Яагаад янз бүрийн Христэч тайллууд олон байдаг вэ?


Асуулт: Яагаад янз бүрийн Христэч тайллууд олон байдаг вэ?

Хариулт:
Бичвэрт "нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм" байдаг гэсэн (Eфес 4:5). Бидэнд "нэг Сүнс" оршин байдаг (4-р ишлэл) болохоор Христийн биед нэгдмэл байдлыг онцлох ёстой гэж энэ багц хэсэг өгүүлж байна. Энэ нэгдмэл байдлыг хадгалахад хэрэгцээтэй бүхэн болох хайр, даруу дөлгөөн зан, хүлцэн тэвчих зэргийг 3-р ишлэлд Паул уриалж байна. 1Коринт 2:10-13 ишлэлийн дагуу харвал Бурханы оюун ухааныг мэддэг Ариун Сүнс (11-р ишлэл) нь Өөрийг нь хүлээн авсан бүхэнд илчилж (10-р ишлэл) тэдэнд тайлбарлан ярьдаг (13-р ишлэл) ажээ. Ариун Сүнсний энэ үйл ажиллагааг гэгээрүүлэл гэж нэрлэдэг.

Төгс ертөнцөд бол Ариун Сүнсний гэгээрүүллийн дор итгэгч бүр залбиралтайгаар даатгаж, Библийг сайтар ухамсарлан судалдаг байх ёстой (2Тимот 2:15). Гэхдээ бодит байдлаас ийм төгс ертөнцөд бид амьдраагүй нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Ариун Сүнсийг хүлээн авсан болгон Ариун Сүнсийг сонсдог гэж хэлж чадахгүй. Ариун Сүнсийг гомдоодог Христэд итгэгчид бий (Eфес 4:30). Ямар нэг багшаас асуух, тэгэх юм бол ямар ч шилдэг багш яаж ч хичээсэн ч суралцахыг хүсдэггүй буруу эргэсэн сурагчтай гэдгийг мэдэх болно. Тиймээс Библийн янз бүрийн тайлалтай өөр өөр хүмүүс байдгийн нэг шалтгаан нь зарим хүмүүс Ариун Сүнс Багшаа сонсдоггүйтэй холбоотой. Библийн заадаг хүмүүсийн дунд янз бүрийн өргөн хэмжээний ялгарал гаргаад байдаг зарим шалтгааныг дор дурдлаа.

1. Үл итгэл. Өөрийгөө Христэч гэж ярьж буй олон хүмүүс дахин төрөөгүй байдаг нь бодитой асуудал. Тэд зүгээр л "Христчин" гэсэн нэр зүүсэн болохоос зүрх сэтгэл нь жинхэнээсээ өөрчлөгдөөгүй байдаг. Библийг үнэн гэж итгэдэггүй олон хүн үүнийг заах гээд сууж байдаг. Тэд Бурхан ярьж байна гэж тунхагладаг боловч үл итгэлдээ зөрчилдөн амьдарч байдаг. Бичвэрийн ихэнх хуурамч тайллууд нь иймэрхүү эх сурвалжаас гарсан байна.

Үл итгэгч Бичвэрийг зөвөөр тайлаад байх боломж байхгүй. "Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй" (1Коринт 2:14). Аврагдаагүй нь Библийн үнэнийг ойлгож чадахгүй. Түүнд гэгээрүүлэл байхгүй. Цаашилбал пастор юмуу теологич байх нь ч гэсэн авралынх нь баталгаа болохгүй.

Үл итгэлээс болж бий болсон төөрөгдлийн жишээг Иохан 12:28-29 багц хэсгээс олж харна. Есүс Эцэгтээ хандан "Аав аа, нэрээ алдаршуулаач" гэж залбирдаг. Аав нь ойрхон байсан хүмүүст дуулдахаар тэнгэрээс тодорхой дуугаар хариу үзүүлдэг. Гэвч тайлж буй ялгаатай байдлыг нь анхааран үз: "Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь

—Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв." Бүх хүн тэнгэрээс ойлгох боломжтой зурвас болох адилхан дууг сонссон боловч өөрсдийнхөө сонсохыг хүссэн зүйлсээрээ л тайлбарлаж байна.

2. Дадлага, сургалт байхгүй байдал. Бичвэрийг буруу тайлбарладаг хүмүүст элч Петр анхааруулга өгдөг. Тэдний гуйвуулсан сургаал нь ихэнхдээ өөрсдийнх нь "юу ч мэдэхгүй" байдлаас нь урган гардаг гэж тэрээр өгүүлж байна (2Петр 3:16). Тимотын хувьд "Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ" (2Тимот 2:15) гэж заалгасан. Зөв Библийн тайллын хувьд ямар нэг дөт зам гэж байхгүй, тиймээс бид суралцахад хичээхээс өөр замгүй.

3. Ядуу хермениутиктэй байдал. Сайн хермениутикийн (Бичвэрийн тайллын арга техник) арга ашиглаагүйгээс болж л ихэнх алдаа гараад байдаг. Тухайн ишлэлийн ойрын хам сэдвээс нь салгах нь ишлэлийн хэлэх гэсэн санааг асар ихээр бусниулна. Тухайн бүлэг болон номын ерөнхий хам сэдвийг мэдэхгүй бол асуудалд хүргэж болох түүхэн болон соёлын хам сэдвийг ойлгож чадахгүйд хүргэнэ.

4. Бурханы бүхэл Үгийг мэдэхгүй байдал. Апол цогтой, үгэнд цэцэн номлогч байсан боловч Иоханы баптисмыг л мэддэг байсан. Тэр Есүс болон Түүний авралын арга замыг мэдэхгүй байсан учир түүний сургаал нь бүтэн биш байж. Прискила, Акул хоёр түүнийг авч гаран "Бурханы замыг нарийн тайлбарлаж өгсөн" (Үйлс 18:24-28). Үүний дараа Апол Есүс Христийг номлох болов. Өнөөдөр зарим бүлэг, зарим хүмүүс тодорхой багц ишлэлд төвлөрч, бусдыг нь үл тоомсорлодог учир тэдний сургаал нь бүрэн биш байна. Тэд Бичвэрийг Бичвэртэй харьцуулж чадахгүй алддаг.

5. Хувиа бодсон, бардамнасан байдал. Библийн олон тайлал нь тухайн хүний өөрийнх нь өнцөг болон онол сургаал бий болгох гэсэн хувь хүслээс их хамаардаг нь харамсалтай. Бичвэрийг унших "шинэ төлөв" тогтоосноор өөрийгөө бусдад харуулах боломжтой гэж зарим хүмүүс үздэг (Иуда захидалд буй хуурамч багш нарын дүрслэлийг үз.)

6. Төлөвшиж чадаагүй байдал. Христэд итгэгч хүн хүрэх ёстой төлөвшилдөө хүрээгүй бол, тэдний Бурханы үгийг тайлбарлаж байгаа арга барилд нь ч нөлөө байдаг. "Би та нарт бор хоол бус сүүг өгсөн нь тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм" (1Коринт 3:2-3). Төлөвшөөгүй Христэч хүн Бурханы үгийн "бор хоол"-д бэлэн биш байдаг. Коринтчуудын махбодынхоо дагуу байгаа нь тэдний чуулган дахь хуваагдлаар харагдаж байгааг нь тэмдэглэж хараарай (4-р ишлэл).

7. Уламжлалыг хэт онцлох байдал. Зарим чуулганууд Библид л итгэдэг гэж зарладаг боловч тэдний тайлал нь тухайн чуулганы тогтсон уламжлалаар шүүгдсэн хэвээр байдаг. Тэрхүү уламжлал, Библи сургаал хоёр зөрчилдөх үед тэд уламжлалаа илүүд үзэн сонгодог. Энэ үйлдэл нь Бурханы үгийн эрх мэдлийг үгүйсгэж, чуулганы удирдлагад бүхнийг шийдэх эрх өгч байгаа хэрэг юм.

Итгэлийн гол чухал зарчмуудын талаар Библи хангалттай тодорхой өгүүлдэг. Христийн бурхан чанар, тэнгэрийн улс ба тамын бодит байдал, итгэлээр нигүүлслийн дагуу өгөгдөх аврал зэргийн тухайд ямар ч хоёрдмол утга байхгүй. Ач холбогдол багатай зарим асуудлын хувьд Бичвэрийн сургаж буй байдал зарим талаар тодорхойгүй байдаг бөгөөд энэ нь аяндаа янз бүрийн тайлалд хөтөлдөг. Жишээлбэл, бид ямар давтамжтай уулзаж нөхөрлөх талаар юмуу, ямар хөгжмийн хэв маяг ашиглах талаар библийн шууд тушаал байхгүй. Эдгээр хоёрдугаар зэргийн асуудал бүхий багц хэсгүүдийг тайлах талаар шударга, үнэнч итгэгчдийн хувьд ялгаатай байр суурь баримталж болно.

Хамгийн чухал байр суурь бол Бичвэр ягшмал байдлаар зааж буй тохиолдолд ягшмал, Бичвэр тэгж ягшмал байдлаар хандахгүй нөхцөл байдалд ягшмал байхаас зайлсхийх хэрэгтэй. Чуулганууд Иерусалим дахь анхны чуулганы үлгэр загварыг дагах гэж хичээх нь зүйтэй: "Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа" (Үйлс 2:42). Тэд элч нарын сургаалд тууштай хандаж байсан учир анхны чуулганд нэгдмэл байдал оршиж байв. Бид элч нарын сургаал руу буцаж, түүнээс хойш чуулганд орж ирсэн янз бүрийн өөр сургаал, хачин маяг, нарийн түвэгтэй зүйлсийг орхин хаях юм бол чуулганд нэгдмэл байдал бий болох болно.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Яагаад янз бүрийн Христэч тайллууд олон байдаг вэ?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав