settings icon
share icon
Асуулт

Хүнд үнэхээр чөлөөт сонголт байдаг уу?

Хариулт


Хэрэв "чөлөөт сонголт" гэдэг нь Бурхан хүмүүст өөрсдийн хувь тавилангаа үнэхээр өөрчлөх сонголтын боломжийг өгч байгаа гэсэн үг юм бол тийм ээ, хүн сонголт хийх эрх чөлөөтэй байдаг. Дэлхийн өнөөгийн гэмт нүгэлт байдал нь Адам, Ева хоёрын хийсэн сонголттой шууд холбоотой. Бурхан хүн төрөлхтнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн бөгөөд үүнд сонгох чадварыг багтаасан болно.

Гэсэн хэдий ч чөлөөт сонголт нь хүн төрөлхтөн хүссэн зүйлээ хийж чадна гэсэн үг биш. Бидний сонголт бидний төрөлх чанараар хязгаарлагдана. Жишээлбэл, эрэгтэй хүн гүүрээр алхаж гарах, эсвэл үүгээр цааш явахгүй байхыг сонгож болно, гэхдээ тэрээр гүүрэн дээгүүр нисэн гарахыг сонгож чадахгүй, яагаад гэвэл төрөлх чанар нь нисэх боломжгүй. Үүнтэй адилаар, хүн өөрийгөө зөвт болгох сонголт хийх боломжгүй, яагаад гэвэл түүний (нүгэлт) мөн чанар нь түүнийг гэм буруугаа арилгах боломжгүй болгоно (Ром 3:23). Тиймээс, чөлөөт сонголт нь төрөлхийн чанараар хязгаарлагддаг.

Энэ хязгаарлагдмал байдал нь биднийг хариуцлагаас бултуулахгүй. Бид зөвхөн сонгох чадвартай төдийгүй ухаалаг сонголт хийх үүрэг хариуцлагатай гэдэг нь Библид тодорхой байдаг. Хуучин Гэрээнд Бурхан нэг үндэстнийг (Израиль) сонгосон боловч энэ үндэстний хувь хүн бүр Бурханд дуулгавартай байхыг сонгох үүрэгтэй хэвээр байв. Израилиас гадна байх хүмүүс ч Бурханд бас итгэж, дагахаар сонгох боломжтой байсан (жишээлбэл Рут, Рахаб нар).

Шинэ Гэрээнд гэмтнүүдийг «гэмш», «итгэ» гэж байнга л тушаасан байдаг (Матай 3:2; 4:17; Үйлс 3:19; 1 Иохан 3:23). Гэмших дуудлага болгон сонголт хийхийг уриалж байгаа дуудлага юм. Итгэх тушаал нь сонсогчийг тушаалд нь дуулгавартай захирагдахыг сонгож болно гэж үзэж байгаа юм.

"Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй" гэж Есүс хэлэхдээ зарим үл итгэгчдийн гол асуудлыг тодорхойлсон байна (Иохан 5:40). Хэрэв тэд хүсвэл Түүн рүү ирж болох байсан нь тодорхой бөгөөд тэдний сонгох хүсэлгүй байгаа нь гол асуудал гэж тодорхой харагдана. "Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг" (Галат 6: 7) учир авралаас гадуур байгаа хүмүүст "шалтаг байхгүй" (Ром 1:20-21).

Гэхдээ энэ нүглийн мөн чанараар хязгаарлагддаг хүн яаж сайныг сонгож чаддаг байна вэ? Зөвхөн Бурханы нигүүлсэл ба хүчээр дамжиж байж авралаа сонгох боломжтой болсноор бидний чөлөөт сонголт үнэхээр "чөлөөтэй" болдог (Иохан 15:16). Ариун Сүнс л хүний хүсэл зоригоор дамжуулан ажиллаж тухайн хүнийг дахин төрүүлдэг (Иохан 1:12-13) бөгөөд түүнд "үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн" шинэ чанарыг өгдөг (Ефес 4:24). Аврал бол Бурханы ажил. Үүний зэрэгцээ бидний сэдэл, хүсэл тэмүүлэл, үйлдэл нь сайн дурын чанартай байдаг тул бид тэдгээрийн өмнөөс зөв сонголт хийх хариуцлага хүлээдэг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хүнд үнэхээр чөлөөт сонголт байдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries