settings icon
share icon
Асуулт

Бид бүгдээрээ эсвэл зөвхөн Христэд итгэгчид л Бурханы хүүхдүүд юм уу?

Хариулт


Бүх хүмүүс бол Бурханы бүтээл (Колоссай 1:16) хийгээд Бурхан бүх дэлхийг хайрладаг (Иохан 3:16) талаар Библи маш тодорхой хэлдэг боловч зөвхөн дахин төрсөн хүмүүс л Бурханы хүүхдүүд байдаг гэсэн (Иохан 1:12; 11:52; Ром 8:16; 1Иохан 3:1-10).

Бичвэрт алдагдсан хүмүүсийг хэзээ ч Бурханы хүүхдүүд гэж дурддаггүй. Ефес 2:3 хэсэгт бид аврагдахаасаа өмнө "төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх" байсан гэж хэлдэг (Ефес 2:1–3). Ром 9:8 хэсэгт "Махбодын хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон" гэж хэлжээ. Бид Бурханы хүүхдүүд болж төрөхийн оронд биднийг Бурханаас тусгаарлаж, Сатантай нийлүүлж Бурханы дайсан болгодог гэм нүгэл дунд бид төрсөн (Иаков 4:4; 1Иохан 3: 8). Есүс "хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм" гэсэн (Иохан 8:42). Тэгээд цөөхөн хэдэн ишлэлийн дараа буюу Иохан 8:44 хэсэгт Есүс фарисайчуудад хандан тэд «эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг» гэж хэлжээ. Аврагдаагүй хүмүүс нь Бурханы хүүхдүүд биш гэдэг баримт нь бас 1Иохан 3:10 хэсэгт гардаг: "Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш."

Бид аврагдах үедээ Бурханы хүүхдүүд болдог, яагаад гэвэл Есүс Христтэй харилцах харилцаагаар Бурханы гэр бүлд үрчлэгдэх болсон (Галат 4:5-6; Ефес 1:5). Энэ нь мөн Ром 8:14-17 хэсэгт маш тодорхой харагддаг: "Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Ааба! Аав аа!» гэж дууддаг. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм." Аврагдсан хүмүүс нь «Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон» (Галат 3:26), яагаад гэвэл Бурхан «хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ» (Ефес 1:5).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бид бүгдээрээ эсвэл зөвхөн Христэд итгэгчид л Бурханы хүүхдүүд юм уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries