settings icon
share icon
Асуулт

Библи чуулганы дасгалжуулалтын талаар юу гэж хэлдэг вэ?

Хариулт


Чуулганы дасгалжуулалт бол чуулганыг хамгаалах, гэмтнийг Бурхантай зөв харилцаатай болгон сэргээх, чуулганы гишүүдийн хоорондын нөхөрлөлийг шинэчлэх зэрэг зорилгоор нутгийн чуулганы гишүүдэд байх гэмт зан үйлийг залруулах гэж хийж буй үйл явц мөн. Зарим тохиолдолд чуулганы дасгалжуулалт нь тухайн хүнийг чуулганы гишүүнчлэлээс албан ёсоор хасч, тухайн хүнээс албан бусаар харилцаагаа таслах нөхцөл бүхий чуулганаас хөөлт хүртэл үргэлжилдэг.

Матай 18:15–20 нь чуулганы дасгалжуулалт үйлдэх эрх мэдэл, процедурыг чуулганд өгдөг. Есүс дагалдагчиддаа нэг хүн нь (ихэвчлэн бурууг үйлдсэн тал) нөгөө хохирсон хүн дээр хувьчлан очих ёстой гэж заадаг. Хэрэв бурууг үйлдэгч нь өөрийн гэмээ хүлээн зөвшөөрч, гэмшихээсээ татгалзах юм бол хоёр эсвэл гурван хүн очиж тухайн нөхцөл байдлыг нарийвчлан баталгаажуулна. Хэрэв ямар нэг гэмшил байхгүй, түүнд гэмших хоёр ч боломж байсаар байтал бурууг үйлдэгч нь өөрийн гэм нүгэлтэй хэвээрээ л байх юм бол чуулганы өмнө асуудлыг авч хэлэлцэнэ. Бурууг үйлдэгч энэ үед гэмшиж, өөрийн гэмт үйлдлээ орхих гурав дахь боломжтой болно. Хэрэв энэхүү чуулганы дасгалжуулалтын явцын аль нэг үед гэмтэн гэмших уриалгыг хүлээн авах юм бол "чи ах дүүгээ олж авсан хэрэг" (15-р ишлэл). Гэвч хэрэв дасгалжуулалт нь энэхүү гуравдугаар алхамд хүртэл бурууг үйлдэгч ямар нэг эерэг хариу өгөхгүй үргэлжлэх юм бол Есүсийн "тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг" гэж хэлсэн мэт хандана (17-р ишлэл).

Яг л эцэг хүн хүүхдээ шийтгэхдээ хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүйтэй адил чуулганы дасгалжуулалтын үйл явц нь сайхан байдаггүй. Гэвч зарим тохиолдолд чуулганы дасгалжуулалт нь зайлшгүй. Чуулганы дасгалжуулалтын зорилго нь хэзээ ч уучлахгүй бүдүүлэг зан гаргаж байгаа юмуу эсвэл бусдаас илүү ариун дүр эсгэж байгаа явдал биш. Эсрэгээрээ чуулганы дасгалжуулалтын зорилго нь тухайн хувь хүнийг Бурхантай болон бусад итгэгчидтэй бүрэн нөхөрлөх боломж руу нь буцаан сэргээх тухай юм. Дасгалжуулалт нь эхлэн хувь хүнд хувьчлан хандаснаар эхэлж, аажмаар нийтийн өмнөх үйл болтлоо үргэлжилж байна. Энэ нь тухайн хувь хүнд хандсан хайрын дагуу, Бурханд хандсан дуулгавартай байдал дор, чуулганд буй бусад хүмүүсийн төлөөх бурханлаг эмээлт дотор явагдана.

Библийн чуулганы дасгалжуулалтын талаарх сургаал нь чуулганы гишүүнчлэл гэж зүйл байх ёстой гэдэг хэрэгцээг хамруулан илтгэж харуулдаг. Чуулган болон түүний пастор нь тухайн хотод байгаа бүх хүмүүс биш, харин тодорхой бүлгийн хүмүүсийг (нутгийн чуулганы гишүүдийг) сүнслэг байдлаар халамжлах хариуцлага үүрдэг. Чуулганы дасгалжуулалтын хам сэдвийн хүрээнд Паул "Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Дотор байгсдыг та нар шүүдэггүй гэж үү?" хэмээн асуусан байдаг (1Коринт 5:12). Чуулганы дасгалжуулалтыг авч буй хүн нь чуулганы "дотор" байх ёстой бөгөөд чуулганд тайлагнах хүн байна. Тэрээр Христэд итгэдэг гэдгээ хэлдэг боловч үгүйсгэж чадахгүй байгаа гэм нүгэл дотроо үргэлжлүүлсээр байгаа хүн гэсэн үг.

Библи нутгийн чуулган дахь чуулганы дасгалжуулалтын жишээг Коринт чуулганы нөхцөлд харуулсан байдаг (1Коринт 5:1–13). Энэ тохиолдолд дасгалжуулалт нь чуулганаас хөөж байгаа бөгөөд энэхүү дасгалжуулалтын шалтгааныг тайлбарласан хэд хэдэн нөхцлийг Паул өгсөн. Эхнийх нь гэм нүгэл яг л исгэдэг хөрөнгө шиг гэв. Үүнийг байлгасаар байвал эргэн тойрондоо халдааж яг л "зуурсан гурилыг жаахан хөрөнгө бүхэлд нь исгэдэг" шиг болно гэсэн (1Коринт 5:6–7). Мөн Паул үргэлжлүүлэн биднийг гэм нүглээс ангид байлгахаар Есүс аварсан хэмээн тайлбарлаж, тиймээс бид сүнслэг завхралд хүргэдэг зүйлсээс чөлөөтэй эсвэл "исгэгдээгүй" юм шиг байж болно гэв (1Коринт 5:7–8). Христ Өөрийн сүйт бүсгүй гэж хэлэгддэг чуулганыг цэвэр ариун, гэм зэмгүй байгаасай гэж хүсдэг (Eфес 5:25–27). Христ Есүсийн ( болон Түүний чуулганы) үл итгэгчдэд хандсан гэрчлэл бас их чухал. Давид Батшеба хоёр гэм нүгэл үйлдэх үед, Давидын гэм нүглийн нэг үр дагавар нь цор ганц, үнэн Бурханы нэрийг Бурханы дайснууд доромжлох боломж гарсан гэв (2 Самуел 12:14).

Эцсийн үр дүнд чуулганы гишүүндээ авч буй ямар ч дасгалжуулах үйлдэл нь бурханлаг гашуудал, үнэн гэмшлийг л амжилттай бий болгоход чиглэх хэрэгтэй. Гэмшил нь харагдах үед тухайн хувь хүн нөхөрлөлдөө буцаан орох боломжтой. 1Коринт 5 бүлгийн багц хэсэгт өгүүлж буй хүн нь гэмшсэн бөгөөд Паул дараа нь чуулганы бүрэн хэмжээний нөхөрлөлд эргүүлэн сэргээж авахыг уриалсан байдаг (2Коринт 2:5–8). Харамсалтай нь бид дасгалжуулах үйлдлийг зөв арга барилаар, хайр дотор хийх үед ч гэсэн нөгөө хүн байнга л амжилттай буцан сэргэдэггүй. Чуулганы дасгалжуулалт гэмшлийг бий болгож чадахгүй байх үед ч гэсэн дэлхийд сайн гэрчлэлээ харуулах гэх мэт бусад сайн зорилгын үүднээс үүнийг заавал гүйцэтгэх хэрэгцээтэй байдаг.

Ямар нэг байнгын сахилгажуулалт байхгүй, өөрийнхөө дураар л бүх юмыг хийх гээд байдаг залуу хүмүүсийн хандлагатай бид олон удаа тулгардаг. Бид нарт нэг их сайхан санагдаад байдаггүй биз дээ. Хэтэрхий дураар нь байлгасан эцэг эхийн хайр, сайн хүмүүжил зэрэг нь байгаагүйгээс болоод хүүхдийн ирээдүй баргар болдог. Сахилга дасгалжуулалтгүй, хяналт байхгүй зан хандлага нь хүүхдийг ирээдүйд бусад утга учиртай харилцаж чадахгүй, ямар ч нөхцөл байдалд гүйцэтгэл сайн байх боломжгүй болгодог. Үүнтэй адил, чуулган дахь сахилга, дасгалжуулалт нь хийхэд аятайхан, сайхан зүйл биш бөгөөд заримдаа зайлшгүй хэрэгцээтэй. Үнэндээ энэ бол хайрлаж байгаагийн нэг тал юм. Үүнийг хийхийг Бурхан бас бидэнд тушаасан байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Библи чуулганы дасгалжуулалтын талаар юу гэж хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries