрийн мөн чанараасаа шалтгаалан үхэж чадахгүй. Тиймээс Бурхан Есүс Христ гэх хүн болсон юм. Бурхан хүний бие махбодийг авч, бидний дунд амьдран, бидэнд заасан. Хүмүүс Түүнийг болон Түүний үгсийг эсэргүүцэж, үл тоомсорлох үед Тэр бидний төлөө Өөрийгөө санй дураар золиослож, загалмайд цовдлогдохыг Өөртөө зөвшөөрсөн (Иохан 10:15). Есүс Христ хүн байсан учир Тэрээр үхэж чадсан. Бас Есүс Христ Бурхан байсан учир Түүний үхэл нь үүрд мөнхийн болон төгс үнэ цэнэтэй. Есүсийн загалмай дээрх үхэл нь төгс бөгөөд бидний гэм нүглийн бүрэн төлбөр болж чадна (1 Иохан 2:2). Тэрээр бидний авах ёстой байсан үр дүнг Өөртөө авсан. Есүсийн үхлээс амилсан амилалт нь Түүний үхэл бидний гэм нүглийн төлөөх төгс тахил болсон гэдгийг харуулдаг хамгийн чухал зүйл юм.

Яаж аврагдах вэ? Би юу хийх хэрэгтэй вэ?

“Эзэн Есүст итгэгтүн. Чи … аврагдана” (Үйлс 16:31). Бурхан бүх ажлыг нь аль хэдийн гүйцэтгэсэн. Таны хийх ёстой бүх зүйл нь Бурханы санал болгож буй авралыг итгэлээр хүлээн авах юм (Eфес 2:8-9). Есүс л бидний гэм нүглийн төлбөр болно гэдэгт бүрэн итгэн найд. Түүнд итгэх нь сүйрэхгүй байх шалтгаан юм (Иохан 3:16). Бурхан таньд авралыг бэлэг болгон өгч байна. Таны хийх ёстой зүйл нь зөвхөн хүлээн авах. Есүс л авралын арга зам (Иохан 14:6).

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Яаж аврагдах вэ?