settings icon
share icon
Асуулт

Апокалипсийн дөрвөн морьтон хэн бэ?

Хариулт


Апокалипсийн дөрвөн морьтонг Илчлэл 6-р бүлгийн 1-8 ишлэлд дүрсэлсэн байдаг. Дөрвөн морьтон бол эцсийн үед тохиолдох янз бүрийн үйл явдлын бэлгэдлийн дүрслэл юм. Апокалипсийн эхний морьтон Илчлэл 6:2 ишлэлд байдаг: "Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв." Энэ анхны морьтонгоор эрх мэдэлтэй болж, түүнийг эсэргүүцсэн бүхнийг байлдан дагуулах Антихристийг дурдаж байгаа мэт харагддаг. Антихрист бол цагаан морь унан эргэж ирэх жинхэнэ Христийн хуурамч дууриагч юм (Илчлэл 19:11-16).

Апокалипсийн хоёр дахь морьтонг Илчлэл 6:4 ишлэлд ингэж дүрсэлжээ: "Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс амар тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв." Хоёр дахь морьтон нь эцсийн үед гарах аймшигт дайныг дүрсэлдэг. Гурав дахь морьтон нь Илчлэл 6: 5-6 ишлэлд ийн гарч байна: "...Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв. Хэмжүүр буудай нь нэг денар, гурван хэмжүүр арвай нь нэг денар болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов." Гурав дахь Апокалипсийн морьтон нь хоёр дахь морьтны дайнуудын үр дагавар болж бий болж мэдэх агуу өлсгөлөнг илтгэнэ.

Дөрөв дэх морьтон Илчлэл 6:8 ишлэлд дурдагдсан: "Харагтун, би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг "Үхэл" гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгөгдөв." Апокалипсийн дөрөв дэх морьтон нь үхэл, сүйрлийн бэлгэдэл юм. Энэ нь өмнөх морьтнуудын хослол юм шиг харагддаг. Апокалипсийн дөрөв дэх морьтон нь цаашлаад аймшигт тахал, өвчний хамт дайн, сүйрүүлэх өлсгөлөнг авчрах болно. Хамгийн гайхмаар эсвэл хамгийн айдас хүргэм тал нь Апокалипсийн дөрвөн морьтон нь дараа нь тохиолдох зовлонгийн үед ирэх илүү ёрын шүүлтүүдийн "урьдач" нөхцөл л болдог (Илчлэл 8–9, 16-р бүлэг).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Апокалипсийн дөрвөн морьтон хэн бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries