settings icon
share icon
Асуулт

Есүс нүгэл үйлдэж чадах байсан уу? Хэрэв Тэр нүгэл үйлдэх чадваргүй бол үнэндээ хэрхэн “бидний мөхөсдлийг өрөвдөж” (Еврей 4:15) чадах вэ? Хэрэв Тэр нүгэл үйлдэж чадахгүй бол яахлаараа сорилтонд ордог билээ?

Хариулт


Энэ сонирхолтой асуулт хоёр хуваагдсан байр суурьтай. Юуны түрүүнд энэ асуулт нь Есүс нүгэл үйлдсэн эсэхийн талаар биш гэдгийг санах нь чухал. Хоёр байр суурь нь хоёул яг л Библид тодорхой хэлсэнчлэн Есүс нүгэл үйлдээгүй гэдэг дээр санал нийлдэг (2Коринт 5:21; 1 Петр 2:22). Асуулт нь Есүс нүгэл үйлдэж чадах байсан уу гэдэгт байгаа. “Эс нүгэлт чанарт” гэдгийг баримталдаг хүмүүс Есүс нүгэл үйлдэж чадахгүй байх байсан гэж итгэдэг. “Нүгэлт чанарт” гэдгийг баримтлагсад нь Есүс нүгэл үйлдэж чадах байсан боловч үйлдээгүй гэж итгэдэг. Аль үзэл нь зөв бэ? Бичвэрт маш тодорхой сургадаг зүйл нь Есүс “эс нүгэлт чанарт” байсан, Есүс гэм нүгэл үйлдэж чадахгүй гэдэг. Хэрэв Тэр нүгэл үйлдэж чадах байсан бол одоо ч нүгэл үйлдэх боломжтой байх ёстой, яагаад гэвэл Тэрээр энэ дэлхийд амьдарч байсан тэр мөн чанараа хадгалсан хэвээрээ байгаа.Тэр бол Бурхан-Хүн бөгөөд Түүний дотор зэрэгцэн оршдог бүрэн Бурхан ба бүрэн хүн чанар нь хуваагдашгүй байдлаар маш нягт нэгдсэн нэг хувь хүнээр үүрд мөнхөд энэ хэвээрээ үлдэх болно. Есүсийг нүгэл үйлдэж чадна хэмээн итгэх нь Бурханыг бас тэгж чадна гэж итгэж байгаатай адил. “Учир нь Бурхан, Түүний төгс дүүрэн нь оршдогийг ... таалсан” (Колоссай 1:19) гээд “Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог” гэж Колоссай 2:9 дээр нэмж хэлсэн байдаг.

Хэдий Есүс бүрэн хүн ч гэлээ, бид төрөхдөө авч төрсөн гэмт мөн чанарыг өвлөн төрөөгүй юм. Тэр яг л бидэн шиг соригдсон нь тодорхой бөгөөд Бурхан нүгэл үйлдэж чадахгүй учир Тэрээр Сатаны өмнө нь тавьсан олон сорилтонд гэмгүй үлдсэн. Гэм нь Түүний мөн чанарын эсрэг зүйл (Матай 4:1; Еврей 2:18, 4:15; Иаков 1:13). Гэмийн тодорхойлолт нь Хуулийг зөрчих явдал юм. Хуулийг Бурхан бий болгосон бөгөөд энэ нь анхнаасаа л Бурханы юу хийх, юуг хийхгүй байхыг илтгэдэг чанартай; тиймээс гэм нь Бурхан мөн чанарынхаа дагуу хийхгүй байх ямар нэг юм болж таарна.

Соригдоно гэдэг нь өөрөө ямар нэг гэмт чанартай биш. Хүн чамайг чиний хүсэхгүй байгаа ямар нэг зүйлсээр, жишээлбэл хүн алахыг, сексийн янз бүрийн завхайрал үйлдэхийг сорьж, урьж болох юм. Чамд тиймэрхүү юманд оролцох хүсэл байхгүй байж болох ч хэн нэг нь эдгээр боломжийг чиний өмнө тавьсан учир чи соригдож л байгаа гэсэн үг. “Соригдох” гэдэг үгийн хувьд дор хаяж хоёр янзын тодорхойлолт байна:

1) Гадна талаас хэн нэг хүн эсвэл ямар нэгэн зүйл чамайг гэмт үйлдэлд уриалах эсвэл өөрийн чинь гэмт мөн чанар чамайг нүгэл үйлдэхэд уриалан дуудах.

2) Гэмт үйлдэлд оролцох, түүний үр дүнд үүсэх боломжит зугаа цэнгэл, үр дагаварын талаар бодитоор бодож үзэх гэх мэтээр энэ нь үнэндээ оюун санаанд аль хэдийн явагдаж буй үйлдэл болно.

Эхний тодорхойлолт нь гэмт үйлдэл эсвэл бодлыг тайлбарлахгүй, харин хоёр дахь нь бол мөн. Хүн гэм үйлдэх тухай бодож, хэрхэн гүйцэлдүүлж болохыг эрэлхийлж байвал гэм нүглийн дээсийг алхсан гэсэн үг. Есүс эхний тодорхойлолтод өгүүлсэн шигээр соригдсон, гэвч Тэр Өөрийнх нь дотор оршдоггүй нүгэлт мөн чанараар хэзээ ч соригдоогүй юм. Сатан тодорхой гэмт үйлдэл үйлдэхийг Есүст санал болгосон ч тэрхүү гэмийг үйлдэх дотоод хүсэл Түүнд байгаагүй. Тиймээс, Тэр бидэн шиг соригдсон ч гэмгүй үлдсэн.

Есүсийг “гэмт чанарт” гэдэгт итгэгчид “хэрэв Есүс гэм үйлдэж чадахгүй бол сорилтыг үнэнээр мэдэрч чадахгүй, тийм болохоор гэмийн эсрэг хийх бидний тэмцэл, соригдолтыг үнэхээр ойлгож чадахгүй байсан” гэж үздэг. Хүн ямар нэг зүйлийг сайн ойлгохын тулд заавал хийж үзэх албагүй гэдгийг бид санах хэрэгтэй. Бурхан бүхний талаар бүхнийг мэддэг. Бурхан хэдийгээр хэзээ ч нүгэл үйлдэх хүслийг тээж байгаагүй, мэдээж хэзээ ч нүгэл үйлдэж байгаагүй гэдэг нь тодорхой боловч гэм гэж юу болохыг мэддэг бас ойлгодог. Соригдоно гэж юу болохыг Бурхан мэддэг, ойлгодог. Тэгэхлээр Есүс бидэнд байгааг яг л адилхан “хийж мэдэрсэн” болохоор биш Тэрээр мэддэг учир бидний хэрхэн соригдож байгааг ойлгон өрөвдөж чадна.

Есүс соригдох ямар байдгийг мэддэг боловч гэм үйлдэх ямар байдгийг мэдэхгүй. Энэ нь Түүний бидэнд тусалж чадахыг болиулахгүй. Бид хүмүүст нийтлэг байдаг гэм нүглээр л соригддог (1Коринт 10:13). Эдгээр нь ерөнхийдөө гурван хэлбэрт хуваагдаж болно: “махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал” (1Иохан 2:16). Евад тулгарсан сорилт, түүний үйлдсэн нүгэл, Есүст ирсэн сорилт зэргийг нягталж үзвэл бүгд дээрх гурван төрөлд харъяалагдаж байгааг мэдэж болно. Бидний соригддог бүх арга замуудаар, бүхий л талбарт Есүс соригдсон боловч төгс ариун чигээрээ үлдсэн. Хэдийгээр бид нүгэлт мөн чанарынхаа улмаас нүгэл үйлдэх хүсэлтэй байдаг ч, бид Христээр дамжуулан нүглийг ялан дийлэх чадвартай. Яагаад гэвэл бид нүглийн боол байхаа больж, харин Бурханы боолууд болсон (Ром 6 бүлэг, ялангуяа 2 ба 16-22-г үз).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс нүгэл үйлдэж чадах байсан уу? Хэрэв Тэр нүгэл үйлдэх чадваргүй бол үнэндээ хэрхэн “бидний мөхөсдлийг өрөвдөж” (Еврей 4:15) чадах вэ? Хэрэв Тэр нүгэл үйлдэж чадахгүй бол яахлаараа сорилтонд ордог билээ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries