settings icon
share icon
Асуулт

Би ханиасаа салсан. Библийн дагуу дахин гэрлэх боломжтой юу?

Хариулт


Бид үргэлж л “Би ийм, тийм шалтгаанаар салчихлаа. Дахин гэрлэх боломжтой юу?” “Би хоёр удаа салсан, нэг нь манай хүн завхайрснаас болсон, нөгөө нь таарахгүй байсан болохоор. Би одоо гурван удаа салсан хүнтэй үерхэж байна. Түүний эхний шалтгаан нь таараагүй, хоёр дахь тэр өөрөө өөр хүнтэй болсноос болоод, гурав дахь түүний эхнэр завхайрсан. Бид бие биентэйгээ гэрлэж болох болов уу?” гэх мэт олон асуултуудыг хүлээж авдаг. Ийм төрлийн асуултуудад хариулахад маш бэрхшээлтэй. Яагаад гэвэл Библи салалтын дараах дахин гэрлэлтийн талаар янз бүрийн нөхцөл байдалтай холбоотой нарийвчилсан зүйлсийн тухай ер яриагүй.

Тухайн хосууд амьд байх хугацаандаа гэрлэлтээ хадгалж байх нь Бурханы төлөвлөгөө гэдгийг бид маш тодорхой мэдэж болно (Эхлэл 2:24; Maтай 19:6). Салалтын дараах дахин гэрлэлтийн ганц онцгой зөвшөөрөл нь завхайрлын шалтгаан (Maтай 19:9) байдаг бөгөөд энэ нь ч Христэд итгэгчдийн дунд маргаантай хэвээр байгаа. Бас нэг боломж нь итгэдэггүй тал нь итгэдэг ханиа хаяж явж байгаа тохиолдол (1 Коринт 7:12-15). Гэсэн хэдий ч энэ багц ишлэл онцгойлон дахин гэрлэлтэнд уриалаагүй бөгөөд тухайн гэрлэлтийн харилцаагаа хэвээр хадгалах тухай ярьдаг. Мөн бие махбодийн, сексийн эсвэл хатуу сэтгэл санааны хүчирхийлэл нь салж, дахин гэрлэж болох хангалттай шалтгаан болж болох юм. Гэвч энэ зүйлсийн талаар Библид онцгойлон заасан зүйл байхгүй.

Бид хоёр зүйлийг маш тодорхой мэдэж болно. Бурхан салалтыг үзэн яддаг (Малахи 2:16) бөгөөд Бурхан бол энэрэнгүй бөгөөд уучилдаг. Салалт болгон хоёр талын эсвэл нэг талын хүний үйлдсэн гэм нүглийн үр дагавар болж байдаг. Бурхан салалтыг уучлах болов уу? Мэдээж хэрэг! Салалт нь бусад гэм нүглээс уучлагдах магадлал нь бага гэсэн зүйл байхгүй. Есүс Христэд итгэх итгэлээр бүх гэм нүглүүдийн уучлал боломжтой байдаг (Maтай 26:28; Eфес 1:7). Хэрвээ Бурхан салалтыг уучилдаг юм бол тэр нь таныг дахин гэрлэхэд чөлөөтэй болгож байгаа юу? Яг тийм биш. Бурхан заримдаа хүмүүсийг ганц биеэр үлдэхийг хүсдэг (1 Коринт 7:7-8). Ганц бие байна гэдэг шийтгэл эсвэл хараал мэт үзэгдэх ёсгүй, харин ч Бурханд бүх зүрхээрээ үйлчлэх боломж юм (1 Коринт 7:32-36). Гэсэн ч Бурханы үг бидэнд хүсэл тачаалаар шатаж байснаас гэрлэх нь хамаагүй дээр гэж хэлсэн байдаг (1 Коринт 7:9). Магадгүй энэ нь салалтын дараах дахин гэрлэлт заримдаа хэрэгжиж болох юм.

Тэгэхлээр та дахин гэрлэх боломжтой, эсвэл хэрэгтэй юу? Бид энэ асуултанд хариулж чадахгүй. Эцсийн эцэст энэ нь та болон таны гэрлэх боломжтой хүний хоорондын, бүр хамгийн чухал нь Бурхан та хоёрын хоорондын харилцаанаас шалтгаална. Бидний өгч чадах цорын ганц зөвлөгөө бол Бурхан Таниас юу хийхийг хүсч байгааг мэдэх мэргэн ухааны төлөө залбираарай (Иаков 1:5). Нээлттэй зүрх сэтгэлээр, Бурхан Өөрийн хүслээ таны зүрх сэтгэлд хэлэхийн төлөө хүсэн залбир (Дуулал 37:4). Бурханы хүслийг эрж хайж (Сургаалт үгс 3:5-6), Түүний удирдлагыг дагаарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би ханиасаа салсан. Библийн дагуу дахин гэрлэх боломжтой юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries