settings icon
share icon
Асуулт

Эзэний өдөр гэж юу вэ?

Хариулт


"Эзэний өдөр" гэсэн хэлц нь түүхийн төгсгөлд болж буй үйл явдлуудыг (Исаиа 7:18-25) танихад ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд "тэр өдөр" гэх хэлцтэй байнга л нийтлэг харагддаг. Эдгээр хэлцийг ойлгох нэг түлхүүр нь Бурхан Өөрийн төлөвлөгөөний зарим хэсгийг биелүүлэхийн тулд түүхэнд шууд болон шууд бус байдлаар хөндлөнгөөс оролцдог тодорхой цаг хугацааны үеийг ихэнхдээ тэмдэглэн таниулах зорилготой байдаг гэдгийг санах ёстой.

Ихэнх хүмүүс Эзэний өдрийг Өөрийн дэлхий болон хүн төрөлхтөнд хандсан Бурханы хүсэл ба зорилго нь биелэгдэх тодорхой үе эсвэл нэг онцгой өдөр гэж ойлгодог. Зарим эрдэмтдийн хувьд Эзэний өдөр нь нэг өдөр гэхээс илүү урт хугацааны үе байх болно гэж үздэг бөгөөд үүнийг Христ бүх хүн төрөлхтнийг үүрд мөнхөд байлгах бэлтгэлийг хийж тэнгэр, газрыг цэвэрлэхээс өмнө Тэрээр дэлхий дахиныг захирах үе гэдэг. Бусад эрдэмтэд нь Христ Өөрийн итгэмжит итгэгчдийг аварч, итгэдэггүй хүмүүсийг үүрд мөнхийн шийтгэлд илгээхээр эргэн ирэх үеийн гэнэтийн үйл явдлыг Эзэний өдөр гэж үздэг.

"Эзэний өдөр" гэх хэлцийг Хуучин Гэрээ ихэвчлэн ашигладаг (Исаиа 2:12; 13:6, 9; Езекиел 13:5, 30:3; Иоел 1:15, 2:1, 11, 31; 3:14; Амос 5:18, 20; Обадиа 15; Зефаниа 1:7, 14; Зехариа 14:1; Малахи 4:5) ба Шинэ Гэрээнд хэд хэдэн удаа дурдсан (Үйлс 2:20; 1Коринт 5:5; 2Коринт 1:14; 1Тесалоник 5:2; 2Тесалоник 2:2; 2Петр 3:10). Энэ нь бусад багц хэсгүүдэд ч мөн санаа нь тэмдэглэгдсэн байдаг (Илчлэл 6:17; 16:14). Энэ нь бусад багц хэсгүүдэд ч мөн санаа нь тэмдэглэгдсэн байдаг (Илчлэл 6:17; 16:14).

Эзэний өдөртэй холбоотой Хуучин Гэрээний багц хэсгүүд нь ихэнхдээ тун ойртсон, одоохон, маш их хүлээгдсэн гэх мэт мэдрэмжийг дамжуулдаг: "ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун!" (Исаиа 13: 6); "Учир нь тэр өдөр ойрхон, ЭЗЭНий өдөр ч ойрхон байна" (Езекиел 30:3); "ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна" (Иоел 2:1); "Шийдвэрлэх хөндийд бөөн хүмүүс байна! Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна" (Иоел 3:14); "Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна" (Зефаниа 1:7). Учир нь Хуучин Гэрээ багц хэсгүүд Эзэний өдрийг дурдахдаа яг Хуучин Гэрээний олон эш үзүүлдэгтэй адил ойрын болон алсын биеллийг хамтад нь өгүүлж байдаг. Эзэний өдрийг дурдсан Хуучин Гэрээний зарим багц хэсгүүд нь нэг талаар аль хэдийн биелсэн түүхэн шүүлтүүдийг дүрсэлсэн байдаг (Исаиа 13:6-22; Езекиел 30:2-19; Иоел 1:15, 3:14; Амос 5:18-20; Зефаниа 1: 14-18) бол бусад нь үеийн төгсгөлд явагдах тэнгэрлэг шүүлтүүдийг хэлдэг (Иоел 2:30-32; Зехариа 14:1; Малахи 4:1, 5).

Шинэ Гэрээ үүнийг "хилэнгийн" өдөр, "айлчлалын" өдөр, "Төгс Хүчит Бурханы агуу өдөр" гэж нэрлэдэг (Илчлэл 16:14) бөгөөд Бурханы уур хилэн итгэдэггүй Израилийн дээр (Исаиа 22; Иеремиа 30: 1-17; Иоел 1-2; Амос 5; Зефаниа 1) болон итгэдэггүй ертөнцийн (Езекиел 38–39; Зехариа 14) дээр асгах ирээдүйн биеллийг л илтгэсээр байна. Бичвэрт "Эзэний өдөр" нь яг л хулгайч шөнө ирдэг шиг тун хурдан ирэх (Зефаниа 1:14-15; 2Тесалоник 2: 2) учраас Христитгэгчид сэрэмжтэй байж, Христ ямар ч үед ирэхэд бэлэн байх ёстой гэж хэлдэг.

Шүүлт хийхээс гадна энэ нь бас авралын үе байна, яагаад гэвэл Бурхан Израилийн үлдэгсдийг аварснаар Өөрийн "бүх Израиль аврагдах болно" гэсэн амлалтаа биелүүлж (Ром 11:26), тэдний нүглийг уучлан, Абрахамд амласан газар нутагтаа сонгосон хүмүүсээ буцаан сэргээнэ (Исаиа 10:27; Иеремиа 30: 19-31, 40; Мика 4; Зехариа 13). Эзэний өдрийн эцсийн үр дүн нь иймэрхүү байна: "Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө" (Исаиа 2:17). Эзэний өдөртэй холбоотой эш үзүүлэгүүдийн эцсийн буюу туйлын биелэлт нь Бурхан Өөрийн ер бусын хүчээрээ ёрын мууг шийтгэж, бүх амлалтаа биелүүлэх түүхийн төгсгөлд бий болно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Эзэний өдөр гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries