Би хэрхэн Христэч итгэлтэй болох вэ?



Асуулт: Би хэрхэн Христэч итгэлтэй болох вэ?

Хариулт:
Грекийн Филиппой гэх хотын нэгэн хүн Паул болоод Силас нарт үүнтэй яг адилхан асуулт тавьсан. Бид уг хүний талаар дараах гурван зүйлсийг мэдэж болдог: тэр шоронгийн харгалзагч, харь үндэстэн байсан хийгээд мухардалд орсон байв. Тэрбээр амиа хорлох дээрээ тулсан байсныг Паул зогсоосон юм. Яг тэр үед уг хүн “Аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?” гэж асуусан (Үйлс 16:30).

Тухайн хүний ийм асуулт тавьж байгааг нь харвал тэрээр аврал хэрэгтэй гэдгийг ухамсарласан төдийгүй түүний хувьд зөвхөн үхэл л үлдсэн бөгөөд тусламж зайлшгүй хэрэгтэй гэдгээ илтэд илэрхийлж байна. Паул болон Силас нараас асууж байгаа нь түүний хувьд тэдэнд л хариулт байгаа гэдгийг ойлгосон байжээ.

Харин хариулт нь маш хурдан бөгөөд маш энгийн байв: “Эзэн Есүс Христэд итгэгтүн, та аврагдана” (31-р ишлэл). Үргэлжилж буй хэсгээс нь уг хүн итгэсэн бөгөөд Христэч итгэлтэй болсон гэдгийг харуулдаг. Түүний амьдрал тухайн өдрөөс хойш өөр болсон гэдгээ харуулж эхэлсэн.

Уг хүний итгэгч болсон гол үндэс нь итгэлтэй (“итгэгтүн”) холбоотой гэдгийг анхаар. Тэрбээр өөр юунд ч биш Есүст итгэлээ тавих хэрэгтэй байсан. Уг хүн Есүс бол Бурханы Хүү (“Эзэн”) болон бичвэрүүдийг бүрэн биелүүлэх Мессиа (“Христ”) байсан гэдэгт итгэсэн. Түүний итгэлд мөн Паул Силас нарын номлож байсан үгийн агуулганд байх Есүс гэм нүглийн төлөө үхэж, дахин амилуулагдсан гэх үнэмшил орсон байв (Ром 10:9-10 болон 1Коринт 15:1-4 зэргийг үз).

“Итгэгч болох” гэдэг нь махчилбал “эргэх” гэсэн үг. Бид ямар нэг зүйлс рүү эргэх үедээ бид зайлшгүй өөр нэг зүйлээс татгалзан, нуруугаа харуулах болдог. Бид Есүс рүү эргэх үедээ гэм нүглээс нүүр буруулан эргэх ёстой. Гэм нүглээс эргэж байгааг Библи “гэмшил” хэмээн нэрлэх ба Есүс рүү эргэж буйг “итгэл” гэдэг. Тийм болохоор гэмшил ба итгэл нь бие биенээ нөхдөг. Гэмшил ба итгэл нь хоёул 1Тессалоник 1:9-д “та нар… шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж...” гэх үед дурьдагдсан. Христэд итгэгч нь Христэч итгэл рүү жинхнээсээ эргэсний үр дүнд хуурамч шашинтай холбоотой зүйлс, өмнөх арга замуудаасаа нүүр буруулан ардаа орхих болдог.

Маш энгийнээр илэрхийлбэл, Христэч итгэлд эргэнэ гэдэг нь та өөрийн тань гэм нүглийн төлөө үхэж, дахин амилсан Бурханы Хүү бол Есүс гэдэгт итгэх ёстой гэсэн үг. Та өөрийгөө аврал зайлшгүй хэрэгтэй гэмтэн гэдгийг Бурханы өмнө хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд зөвхөн Есүс л таныг аварч чадна гэдэгт итгэл найдвараа тавих ёстой. Гэм нүглээс Христ рүү эргэх үед Бурхан таныг аварч, таныг шинэ бүтээл болгон хувиргах Ариун Сүнсийг өгнө гэж амласан.

Христитгэл нь жинхэнэ мөн чанарынхаа хувьд үнэндээ шашин биш. Христитгэл нь Библид бичигдсэний дагуу харвал “Есүс Христтэй харилцах харилцаа”-г л илэрхийлдэг. Христитгэл гэдэг нь Есүсийн загалмай дээр тахил болсон гэдэгт итгэн найдсан бүхэнд Бурханы авралыг санал болгож буйг хэлж буй юм. Христитгэл рүү эргэж буй хүн нь нэг шашныг нөгөө шашнаар нь сольж буй явдал биш. Христитгэл рүү эргэнэ гэдэг нь Бурханы санал болгож буй бэлгийг хүлээн авч, Есүс Христтэй хувьчилсан харилцаатай болсоны үр дүнд нас барсныхаа дараа Тэнгэрт үүрд мөнх байх явдал болон гэм нүглийн уучлалыг авч байгаа юм.

Та энэхүү нийтлэлд бичигдсэнийг уншаад Христитгэл рүү эргэх хүсэл төрж байна уу? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол таньд Бурханд өргөх энгийн нэг залбиралыг санал болгож байна. Энэ залбирал гуйлт юмуу эсвэл өөр ямар нэг гуйлтыг хэлснээр энэ нь таныг аврахгүй гэдгийг эхлээд санаарай. Зөвхөн Христэд итгэн найдах нь л таныг гэм нүглээс аварч чадна. Энэ залбирал гуйлт нь зүгээр л Бурханд өөрийн итгэлээ илэрхийлж, авралыг бэлэг болгон өгсөнд нь талархах явдал юм. "Бурхан минь, Би Таны эсрэг гэм нүгэл үйлдсэн, шийтгэл авах ёстой гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Харин Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг авч, түүгээр дамжуулан би уучлагдсан байна. Тиймээс би Таньд найдаж, авралыг өгнө гэж итгэж байна. Таны гайхалтай нигүүлсэл, мөнхийн амийн бэлэг болон уучлалын төлөө талархъя! Амээн!"

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Би хэрхэн Христэч итгэлтэй болох вэ?