settings icon
share icon
Асуулт

Ариун Сүнсийг гомдоох / унтраах гэсэн нь юу гэсэн үг вэ?

Хариулт


Бичвэрт “унтраах” гэсэн үг ашиглах үед энэ нь гал унтраах гэсэн утгаар хэлэгддэг. Итгэгч Бурханы хуяг дуулгын нэг хэсэг болсон итгэлийн бамбай (Eфес 6:16) барих үед Сатанаас ирэх галт сумны хүчийг унтраадаг. Христ тамыг дүрслэхдээ гал нь “унтраах” боломжгүй газар гэсэн (Mарк 9:44, 46, 48). Үүнтэй адил Ариун Сүнс нь итгэгч бүрийн дотор орших гал юм. Тэрбээр бидний үйлдэл болон хандлагаар Өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг. Итгэгч хүн Сүнсийг өөрийн үйлдлээрээ харуулахыг зөвшөөрөхгүй байх үед, бид буруу гэж мэдсээр байж түүнийгээ үйлдэх үед, бид Сүнсийг унтраах юмуу дарж байдаг. Бид Сүнсийг Өөрийн хүсч байгаа байдлаар Өөрийгөө илэрхийлэх арга замыг нь зөвшөөрөхгүй байна гэсэн үг.

Сүнсийг гомдоох гэдэг нь ямар утгатай болохыг ойлгохын тулд бид эхлээд Сүнс нь Өөрийн гэсэн хувь чанартай гэдгийг ойлгох ёстой. Зөвхөн хувь чанартай хүн л гомдож чадна, тийм болохоор Сүнс нь ийм сэтгэл хөдлөлтэй байхын тулд тэнгэрлэг бодгаль байх ёстой. Нэгэнт үүнийг ойлгох үед Сүнс хэрхэн гомддог талаар бид илүү сайн ойлгож чадна, яагаад гэвэл бид ч гэсэн гомдон шаналдаг. Ефес 4:30 бидэнд Сүнсийг гомдоох хэрэггүй гэж хэлдэг. Бид харь хүмүүс шиг амьдарснаар (4:17-19), худал ярьснаар (4:25), уурлан хилэгнэснээр (4:26-27), хулгайлснаар (4:28), харааснаар (4:29), хорсол тээснээр (4:31), уучлахгүй байснаар (4:32), сексийн ёс суртахуунгүй байснаар (5:3-5) Ариун Сүнсийг гомдоодог. Сүнсийг гомдоох нь зөвхөн бодол санаагаараа эсвэл бодол болон үйлдэл хоёулангаар нь гэмт чанартай хандах явдал юм.

Сүнсийг гомдоох, унтраах нь хоёул адил үр дүнтэй байдаг. Хоёул бурханлаг амьдралын хэв маягт саад болно. Хоёул итгэгч хүн Бурханы эсрэг гэм үйлдэж, өөрийн дэлхийлэг хүслээ дагах үед бий болдог. Даган явах цор ганц зөв зам бол итгэгчийг Бурхан болон цэвэр байдал руу ойртуулж, дэлхий болон гэм нүглээс холдуулах зам юм. Яг л бид өөрсдийгөө гомдоохгүй байх гэдэг шиг, яг л бид сайн зүйлсийг унтрааж, дарахгүй байх гэдэг шигээ Ариун Сүнсний удирдаж буйг дагахыг эсэргүүцэн Түүнийг гомдоох юмуу эсвэл унтраахгүй байх хэрэгтэй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Ариун Сүнсийг гомдоох / унтраах гэсэн нь юу гэсэн үг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries