settings icon
share icon
Асуулт

Чөтгөрүүд унасан тэнгэрэлчүүд үү?

Хариулт


Бурхан тэнгэрэлчүүдийг яг хэзээ бүтээсэн нь маргаантай байдаг, гэхдээ Бурхан Өөрийнхөө ариун байдлын улмаас ямар нэг юмыг гэмтэй бүтээж чадахгүй, бүх зүйлийг сайн бүтээсэн гэдэг нь маш тодорхой. Тиймээс нэгэн цагт тэнгэрэлч Люсифер байсан Сатан нь Бурханы эсрэг боссон бөгөөд түүний эсэргүүцэлд нэгдсэн тэнгэрэлчүүдийн гуравны хоёртой хамт тэнгэрээс унасан (Исаиа 14; Езекиел 28, Илчлэл 12:3-4, 9). Эдгээр унасан тэнгэрэлчүүдийг одоо чөтгөрүүд гэж нэрлэдэг нь эргэлзээгүй.

Матай 25:41 ишлэлд чөтгөр болон түүний тэнгэрэлчүүдэд там нь бэлтгэгдсэн гэдгийг бид ийнхүү мэддэг: "Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан "Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор." Есүс "түүний" гэдэг төлөөний нэр ашиглан эдгээр тэнгэрэлчүүд Сатанд харьяалагддаг болохыг тодорхой харуулсан. Илчлэл 12:7-9 дээр Михаел болон "түүний тэнгэрэлчүүд," чөтгөр ба "түүний тэнгэрэлчүүд" хооронд эцсийн үеийн тэнгэрэлчүүдийн тулалдаан болж буйг дүрсэлсэн байдаг. Эдгээр болон үүнтэй төстэй ишлэлүүдээс чөтгөрүүд болон унасан тэнгэрэлчүүд ижил утгатай болох нь тодорхой.

Иуда 6-р ишлэлд нүгэл үйлдсэн тэнгэрэлчүүдийг "мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ" гэсэн учир зарим хүмүүс нь чөтгөрүүд бол унасан тэнгэрэлчүүд мөн гэсэн санааг үгүйсгэдэг. Гэсэн хэдий ч, Сатан чөлөөтэй байхад (1Петр 5: 8) нүгэл үйлдсэн тэнгэрэлчүүд бүгд «хүлээстэй» байхгүй гэдэг нь тодорхой. Бослогын удирдагч нь чөлөөтэй байхад бусад унасан тэнгэрэлчүүдийг Бурхан яагаад хорихыг зөвшөөрөх вэ? Иуда 6-р ишлэлийг Эхлэл номын 6-р бүлэгт гардаг "Бурханы хөвгүүд" гэх үйл явдалтай адилхан байдлаар нэмж бослого гаргасан тэнгэрэлчүүдийг Бурхан хорьж байгаа мэт харагддаг.

Бас нэг өөр нийтлэг тайлбар нь Эхлэл 6-р бүлгийн Нефилим нь Үерийн усанд устах үед тэдгээрийн биегүй болсон сүнс нь чөтгөрүүд болжээ гэх хувилбар юм. Библид Нефилим үхэх үед тэдний сүнсэнд юу тохиолдсон талаар тусгайлан хэлээгүй боловч Бурхан зөвхөн Нефилимийг үерийн усаар устгаж, тэдний сүнснүүдийг чөтгөрүүд байдлаар бүр илүү их ёрын мууг үйлдэх боломж олгоно гэдэг юу л бол. Чөтгөрүүдийн гарал үүслийн талаар библийн дагуух хамгийн нийцтэй тайлбар бол тэд унасан тэнгэрэлчүүд, ялангуяа Сатаны хамт Бурханы эсрэг боссон тэнгэрэлчүүд юм.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Чөтгөрүүд унасан тэнгэрэлчүүд үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries