settings icon
share icon
Асуулт

Хүнийг хувилах талаар Христитгэл юу гэж үздэг вэ?

Хариулт


Хэдий Библид хүн хувилах талаар тусгайлан авч үзсэн хэсэг байхгүй боловч Бичвэр дэх зарчмуудыг энэ талаарх үзэл баримтлалд тодорхой ойлголт гарган хэлж болох юм. Хувилах нь ДНХ ба үр хөврөлийн эсийн аль алиныг нь шаарддаг. Нэгдүгээрт, ДНХ-г бүтээлийн эсийн цөмөөс гарган авдаг байна. Генетикийн кодлогдсон код бүхий материалыг тэгээд үр хөврөлийн эсийн цөмд байрлуулна. Шинэ генийн мэдээллийг хүлээн авсан эс нь шинэ ДНХ хүлээн авахын тулд өөрийн ДНХ-г зайлуулах ёстой. Хэрэв эс шинэ ДНХ-г хүлээн авбал давхардсан үр хөврөл үүснэ. Гэсэн хэдий ч үр хөврөлийн эс нь шинэ ДНХ-г эсэргүүцэж, үхэж болзошгүй. Мөн генетикийн анхны материалыг цөмөөс нь салгасан ч үр хөврөл амьд үлдэхгүй байх бүрэн магадлалтай. Ихэнх тохиолдолд хувилах оролдлого хийхдээ шинэ генетикийн материалыг амжилттай суулгах үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн үр хөврөл ашигладаг. Амьд бүтээлийг яг л ийм амьд байдлаар хувилах боломжтой байдаг (жишээ нь Долли хонь гэх мэт) боловч аливаа зүйлийг өөрчлөлтгүй, хүндрэлгүйгээр амжилттай хуулбарлах магадлал тун нарийхан.

Хүнийг хувилах үйл явцын талаарх Христэч үзэл бодлыг Бичвэрийн хэд хэдэн зарчмын дагуу хэлж болно. Нэгдүгээрт, хүн төрөлхтөн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд иймээс өвөрмөц. Эхлэл 1:26-27 хэсэгт хүн Бурханы дүр төрхөөр буюу Түүнтэй адил байдлаар бүтээгдсэн бөгөөд бүх бүтээлүүдийн дундаас үүгээрээ өвөрмөц гэжээ. Тэгэхлээр хүний амьдрал гэдэг бол үнэ цэнэтэй хийгээд худалдаж авдаг, зардаг бараа шиг хандах ёсгүй нь тодорхой. Тохирох донор олж чадахгүй байгаа эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүст хэрэгцээтэй эрхтнүүдийг нь бий болгох зорилгоор хүнийг хувилахыг зарим хүмүүс сурталчилдаг. Энэ нь хүн өөрийн ДНХ-с аваад тэр ДНХ-р нь бүтээсэн хиймэл эрхтэн бий болгоно гэдэг тухайн хүний бие уг эрхтнээс татгалзах боломжийг эрс бууруулдаг гэсэн үзэл баримтлал юм. Энэ нь үнэн байж болох авч асуудал нь ингэснээрээ хүний амьдралыг үнэгүйдүүлж байгаа юм. Хувилах үйл явц нь хүний үр хөврөлийг ашиглахыг шаарддаг. Шинэ эрхтнүүдийг бий болгохын тулд эсүүд үүсэж болох боловч шаардлагатай ДНХ авахын тулд хэд хэдэн үр хөврөлийг алах шаардлагатай болдог. Үнэндээ хувилах нь олон үр хөврөлийг "хаягдал материал" болгон "хаяж," үр хөврөл нь бүрэн боловсорч гүйцэх боломжийг үгүй болгодог.

Хүний амь нь үр тогтох үед эхлэхгүй гэж тооцох учир үр хөврөл нь жинхэнэ хүн гэж үзэгдэхгүй хэмээн олон хүн итгэдэг. Библи гэтэл өөрөөр заадаг. Дуулал 139:13–16 хэсэгт "Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ." Дуулаач Давид төрөхөөс нь өмнө Бурхан өөрийг нь хувьчлан таньдаг байсан төдийгүй өөрийгөө Бурханы өмнө төрсөн гэж тунхаглаж буй нь төрөхөөсөө л Бурханы урьдаас тогтоосон ирээдүй бүхий хүн байсан гэсэн утгатай.

Цаашилбал, Исаиа 49:1–5 хэсэгт Бурхан Исаиаг эхийнхээ хэвлийд байхад нь эш үзүүлэгчийн үйлчлэл хийлгэхээр дуудсан тухай өгүүлдэг. Мөн Баптист Иохан эхийн хэвлийд байхдаа л Ариун Сүнсээр дүүргэгдсэн байв (Лук 1:15). Энэ бүхэн нь амьдрал бүрэлдсэн үеэсээ л эхэлдэг гэх Библийн үзэл баримтлалд хүргэдэг. Үүнтэй холбогдуулан хүний үр хөврөлийг устгаж буй хүнийг хувилах үзэл нь хүний амьдралын талаарх Библийн үзэлтэй нийцэхгүй болдог.

Үүнээс гадна хэрэв хүн төрөлхтөн бүтээгдсэн бол Бүтээгч байх ёстой бөгөөд хүн төрөлхтөн тэр Бүтээгчид захирагдаж, хариуцлага хүлээх болно. Түгээмэл сэтгэлгээ болох секуляр сэтгэл зүй, хүмүүнлэгийн сэтгэлгээ зэргээс болоод хүн өөрөөсөө бусдаар хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, хүн бол өөрөө өөртөө төгс эрх мэдэл хүлээдэг гэж үзэж болох авч Библи өөр зүйл заадаг. Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд түүнд дэлхийг хариуцах үүрэг хүлээлгэсэн (Эхлэл 1:28-29, 9:1-2). Энэ хариуцлагатай хамт Бурханд тайлагнах үүрэг ирнэ. Хүн бол өөрийгөө удирдах дээд эрх мэдэл биш тул хүний амьдралын үнэ цэнийн талаар шийдвэр гаргах байр сууринд байж чадахгүй. Тиймээс хүнийг хувилах, үр хөндөх эсвэл евтаназ хийх ёс зүйг тогтоох эрх мэдэл нь шинжлэх ухаан байх боломжгүй. Библийн дагуу бол хүний амьдралыг зохицуулах жинхэнэ эрх мэдэл нь зөвхөн Бурханд л байдаг юм. Ийм зүйлийг хянах гэж оролдох нь өөрийгөө Бурхны байр сууринд тавих явдал юм. Хүн үүнийг хийх ёсгүй нь ойлгомжтой.

Хэрэв бид хүнийг өвөрмөц бүтээл гэж үзэхгүй, харин зүгээр л нэг байдаг амьтан гэж тооцох юм бол түүнийг засварлах, сайжруулах хэрэгтэй механизм гэж харах нь хялбар болж хувирна. Харин бид өөрсдийгөө зөвхөн молекул, химийн бодисын л нэгдэл гэж харж болохгүй. Бурхан бидний хүн бүрийг бүтээж, тухайн хүн бүрд тохирсон төлөвлөгөөтэй байдаг гэж Библид заадаг. Цаашилбал, Тэрбээр Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан бидний хүн нэг бүртэй хувьчилсан харилцаа холбоо тогтоохыг эрэлхийлдэг. Хэдий хүнийг хувилахад ашигтай санагдаж болох авч тухайн технологи нь хаашаа чиглэхийг хүн төрөлхтөн хянах чадамжгүй юм. Хувилах технологийг ашиглах тал дээр зөвхөн сайн сайхныг нь л төсөөлөх нь гэнэн хэрэг болно. Хүн төрөлхтнийг хувилах явдлыг зохицуулахад шаардлагатай шийдвэр гаргалт, хариуцлага үүрэх зэргийг гүйцэтгэх байр суурь хүнд өөрт нь байхгүй.

Хүнийг хувилах явдал нэг л өдөр амжилттай болвол, хувилсан хүн нь сүнстэй байх эсэх талаар байнга л асуулт гардаг. Эхлэл 2: 7-д "Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ" гэсэн байна. Энд Бурхан хүний амьд сүнсийг бүтээж буй талаар тайлбар байна. Сүнс бол бид болохоос бус бидэнд байгаа зүйл биш (1Коринт 15:45). Хүнийг хувилж хүн хүнээ бүтээх үед амьд биетийн сүнс нь ямархуу байх бол? Энэ асуултад маш тодорхой дүгнэлт хариу өгөх боломжгүй. Хэрэв хүнийг амжилттай хувилах юм бол хувилагдсан хүн нь бусад ямар ч хүний адил мөнхийн сүнстэй байх юм байна гэж хэлж болох юм шиг харагддаг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хүнийг хувилах талаар Христитгэл юу гэж үздэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries