settings icon
share icon
Асуулт

Библийн номнуудын зохиогчид нь хэн байсан бэ?

Хариулт


Эцсийн дүндээ хүн зохиогчдоос илүү дээгүүрх Бурхан Библийг бичсэн юм. 2Тимот 3:16 ишлэл бидэнд Библи Бурханы "амьсгалснаар" болсон гэж хэлдэг. Бурхан Библийн хүмүүн бичигчдийг хяналтан дороо байлгасан бөгөөд ингэснээр тэд өөрсдийн бичлэгийн хэв маяг, зан чанараа ашиглан бичсэн боловч тэд Бурханы санаачилсныг л яг дагаж хуулсан. Библи Бурханы цээжээр бичүүлсэн шиг бичигдээгүй, харин Түүгээр бүрэн онгод оруулагдаж, төгс байдлаар газарчлуулсан.

Хүмүүн бичээчдийн хувьд Библи янз бүрийн газар нутгаас гарсан 40 орчим эрчүүдээр 1500 орчим жилийн туршид бичигдсэн байдаг. Исаиа эш үзүүлэгч байсан, Езра тахилч байсан, Матай татвар хураагч байсан, Иохан загасчин байсан, Паул майхан хийгч байсан, Мосе хоньчин байсан, Лук эмч байсан. 15-н зууны туршид янз бүрийн зохиогчдын гараар бичигдсэн боловч Библийн дотоод бичигдсэн зүйлс хоорондоо зөрчилддөггүйгээр барахгүй ямар ч алдаа мадаг агуулдаггүй. Зохиогчид бүгд өөр өнцгийг харуулдаг боловч бүгд ижил нэг үнэн Бурхан ба ижил нэг авралын зам Есүс Христийг тунхагладаг (Иохан 14:6; Үйлс 4:12). Библийн номнуудын цөөхөн нь өөрсдийн зохиогчийн нэрийг дурдсан байдаг. Дор Библийн номнуудыг библийн эрдэмтдийн хамгийн боломжтой гэж таамагласан зохиогчид болон бичигдсэн огноотой нь оруулж байна:

Эхлэл, Гэтлэл, Леви, Тооллого, Дэд хууль = Мосе – МЭӨ 1400.
Иошуа = Иошуа – МЭӨ 1350.
Шүүгчид, Рут, 1 Самуел, 2 Самуел = Самуел/Натан/Гад – МЭӨ 1000 — 900.
1 Хаад, 2 Хаад = Иеремиа – МЭӨ 600.
1 Шастир, 2 Шастир, Езра, Нехемиа = Езра – МЭӨ 450.
Естер = Мордехаи – МЭӨ 400.
Иов = Мосе – МЭӨ 1400.
Дуулал = хэд хэдэн өөр зохиогчидтой боловч ихэнх нь Давид – МЭӨ 1000 — 400.
Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун = Соломон – МЭӨ 900.
Исаиа = Исаиа – МЭӨ 700.
Иеремиа, Гашуудал = Иеремиа – МЭӨ 600.
Езекиел = Езекиел – МЭӨ 550.
Даниел = Даниел – МЭӨ 550.
Хосеа = Хосеа – МЭӨ 750.
Иоел = Иоел – МЭӨ 850.
Амос = Амос – МЭӨ 750.
Обадиа = Обадиа – МЭӨ 600.
Иона = Иона – МЭӨ 700.
Мика = Мика – МЭӨ 700.
Нахум = Нахум — МЭӨ 650.
Хабаккук = Хабаккук — МЭӨ 600.
Зефаниа = Зефаниа — МЭӨ 650.
Хаггаи = Хаггаи – МЭӨ 520.
Зехариа = Зехариа – МЭӨ 500.
Малахи = Малахи – МЭӨ 430.
Матай = Матай — МЭ 55.
Марк = Иохан Марк — МЭ 50.
Лук = Лук — МЭ 60.
Иохан = Иохан — МЭ 90.
Үйлс = Лук — МЭ 65.
Ром, 1 Коринт, 2 Коринт, Галат, Eфес, Филиппой, Колоссай, 1 Tесалоник, 2 Tесалоник, 1 Тимот, 2 Тимот, Тит, Филемон = Паул — МЭ 50-70.
Еврей = мэдэгдэхгүй, гэвч Паул, Лук, Барнаб, эсвэл Апол нарын нэг — МЭ 65.
Иаков = Иаков — МЭ 45.
1 Петр, 2 Петр = Петр — МЭ 60.
1 Иохан, 2 Иохан, 3 Иохан = Иохан — МЭ 90.
Иуда = Иуда — МЭ 60.
Илчлэл = Иохан — МЭ 90.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Библийн номнуудын зохиогчид нь хэн байсан бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries