settings icon
share icon
Асуулт

Аврал гэж юу вэ? Авралын талаарх Христэч онол сургаал нь юу вэ?

Хариулт


Аврал гэдэг нь аюул юмуу зовлонгоос чөлөөлөгдөлт юм. Аврах гэдэг нь чөлөөлөх эсвэл хамгаалах юм. Энэ үг нь ялалт, эрүүл мэнд эсвэл хамгаалж үлдээх талаарх санааг агуулж байдаг. Заримдаа Библи аврагдсан эсвэл аврал гэдэг үгийг түр зуурын, бодит чөлөөлөгдөлтийг дүрслэхдээ ашигласан, жишээлбэл Паулын шоронгоос чөлөөлөгдөлт гэх мэт (Филиппой 1:19).

Гэвч ихэвчлэн “аврал” гэдэг үг нь мөнхийн, сүнслэг чөлөөлөгдөлтийн тухай өгүүлдэг. Паул Филиппойн харгалзагчид яавал аврагдах тухай ярих үедээ түүний мөнхийн хувь тавиланг ярьж байсан (Үйлс 16:30-31). Есүс аврагдах гэдгийг Бурханы хаанчлалд орохтой адилтгасан (Maтай 19:24-25).

Тэгвэл бид юунаас аврагдсан бэ? Христэч авралын онол сургаалд бид “уур хилэнгээс” буюу Бурханы гэм нүглийн шийтгэлээс аврагдсан гэдэг (Ром 5:9; 1Тесалоник 5:9). Бидний гэм нүгэл биднийг Бурханаас салгасан бөгөөд гэм нүглийн үр дагавар нь үхэл (Ром 6:23). Библийн аврал нь гэм нүглийн үр дагавраас биднийг чөлөөлөгдөж байгааг өгүүлдэг бөгөөд тиймээс гэм нүглийг устгахыг дурддаг.

Хэн аврахыг гүйцэтгэдэг вэ? Зөвхөн Бурхан л гэм нүглийг арилгаж, биднийг гэмийн шийтгэлээс авардаг (2Тимот 1:9; Тит 3:5).

Бурхан яаж авардаг вэ? Христэч авралын онолын сургаалд Бурхан биднийг Христээр дамжуулан аварсан гэдэг (Иохан 3:17). Онцгойлон Есүсийн загалмай дээрх үхэл болон түүний дараах амилалт нь бидний авралыг биелүүлсэн (Ром 5:10; Eфес 1:7). Аврал бол Бурханаас ирсэн сайн дурын (нигүүлслийн), авах зохисгүй байсан бэлэг (Ефес 2:5, 8) бөгөөд зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр боломжтой (Үйлс 4:12) гэдгийг Бичвэр маш тодорхой хэлдэг.

Бид авралыг хэрхэн хүлээн авах вэ? Бид итгэлээр аврагдсан. Юуны түрүүнд бид сайнмэдээ болох Есүсийн үхэл болон амилалтын сайхан мэдээг сонсох ёстой (Eфес 1:13). Тэгээд бид Эзэн Есүст бүрэн найдлагаа тавих буюу итгэх ёстой (Ром 1:16). Үүнд Христ болон гэм нүглийн тухайд оюун санаагаа өөрчлөх буюу гэмшил (Үйлс 3:19), Эзэний нэрээр дуудах дуудлага (Ром 10:9-10, 13) зэрэг орно.

Христэч авралын онол сургаалийн тодорхойлолт нь иймэрхүү байна: “Эзэн Есүст итгэх итгэл болон Бурханы гэмшлийн болзолд итгэх итгэлийг хүлээн авагсдад бэлэглэгдсэн гэм нүглийн мөнхийн шийтгэлээс Бурханы нигүүлслээр чөлөөлөгдөх явдал.” Аврал нь зөвхөн Есүсийн дотор л боломжтой (Иохан 14:6; Үйлс 4:12) бөгөөд хангамж, баталгаа болон аюулгүй байдлын хувьд зөвхөн Бурханаас хамааралтай байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Аврал гэж юу вэ? Авралын талаарх Христэч онол сургаал нь юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries