settings icon
share icon
Асуулт

Библи чуулганы өсөлтийн талаар юу гэж хэлдэг вэ?

Хариулт


Библи хэдийгээр чуулганы өсөлтийн талаар шууд хэлсэн үгс байхгүй боловч чуулганы өсөлтийн зарчмыг Есүсийн "Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй" гэсэн үгнээс ойлгож болно (Матай 16:18). Үүнийг Паул баталгаажуулж, чуулганы суурь нь Есүс Христ гэсэн байна (1Коринт 3:11). Есүс Христ бас чуулганы тэргүүн мөн (Ефес 1:18-23) бөгөөд чуулганы амь нь болдог (Иохан 10:10). Үүний эцэст нэмж хэлэхэд "өсөлт" гэдэг үг нь харьцангуй утгатай гэдгийг санах нь чухал. Янз бүрийн төрлөөр өсөлтийг ойлгож болох бөгөөд зарим нь тоон өсөлттэй ямар ч хамааралгүй байж болно.

Гишүүд/хамрагдагсдын тоо нь өөрчлөгдөхгүй авч чуулган амьд бас өссөн байдалтай байх боломжтой. Чуулганд байгаа хүмүүс нь Эзэн Есүсийн мэдлэг ба нигүүлсэлд өсөж, өөрсдийн амьдралын хувь хүн болон нийт чуулганд нь өгөгдсөн Бурханы хүслийг дагаж байвал, тухайн чуулган жинхэнэ өсөлтийг амсаж байна гэсэн үг. Үүнтэй адилаар чуулганд нь долоо хоног бүр хүмүүс ирж, тоо хэмжээний хувьд их өсөж байсан ч сүнслэг байдлаар хөлдөнги байх боломжтой.

Ямар ч төрлийн өсөлт нь тодорхой хэв маягийг дагадаг. Өсөж буй организмын хувьд нутгийн чуулганд үрийг нь тарьдаг хүмүүс (сайнмэдээ тараагчид), үрийг нь усалдаг хүмүүс (пастор/багш нар) болон чуулганы өсөлтөнд өөрсдийн сүнслэг бэлгээрээ хэрэглэгдэх бусад хүмүүсээс бүрдэнэ. Гэхдээ тэмдэглэн хэлэх ёстой нэг чухал зүйл бол Бурхан л ургуулж, нэмэгдүүлдэг (1Коринт 3:7). Тарьдаг, усалдаг хүмүүс нь өөрсдийн хөдөлмөрийн дагуу тус бүрдээ шагналаа хүлээн авах болно (1 Коринт 3:8).

Нутгийн чуулганыг өсөхөд нь тарьдаг, усалдаг хүмүүсийн хооронд тодорхой баланс байх хэрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл эрүүл чуулганд хүн тус бүр өөрсдийн сүнслэг бэлэг авъяас нь юу болохоо мэдэх ёстой, ингэснээр Христийн биеийн дотор тухайн хүн өөрсдийн тохирсон байдлаар ажиллана. Хэрэв тарих болон услах нь баланстай байж чадахгүй бол чуулган Бурханы төлөвлөсөн шиг хөгжих боломжгүй болно. Мэдээж хэрэг өдөр дутам Ариун Сүнсэнд найдаж, дуулгавартай байх ёстой бөгөөд ингэснээр Ариун Сүнсний хүч чадал тарьдаг, ургуулдаг хүмүүс дээр асгаж, Бурханы ургуулалт, ихэсгэлт нь ирэх ёстой болно.

Эцэст нь хэлэхэд амьд бөгөөд өсөж буй чуулганы дүрслэлийг Үйлс 2:42-47 багц хэсгээс харж болох бөгөөд энд итгэгчид нь "элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа." Тэд бие биендээ үйлчилж, Эзэнийг мэдэх хэрэгцээтэй хүмүүст хүрч байсан бөгөөд Эзэн "аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа." Эдгээр зүйлс байгаа нөхцөлд тоогоор нэмэгдсэн, нэмэгдээгүй чуулган сүнслэг өсөлтийг мэдрэх болно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Библи чуулганы өсөлтийн талаар юу гэж хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries