settings icon
share icon
Асуулт

Бид аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ (Дуулал 139:14)?

Хариулт


Дуулал 139:14 ийнхүү тунхагладаг: "Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ." Энэ ишлэлийн өгүүлж буй агуулга нь бидний бие махбодын гайхалтай шинжийг дүрсэлдэг. Хүний бие бол дэлхийн хамгийн нарийн бөгөөд өвөрмөц организм бөгөөд нарийн төвөгтэй, өвөрмөц байдал нь Бүтээгчийн оюун ухааны талаар маш ихийг өгүүлдэг. Бие махбодын хамгийн жижиг биет эс хүртэлх бүх зүйл нь үүнийг аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн болохыг харуулж байна.

Бат бөх боловч хөнгөн материалыг бий болгохын тулд инженерүүд гадна хүрээгээр нь бөх материалыг тавьж, дотор нь хэврэг боловч хөнгөн материалаар дүүргэдэг. Нугалрах юмуу хүнд даралтад орох үед бүтцийн гаднах гадаргуу дээр хамгийн их дарамт үүсдэг учраас ийнхүү гүйцэтгэдэг. Хүний ясны хөндлөн огтлолоос харвал бөх материалыг гадна талд, дотор талыг нь янз бүрийн төрлийн цусны эсийн гэр болгон ашигладаг болохыг харуулж байна. Шаардлагатай хэмжээгээр бага эсвэл илүү их гэрэл өгч чадах чадвартай, бас өргөн хүрээний талбараар автоматаар фокус тогтоох чадвартай нарийвчилсан камерыг судалж үзэхэд хүний нүдний үйл ажиллагаа шиг ажиллаж чадахгүй, байнга л алдаа гаргаж байгааг олж харах болно. Иймэрхүү нүдний бөмбөлөг хоёр байгаа нь объектын хэр хол байгааг ялгаж харах чадварыг өгөх илүү гүн мэдрэмжтэй болгосон байдаг.

Хүний тархи бол бас аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн, ер бусын эрхтэн юм. Энэ нь зүрхний цохилт, цусны даралт, амьсгал зэрэг маш олон автомат бие махбодын функцийг хянаж, бодож, суралцах чадвартай бөгөөд өөр зүйлс дээр төвлөрч, анхаарч байхдаа алхах, гүйх, зогсох, суух зэргийн тэнцвэрийг хадгалж байдаг. Компьютер хүний тархинаас энгийн, түүхий тооцооллыг илүү сайн хийж чадах боловч ихэнх үндэслэлтэй шалтгаацлын даалгавар гүйцэтгэх тал дээр хүй нэгдлийн үеийнх шиг байдаг. Тархи нь бас дасан зохицох гайхалтай чадвартай байдаг. Туршилт хийж хүмүүст дэлхий ертөнц уруугаа харсан мэт шил зүүлгэх үед тархи шуудхан ажиллаж, дэлхий ертөнцийг "зөв байрт нь оруулсан" байдлаар хүлээн авах мэдээллийг боловсруулж өгдөг. Өөр хүмүүсийг удаан хугацаагаар хараагүй болгох үед тархины "харах төв" нь өөр бусад функцүүдэд ашиглагдаж эхэлдэг. Хүмүүсийг төмөр замын ойролцоох байшинд аваачихад тун удалгүй галт тэрэгний дуу тархинд нь шүүгдэж, тэд утга учиргүй чимээ гэж үзэхээ больдог.

Жижгэрүүлсэн зүйлсийн хувьд хүний бие махбод мөн л ер бусын, аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн байдаг. Жишээлбэл, бүхэл бүтэн хүний биеийг хуулбарлахад шаардлагатай мэдээлэл, бүх нарийвчлал нь багтсан байдлаар хүний биед буй хэдэн тэрбум эс бүрийн цөмд байдаг ДНХ-ийн давхар хэлхээнд хадгалагдсан байдаг. Бидний мэдрэлийн системээс харагддаг мэдээлэл, удирдлагын систем нь утас, шилэн кабел зэрэг хүний зохиомол бүтээлүүдтэй харьцуулахад гайхалтай цомхон. Зарим үед бүр "энгийн" эс гэж нэрлэгддэг байсан эс бүр нь хүний хувьд бүрэн ойлгогдож амжаагүй бяцхан үйлдвэр юм. Микроскоп улам нарийвчлалтай болох тусам хүний эсийн гайхалтай төлөв байдал нь бидний анхаарлын төвд орж эхэлсэн.

Шинэ бүрэлдсэн хүний үржих чадвартай нэг л эсийг авч үз. Эхийн хэвлийд буй энэ нэг эсээс бүх төрлийн эд эс, эрхтнүүд, тогтолцоо хөгжиж, бүгд яг зөв цагт нь ер бусын зохицсон байдлаар ажилладаг. Үүний нэг жишээ бол нярай хүүхдийн зүрхний хоёр ховдлын хоорондох хананцарт буй нүх юм. Энэ нүх нь нярай хэвлийд байх үедээ эхийн хүйгээр дамжуулан хүчилтөрөгч хүлээж авч байх үед хэвийн байснаа хүүхэд төрж, уушги нь цуснаас хүчилтөрөгчөө авах процесс яг эхлэх үед хаагддаг юм.

Цаашилбал, бие махбодын дархлааны тогтолцоо нь маш олон дайснуудтай тулалдаж, хамгийн бага засвараас (тэр нь бүр ДНХ-ийн муу хэсгийг засах) хамгийн томыг нь (ясыг засаж, томоохон ослоос эдгэрэх) хүртэл сэргээдэг. Тийм ээ, нас ахих тусам өвчин бие махбодын эсэргүүцлийг дарангуйлдаг, гэхдээ амьдралын туршид дархлааны систем биднийг гарцаагүй үхлээс хэдэн удаа авардгийг бид мэдэхгүй.

Хүний бие махбодын үйл ажиллагаа бас гайхалтай байдаг. Том, хүнд зүйлсийг өргөх, мөн нарийн туяхан зүйлсийг эвдлэхгүйгээр болгоомжтой зохицуулах чадвар нь бас гайхалтай. Бид хол буй байг нум сумаар олон удаа давтан онож, товчлуурынх нь талаар ер бодохгүйгээр компьютерын гарыг тун хурдан товшиж, мөлхөх, алхах, гүйх, эргэлдэх, авирах, усанд сэлэх, агаарт эргэлдэх, хөндлөн эргэлдэн гүйхээс гадна дахин хэлэхэд ямар ч бодолгүйгээр гэрлийн чийдэнг тайлах, шүдээ угаах, гутлаа үдэх зэрэг энгийн үйлдлийг гүйцэтгэдэг. Үнэхээр эдгээр нь "энгийн" зүйлс боловч ийм өргөн хүрээний даалгавар, хөдөлгөөнийг хийх чадвартай робот зохион бүтээх, програмчлах ажилд хүн хараахан хүрээгүй байна.

Хоол боловсруулах зам болон түүнтэй холбоотой эрхтнүүдийн үйл ажиллагаа, зүрхний урт наслалт, мэдрэл ба цусны судасны үүсэл, үйл ажиллагаа, бөөрөөр дамжуулан цусыг цэвэрлэх, дотоод болон дунд чихний нарийн төвөгтэй байдал, амт мэдрэмж. үнэр, мөн бусад зүйлсийн талаар бид бараг л ойлгодоггүй. Энэ бүхэн гайхмаар, бас хүн дуурайн бий болгох чадваргүй байдаг. Үнэхээр бид аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн. Бүтээгчийг, Түүний Хүү Есүс Христээр дамжуулан таньж мэдэн, зөвхөн Түүний мэдлэг төдийгүй бас Түүний хайранд бахдах нь ямар талархалтай вэ (Дуулал 139:17–24).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бид аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ (Дуулал 139:14)?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries